Saturday, October 30, 2010

АСА дэндүү төстэй гадаад хүн


Та бүхэн "Тархины тураал" гэдэг нэгэн нийтлэлийг санаж байна уу? Би уг нь хадгалж авсан байх гээд хайсан чинь алга өө. Нэг япон хүүхэн бичсэн байсан юм. Кимүра Аяако гээд. Түүний саяхан бичиж хэвлүүлсэн номыг уншлаа. Ерөнхий агуулга нь АСА-г арай өөрөөр харсан цөөхөн япон хүмүүсийн нэгний хувьд өөрийн үнэлэлт, бодлоо хэлсэн байна лээ. Арай л эерэг талаас нь гэх юм уу даа. Ерөнхийдөө монгол хүмүүсийн зан заншил ааш хараактертай нь япон хүмүүсийн зан ааш, зан заншлыг харьцуулаад бичсэн, мөн дунд нь 2 аваргыг хальт харьцуулаад авсан байна лээ. За тэгээд журмын нөхдүүд өөрсдөө олж умшина биз дээ.
Монголд суралцахаар бүр ардчилал хөгжиж эхлэх үеэс л очиж байсан юм байна. Нэлээд хэдэн жилийг ч монголд өнгөрөөсөн гэж байна. За бараг япон хэл суралцагч хүмүүс таньдаг ч байж магад дөө. Би бол танихгүй.
Миний хувьд нээх сүмо үзээд дэмжээд хөөрөөд байдаггүй ч бас ганц нэг мэдээлэлтэй байхгүй бол болохгүйн хувьд хааяа харж л байдаг хэмжээний хүн. Гэхдээ АСА-г бол дэмжээд байдаг байсан юм. Яг аварга болдог жилд нь би өөрөө анх японд хөл тавьж байсныг ч хэлэх үү. Адилхан монгол аавын хүү улс орныхоо нэрийг тэгж өндөрт гаргаж ирэхэд бахархдаг л юм байна лээ. Би ч бас энүүхэндээ хичээхгүй бол гэж боддог байлаа шд. Анх удаа японд ирж байсныг ч хэлэх үү, уулзсан япон хүн болгонтой АСА-гийн талаар яриа өрнүүлдэг байлаа. Гээд л яриад байвал их л дээ. Ямар ч байсан одоо ч АСА-г дэмжих нэг юм сэтгэлийн угт байгаад байдгийн.

Friday, October 29, 2010

Номоо уншаад л


Энэ сар ганц нэгэн ном унших төлөвлөгөөтэй байснаас ганц нэгийг нь дуусгав. Бас л монголоосоо чирж ирсэн номнууд. Өшөө зөндөөг захимаар л байна.
Нэг асуудал тулгарнаа тэхээр... Ирээдүйд өөрийн гэх номын сангаа баяжуулахад хэрэгтэй болохоор. Иймийн тулд энэ олон номоо энд хаячиж болохгүй, бас хүнд зүгээр өгнө гэхээр хайран... Мөнгөөрөө авсан юм чинь хэхэ.Яадаг ч байсан монгол руугаа буцаана гэсэн хатуу бодолтой явна. За даа бараг эхнээс нь олон жилийн өмнөх номнуудаа явуулаад эхэлцэн л дээ.
Номны хэсгээс оруулмаар л байна, одоо чинь цаг цөвүүн болжээ. Хамаагүй бичиж болохоо байсан байна хэхэ. Та хэд минь өөрсдөө л авч уншихаас даа тээ...
"Үүл бид 2", "Цагаан удирдагч"хоёрыг нь уншцан, одоо Бүрэнхийг уншиж байгаа гэж.
Жич: "Үүл бид 2" -т ардчилалын эхний 13-ын нэг гэгддэг Бат-Үүлийн эхнэр тухайн 1990 оныг эргэн дурссан дуртатгал ном. Их таалагдсан шүү. Бидний мэдэхгүй ардчилалыг эхлүүлэгч буянтан нарын үзэл бодол, тухайн үеийн хүмүүсийн хандлага, урвалт, хардалт, хардлага, хальт хэлмэгдүүлэлт зэрэг зүйлийн тухай гарнаа.
Би тэр үед картны талханд алалцдаг байснаа эргэн дурсаад л. Бас болоогүй сэргэлэнтэж илүү авсан талхаа шагладаг байсышд. ККК

Sunday, October 17, 2010

Дуу сонсоод л

Thursday, October 14, 2010

Бүтээл



Уран бүтээлч улсууд болсон хойно бүтээлээ туурвиад л байгаа шүү. Хэ хэ.
Охин сүүлийн үед хэт их ном уншаад аавдаа загнуулсан. Ээж нь "би багадаа их ном уншдаг байлаа шд" гэж үглэдгээ болиод эсрэгээр нь үглэж байгаа. "Ээж нь багадаа ерөөсөө ном уншдаггүй байлаа" гэж. Тэхгүй бол номын цагаан солио тусчих вий гэж айгаадаа. Дээхэн үед номын цагаан солио тусцан гээд нэг залуу микр, хорооллоор явдаг байсныг санаж байна уу? Буу барьчаад л ямар ч хэлээр юм бүү мэд үглээд л. Тухайн үед жаахан ч байж, хүмүүс л түүнийг номын цагаан солио тусцым зайлуул гэж ярьдаг байсан. Одоо ч гэсэн байдаг л байх даа?

