Friday, October 26, 2007

Євєлд бэлтгэв




Ойрд яагаад алга болсноо 3 зургаар тайлбарлах уу. Євєлжилтийн бэлтгэлээ базаагаад. 3 биендээ нэг нэг ороолт нэхэв. Уг нь бол єєртєє л нэг том ороолт нэхэх зорилготой байсан чинь утас илvv гарахаар нь 2 нарийхан ороолт нэхээд нэг нэг эзэнтэй болгов. Мэдээж хааяа Бямбаа нь тэрvvгээр нь гангарна гэж байгаа. Японд нээх ижилхэн ороолттой 3 яваад байвал тэр чинь миний гэр бvл шvv. Хэ хэ.
Манай ажил євєл их жиндvv хvйтэн байдаг тул том ороолт мєрєєрєє ороож суухгvй бол халуун цай ууж 00 гvйсээр л байгаад таардаг юм.

Tuesday, October 23, 2007

Япон зvйр vг (日本の諺) 2

Блог анд Заяагаас бичиж ирvvлсэн япон зvйр vгс. Бага багаар хэрэглэж сурнаа. Мєн тохирох монгол зvйр vгийг олж тавихыг бодноо.
1. 飼い犬に手を噛まれる
Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ

2. 雨垂れ石を穿つ
Зєєлєн нь хатуугаа иднэ

3. 腐っても鯛
Ємхий ч гэсэн тай загас

4. かわいい子に旅をさせよ
Аавын бийд газар vз, Агтны бийд хvнтэй танилц.

5. 井戸の蛙は大海を知らず
Худгийн мэлхий их далайг мэдэхгvй

6. 急がば回れ
Яарвал даарна

7. 壁に耳があり、章二に目もあり 
Хананд ч гэсэн чих бий, Шёожинд ч гэсэн нvд бий. /Нууц хоёроос хэтэрвэл , нууц биш /

8. 馬の耳に念仏
Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсрэнэ, ус хийсэн ч сэгсрэнэ

Єєрийн ганц нэг мэддэгээс
9. 朝の一時は晩の二時に当たる
( 朝起き千両夜起き百両)
   Oройнooс єглєє сэргэлэн

10. 七転び八起き
   Долоо дордож найм сэхнэ 
   

Monday, October 22, 2007

Япон зvйр vг (日本の諺)

Єнєєдрєєс эхлээд блогтоо япон зvйр vг бичиж байхаар шийдлээ.
Єєрт ч хэрэгтэй. Орчуулга хийгээд явж байхад зvйр vгтэй нэлээд тааралдана, тухайн vед нь мэдэхгvй, уучлаарай юу гэсэн утгатай юм бэ гээд "улаан цайм" асууж байсан тохиолдол ч байдаг юм. Япон хэл сvрхий сурч буй улсуудаас ч мэддэг зvйр vг энэ тэрийг нь асууж мэдье. Тєстэй утгатай монгол зvйр vг олж тавих нь бас зvгээр ч юм шиг... За тэгээд япон хэлэнд "ус цас" болохыг єєртєє болон сурч буй улсуудад хvсье.
Зарим нэг зvйр vгийн тєстэй монгол зvйр vг олж оноож чадсангvй. Мэддэг хvн нь comment бичиж vлдээгээрэй.

1.能ある鷹は爪を隠す
  Эрдэмтэй хvн даруу

2.石の上にも3年
   Гар хєдєлвєл ам тосдоно (Миний бодлоор )
Тvмээгийн тайлбарласнаар: Тэвчээртэй уйгагvй хандвал заавал амжилтанд хvрнэ

3.一期一会
  Танилтай хvн талын чинээ

4.郷に入っては郷に従え
  Усы нь уувал ёсы нь дага

5.猿も木から落ちる
  Бєх хvн бvдvvн євсєнд

6.三日坊主
   Заяагийн тайлбарласнаар: Гурав хоног лам. /Монголын хууль гурав хоног/

7.百聞は一見に如かず
  Мянга сонсохоор нэг vз

8.火に油を注ぐ
Агьнууд Х.Зоригтын тайлбарласнаар: Гал дээр тос нэмэх

9.目と鼻の先
Тvмээгийн тайлбарласнаар: Нvдний ємнє, хоёрхон алхмын цаана

10.正直の頭に神宿る
   Yнэнээр явбал vхэр тэргээр туулай гvйцнэ.

Saturday, October 20, 2007

Чиний эзгvйд

Киног нь vзэж амжаагvй ч, клиптэй тєстэй vйл явдал амьдралд хэр олон тохиолдож байгааг тоолж баршгvй. Yнэхээр єр євдмєєр...

Thursday, October 18, 2007

Camerton

Yнэн жаахан бацаанууд байжээ. Туранхай гэж...


Харин хэдэн жилийн дараа...



Монгол аялгуу

Monday, October 15, 2007

Урт наслахын нууцаас

Мэдээж бид єндєр насалж, vр хvvхэд, ач гучаа тойруулаад бужигнаж суухыг хvсдэг шvv дээ. Монголчууд бидний дундаж наслалт тийм ч урт биш, эмэгтэй хvний дундаж наслалт 65, эрэгтэй хvний дундаж наслалт 63 гэж уншиж байсан юм байна. Харин япончуудын дундаж наслалт эрчvvд нь 78, эмэгтэйчvvд нь 85 гэсэн. Бид яагаад урт насалж болохгvй гэж. Генетикийн хувьд хvн 120 хvртэл наслах боломжтой гэж vздэг юм билээ. Эрчvvд эмэгтэйчvvдээс 5-10 жилээр бага насалдаг болох нь судалгаанаас харуулдаг бєгєєд, эрчvvд ялангуяа идэж буй зvйл, хєдєлєгєєндєє бага ч гэсэн анхаарал хандуулах хэрэгтэй юм шиг. Эрvvл энх, урт удаан наслах нь гагцхvv эмнэлгээс шалтгаалдаггvй. Харин таны амьдрах ухаан, амрах ухаан, хєдєлгєєн, хооллолт гээд хамгийн энгийн ойлголтыг хэрхэн хэвшvvлж сурснаас шалтгаална. Эрvvл байх, урт наслахын тулд баримтлах зарчмуудаас толилуулъя.
1.Цадталаа бvv ид. Хоолонд битгий шуна. Хvнд 2500 к.калори хэрэгтэй гэдэг ч 1500-аар л хязгаарла. Ингэснээр та эд эсийнхээ ачааллыг зохицуулж, идэвхитэй байдлаа бvрэн хадгалж чадна. Биеийн эд эс хурдан шинэчлэгдсэнээр бие организм байнга євчинд нэрвэгдэж байдаг юм. Тийм ч учраас их ч биш, бага ч биш тааруулан хооллож сур.
2. Таны хэрэглэж байгаа хоолны жор, хольц хачир насандаа тохирсон байх хэрэгтэй. Тухайлбал 30 настай эмэгтэй хvн vхэр, хонины элэг, жимс, самрын зvйл идвэл vрчлээ мєддєє суухгvй. 50-иас дээш насныханд кальци оролцсон хоол хvнс хэрэглэвэл яс болоод зvрхийг хэвийн байлгахад тустай. 40-єєс дээш насны эрчvvдэд цагаан идээ болон бєєрийг хоолонд хэрэглэж бай. Энэ нь стрессийг сааруулах сайн талтай.
3. Єєртєє тохирох ажил эрхэл. Ажил хийдэггvй хvн ажил хийдэг чацуутнуудаасаа 5 насаар ах юм шиг харагддаг байна. Ер нь нийгэм судлаачдын судалгаанаас vзэхэд хєгжим судлах, гvн ухаан судлах, уран зураг сонирхолох нь залуужуулах увидастай.
4. Амьдралынхаа ханийг зєв сонго. Хайр дурлал, нинжин сэтгэл таныг хєгшрєхєєс сэргийлж чадна. Та долоо хоногт 2 удаа бэлгийн харьцаанд орвол даруй 14 насаар залуужина гэдгийг судлаачид тогтоожээ.