PS: Яг адил зураг. Будахаас өмнөх ба будсаных дараах байдал. Хамаатны Хонгороо гэдэг бацааныг зурсан нь.

Wednesday, October 13, 2010

...

Хальт орчуулга хийх гэж явахдаа "чихээ алт" болгосон ганц нэг зүйлээсээ бичихгүй бол...
Түрүүчийн бичлэгт хийсвэр гээч юм чинь хүсмээр эд биш гэсэн дээ. Аймаар юм билээ, би бүр 2 ч хийсвэр хагалгааны үед хажууд нь зогсоод харж байлаа шд. Эхлээд арьсыг нь зүснэ, тэгээд умайг нь. Бодвол их нарийн дэс дараалалтай, хаана зүсэлт хийх энэ тэр нь ч нарийн юм шиг байгаам. Тэгээд хийсвэр хийхээр тэр нялх ураг чинь шууд год гээд гараад ирдэггүйм байна. Гарч ирэхгүй тохиолдолд эмч нь хуруугаа өнөө жаахан амьтны ам руу хийж байгаад татаад гаргаж ирсэн. Шаардлагатай үед нярайн тасгийн эмч сувилагч нар хажууд нь бэлэн байдалд хагалгааны турш номхон командтай. Би бол хөл өвдөөд сайхан суух юмсан гэж бодогдоод хэцүү. Хүүхдээ гаргаж авсны дараа өнөө муу жижиг умайг чинь гэдсэн дээр нь гаргаж ирж байгаад оёдог юм билээ. Аймаар байгааз, энэ эмч нараа гэж...
Бас нэг зүйл нь жирэмсэн эх 2 хүн хооллоно гэж их иддэг, төрсний дараа нь хөхөнд сүү ордог гэж их иддэг чинь тийм ч шилдэг арга бас л биш шиг. Ээж нь л таргалаад, сэтгэл санааны гүн шоконд ороод дуусдаг гэнэ шүү.
Өө тийм, сүүлийн үед монгол хүүхнүүд косметик хагалгаа гэж их ярьдаг, хийлгэдэг болсон, японд ямар байдаг вэ гэсэн асуултанд япон эмч маань юу гэсэн гээч? Хэлэх гэсэн чинь санаа зовчлоо ккк. Япон хүүхнүүд хийлгэдэггүйм шиг байна лээ.
Өнөөдрийн бичлэгийг өндөрлөлөө хүчээр.

Friday, October 08, 2010

Атаархал

Караокэ орох дургүй байдым, дуулж чадахгүй хүн чинь. Дуулдаг хүн хараад атаархал төрөөд байж сууж чаддагүй шдээ,ккк

Wednesday, October 06, 2010

9 сард

Монгол явсан тайлангаа бичиж амжаагүй байж 9 сарын тайлангаа бичмээр байдаг. Ажил ихтэй, аймаар аймаар зүйл хараастай, тэр хэмжээгээрээ мэдлэг минь тэлээстэй дажгүй сар байлаа гэж. Япон хэлээ улам сайжруулах юмсан гэсэн мартагдах шахсан нэгэн "атаархал" сэргээд... Мөн англи хэлийг сурчихиймсан гэсэн хүсэл бадраад, гэхдээ нэг л барьж авч чадахгүй...
9 сард байна шдээ, эх барих эмэгтэйчүүдийн эмч болохыг шахав. Бүр янзан бүрийн хагалгаанд нь цуг орж орчуулга хийлээ шдээ, ямарав?
(Хагалгааных нь нэрийг бичвэл та хэд минь айгаад ухаан алдчих байхаа, хэхэ. Хамгийн энгийн жишээ нь хийсвэр хагалгаа. Ээ дээ хүүхнүүд минь хийсвэр хагалгаа чинь тийм ч хүсэхээр эд биш байна лээ шүү. Бүр аргагүйн эрхэнд хийлгэх бол бас өөр хэрэг, түүнээс өөрөө төрж чадахаар байж, өвдөлтөөс нь айгаад хийсвэр хагалгаа хийлгэх ч буруу юм шиг байна лээ шүү)
Миний орчуулах ч гэж юу байхав, мэргэжлийн үг хэллэгийг нь заалгасаар байгаад л таарсан.Дараа дахин ийм төрлийн орчуулга хийвэл арай цөөхөн үг хэллэг заалгах байхаа гэж өөртөө найднам.
Бас нэг сэтгэлд тод үлдсэн нь эмэгтэйчүүд бид ч мөн үйлтэй хүмүүс юм дөө гэж.Санаа алдав...