5. Єєрийн гэсэн санаа бодолтой бай. Ухамсартай амьдарч байгаа хvн дарамтад тєдийлєн єртєхгvй. Урсгалаар идэвхигvй замнагч л vргэлж дарамтад орж байдаг шvv дээ.
6. Хєдєлгєєнтэй бай. Єдєрт спортоор наймхан минут оролдоход л амьдрал чинь хэдэн жилээр уртсаж байна гэсэн vг. Хєдєлгєєнд ялангуяа 30 наснаас хойш боловсролт нь саардаг єсєлтийн дааврууд чєлєєлєгддєг.
7. Сэрvvн орчинд унтаж бай. 17-18 хэмээс илvvгvй температyрт унтаж сурвал залуу тєрхєє удаан хадгалж чаддаг нь нэгэнт батлагдсан. Таны хvрээлэн байгаа орчны температyраас организмын бодисын солилцооны шинж тэмдгийн илрэл шалтгаална.
8. Цаг vргэлж єєрийгєє зугаацуулж бай. Єєрийгєє юм бvрээс хязгаарлахыг бvv эрхэмлэ. Зарим vед амьдралын хатуу хvрээнээс гарч бай. Амьдралын єєрийн тогтсон хэм хэмжээг зєрчиж, хаалттай, амтат хэлтэрхий хvртэхийг зарим vед бодож, сэтгэж хийж байгаарай. Энгийн жишээ авахад л шинэ цамц таалагдвал мєнгє гамнах бодлоо орхих хэрэгтэй.
9. Уур уцаараар єєрийгєє бvv дарамтал. Єєрийг тань юу гомдоогоов, хэнтэй маргасан зэргээ зарим vед нуулгvй ярьж бай. Сэтгэлийн шаналгаагаа тайлж чаддаггvй хvн євчинд хялбар нэрвэгдэх буюу хорт хавдараар євдєж болзошгvйг санаж яв. Судалгаанаас vзэхэд ємєн vv євчнєєр євчлєгсдийн дийлэнх нь уур уцаарт єртєгсєд байдаг юм.
10. Тархиа vргэлж дасгалжуул. Yгийн сvлжээ таах дасгал, хамт олонтойгоо тоглож наадах, ухаан бодол шаардсан ямар ч зvйлийг хийж бай. Энэ нь ухааны чадварыг сайжруулаад зогсохгvй зvрхний ажиллагаа, цусны эргэлт болон бодисын солилцоог идэвхижvvлдэг юм шvv.
За эцэст нь танд сануулахад сэтгэл хангалуун, жавхаалаг байх нь урт удаан наслахад зайлшгvй нєлєєлдєг гэдгийг хэлье. Та бvхэнд урт удаан наслахыг ерєєе.
PS: Эхийг "Єглєєний санамж" номноос

Friday, October 12, 2007

Зарим эмийн ургамлыг хэрэглэх арга

Зуу наст
Зуун наст бол кактусын тєрлийн шvvслэг ургамал. Тvvний шvvсийг тvлэгдэлт, идээт шарх, буглаа зэрэгт хэрэглэнэ. Зуун настын шvvсийг авахдаа эхлээд буцалсан бvлээн усаар угааж цэвэрлээд навчийг уртааш нь зvсч, шvvсийг нь марльд шингээж авна

Их таван салаа
Их таван салаа C,К витаминаар баялаг,каротин, калийн давс, фитонизид зэргийг ихээр агуулсан навчит ургамал. Тvvнийг хатиг, буглаас, тvлэгдэлт, удаан эдгэрэлттэй яр шархыг эмчлэхэд хэрэглэдэг.

Зєгийн бал
Зєгийн баланд зуугаад тєрлийн амин дэм, нян устгагч, цацраг идэвхит бодисоос хамгаалах бичил биетvvд байдаг учир тэр нь олон тєрлийн євчнийг анагаан эдгээх увьдастай идээ юм.
-Ходоодны хvчиллэг багадсан хvн хоол идэхээсээ 15-20 минутын ємнє нэг халбага зєгийн балыг буцалсан ус, эсвэл жvржийн шvvсээр даруулж ууна.
-Зvрх судасны євчтэй хvн єдєр бvр 70-100 грамм балыг 1-2 сар ууна. Амьсгалын замын салст бvрхэвчийн vрэвсэлтэй хvн эмтэй хамт хоолойдоо цацаж хэрэглэнэ.
-Амны хєндийн vрэвсэл, хоолойн ангинатай хvн зєгийн балыг антибиотекийн хамт хэрэглэж болно.
-Мэдрэлийн ядаргаанаас нойр муудсан vед нэг аяга бvлээн усанд нэг халбага зєгийн бал найруулаад унтахаасаа 15-20 минутын ємнє ууна. Та тайвширч тавтай унтана.
-Зєгийн баланд фантений хvчил агуулагддаг тул vс бууралтахаас хамгаалдаг. Тийм учраас зєгийн балны хольцтой олон тєрлийн шампунь, тосыг гоо сайхны vйлдвэрvvд vйлдвэрлэсээр байгаа билээ.
-Арьс хуурайших vед зєгийн балны найрлагатай маск бэлтгэн хэрэглэх нь их ашигтай. Тvvнийг хийхийн тулд нэг ширхэг єндєг, нэг цайны халбага зєгийн бал, 2 цайны халбага ургамлын тос бэлтгэнэ. Эхлээд єндгєє хагалж, уургийг нь ялгаж аваад дээр нь ургамлын тос, зєгийн балаа нэмж сайтар холино. Нэгэнт бэлэн болсон тvрхлэгээ нvvрэндээ тvрхээд 20 минутын дараа бvлээн усанд базсан алчуураар арчина. Зєгийн балтай тэжээлийн маск нь таны нvvрийг чийглэг, зєєлєн булбарай болгоно.

Tuesday, October 09, 2007

Friday, October 05, 2007

Нэхмэлийн ном




Нэгэн найзынхаа захиалгаар японы нэхмэлийн ном ямар байдаг талаар зураг оруулаадхая. Ойлгоход амархан, их хєєрхєн хєєрхєн зvйлvvд байдаг юм. Утаснууд нь ч олон тєрєл, зvv нь ч олон тєрєл. Гэм нь утас нь жаахан vнэтэй. Чанараасаа хамаараад vнэ нь єєр єєр. Би ч одоогоор тэр vнэтэй утсыг нь авч юм нэхээгvй л байна. Сальфетка энэ тэрд бол хамгийн хямд утсаар нь нэхдэг юм. Номон дээрх зvйлийг нь харчихаад л нэхэх юмсан гэж худлаа мєрєєдєєд л явж байх шив дээ. Дараа нэг завандаа зvv, утас гээд ганц нэг зvйлийн талаар бичлэг оруулнаа.

Thursday, October 04, 2007

Yнэ єсєєд л


Энэ єнєє vнэтэй уут нь

Юмны vнэ єсєєд л байх янзтай юм аа. 10 сарын 1-нээс миний амьдардаг хотын хогны уут vнэд ордог байна ш дээ. Дээр нэг бичлэгтээ хогоо шатдаг, шатдаггvй, пластик, лааз, шил энэ тэр гэж ангилдаг гэж хэлж байсан даа. Тэгээд бас тусгай уутанд хийж хаяна. Тэгсэн энэ сараас уут нь єєрчлєгдєєд, vнэ нь нэмэгдсэн. Уут нь дотроо том, дунд, жижиг гэж байна. 10 ширхэг жижиг уут нь 150 иен ч гэж байх шиг. Том нь 350 иен байсан байхаа. Яагаад vнийг нь нэмсэн бэ гэхээр ингэж байж єрхийн хэрэглээний хогийг багасгана гэнээ. Хvмvvсийн халаасан дахь мєнгєтэй нь ярьж эхлэх гэж байна даа л гэж бодлоо. Хичнээн хогоо багасгая гэж "орилоод" нэмэргvй бололтой юм. Жишээ нь ингэж vнэ нь нэмэгдсэнээр эгч бас хогоо багасгаяа, одоо энэ чинь юу болж байнаа гэсэн шvv юм бодож эхлээд байхав дээ. Их хог гаргавал хогныхоо уутанд их мєнгє vрж таараа. Яг ямар хог их гаргаж байгаагаа жаахан судалж vзнээ...

Япoнд ганц хогны уут ч vнэд ороод байгаа юм биш л дээ. Бинзенийн vнэ нэмэгдсэн, дагаад ургамлын тос, тєрєл бvрийн амттан, сvv, тараг гээд л баахан юмны vнэ нэмэгдэх шив дээ. Гэснээс монголд сая очиход бас л юмнын vнэ тэнгэрт хадсан байхыг хараад гайхлаа ш дээ. 1 кг гурил 700 тєгрєг болсон байна лээ. Намайг 2004 оны зун ирэхэд л 350 тєгрєг байсан ш дээ. Атар талх 500. Єєр юу байлаа даа, тухайн vед их л олон зvйл энэ чинь тэд байсан ш дээ гэж бодсон юм даг.

Ер нь цаана чинь цєвvvн цаг ирж байна шvv.

Monday, October 01, 2007

Амралтын єдєр




Амралтын єдрєє хэрхэн єнгєрvvлснээ бичье.

1. Єглєє эрт Тоттори мужийн элсэн манханг очиж цэвэрлэв. Захиргааны албан хаагчдын ээлжит субботник. Хавар, намар 2 удаа болдог. Мєн оюутан сурагчид зохион байгуулалттайгаар цэвэрлэдэг юм байна лээ. Нэлээд их хог харсан шvv. Шатдаг хог, пластик хог, шатдаггvй хог гэж 3 ангилан тvvлээ. Далайгаас гарч ирдэг хог гэж байгаа. Дотор нь хятад, солонгос хог голцуу байдаг юм билээ.

2. Танил япон євєє танай охинд будаа яаж хураадгийг заах гэсэн юм гээд бид 2 тэдний тутрагын талбайд очив. Бямбаагийн завтай болохыг хvлээж тэвчилгvй хураачихсаан гэчихсэн, хэдхэн ширхэг євс vлдээснээ манай охиноор хэрчvvлдэг гэсэн. Манай охин ч яахав баярлаад. Нээх их ургац хураасан хvн шиг. Би жаахан голонгvй. Бага оврынхоо трактороор хурааж байгаагаа vзvvлчихгvй гэсэн шvv ухааны юм бодоод л...

3. Эндхийн шоронгийн хоригдлуудын хийсэн бvтээлтэй танилцаж, охиндоо зургийн дэвтэр, єєртєє номын book cover авлаа. Ойр хавийх нь мужийн шоронгийн хоригдлуудын бvтээл бас хvрэлцэн ирсэн байсан. Газарчилсан япoн євєє тэгсэн "эдний" хийсэн гутлууд их дажгvй, бєх байдаг гэж байна лээ. Дан хvvхнvvдийн хийсэн зvйл ч биш бас эрчvvдийн хийсэн зvйлvvд их байсан. Их зvгээр санагдсан. Монголд мэдээж ийм vйл ажиллагаа байдаг байх, ямар ч байсан эмэгтэйчvvдийн хийсэн зvйлvvдийг энд тэнд зардаг шиг санагдаад байна???