Friday, March 23, 2012

Гадаад хэл сурах арга


Санамсаргүй олж уншаад. Ажлынхаа нэг хүнтэй Кёкү хэний нь ч билээ дээ дүү нь хэнтэй суусан гэчихэв ээ, мээдкүү. Нэг тийм ярианаас үүдээд монгол бөхчүүдийн тухай яриа гараад. Тэгсэн тэр хүн нээрээ би сая нэг ийм ном олж уншаад гээд надад олж өгсийн. Манай ажил дээр байдаг юм билээ. Арваад жилийн өмнө бичигдсэн.
Гадаад сумо бөхчүүд яагаад япон хэлэндээ сайн байдгийг эрэн сурвалжилсан ном. Үүн дээр монгол бөхчүүдийг төлөөлж Цэвэгням гарна. Мөн Асагийн тухай ч бий. Тухайн үед Аса хараахан аварга болоогүй, Асасэкирюү мөн гарна. Аргентин, Бразил зэрэг орны бөхчүүдээс авсан ярилцлага ч бий. Зохиолч нь Васэда их сургуулийн багш. Өөрийн сургуулийн гадаад оюутнуудад япон хэл сурахад нь, япон оюутнуудад англи хэл сурахад нь ямар нэгэн аргаар дөхөм болох арга эрэлхийлсэн ном.
Гадны сумо бөхчүүдийг анхлан танихгүй мэдэхгүй орчинд хөл тавихад нь Ояката буюу дэвжээний эзний эхнэр ихээхэн үүрэг гүйцэтгэдэг гэнэ. 10-аад жилийн өмнө болохоор аль аль талдаа туршлагагүйгээс бэрхшээл ч их гардаг байсан гэнэ. Тэдгээр эзэгтэй нарын зөвлөгөө нь бүгд голцуу шинэ үгнээс эхэлдэг байсан гэнэ. Ихэвчилэн идэж уух юмны нэрсээс эхэлдэг байсан гэнэ. Олон дахин давтуулах их сайн арга гэнэ. Нэг үгийг хэлж зүгширтэл нь давтуулах.
Харин сумочдын өөрсдийн зүгээс шалтгаалах зүйл гэвэл аль болох ярих.
Бас нэг шилдэг арга нь караокэ гэнэ. Фенүүдийгээ хөгжөөх нэг том арга бол япон дуу их сайн дуулдаг байх. Бүр өөрийн гэсэн хэд хэдэн дуутай байх.
Сумочид бичгийн хэлэндээ ихэнхи нь итгэлгүй байдаг гэнэ. Уншиж бичихдээ шүү дээ. Тэр бүр хэрэглээд байдаггүй болохоор тэр гэнэ. Бас толь бичиг бараг хэрэглэдэггүй, тухайн үед ховор байсан нь нөлөөлсөн. Дээрээс нь сумотой холбоотой мэргэжлийн үг хэллэг мэдээж толь бичигт байхгүй зэргээс шалтгаалж толь бичгээс хол явсан гэнэ. Ихэвчлэн хажуу хавирганаасаа асуух, дуурайх зэргээр тухайн үгийн утгыг ойлгож авдаг байсан гэнээ.
Мөн нэг улсын иргэн олноороо байвал хоорондоо эх хэлээрээ яриад япон хэлийг хэрэглэхгүй байх гээд байдаг тул аль болох ганцаар нь, цөөнөөр нь байлгах хэрэг гардаг гэнэ.

За тэгээд тухайн хүнд өөрийн гэсэн гадаад хэл сурах арга байдаг даа, миний хувьд өдөр бзр байнга бага хугацаагаар тухайн хэлээ үзэх зүгээр юм шиг байгаам. Англи хэлийг сурчихиймсан хэхэ.

Thursday, March 22, 2012

Дэлхий аюултай бөгөөд сонирхолтой


гэдэг ном. Дөнгөж сая уншиж дуусаад. Зохиогч нь Ватанабэ Ёоичи. Оюутан байхаасаа эхлээд дайны талбар луу явж зураг авсан. Дайн хаана болж байна тийшээ очиж үнэн бодит байдлыг олон нийтэд түгээнэ, амь өрссөн ажил. 120 дээш оронд очсон гэж байгаа. Сүүлийн үед зурагтаар их гарсөөн, их донжтой ярина. Удаан гэгч нь үгээ зөөж ирээд л. Тийнхүү дайны талбар луу явахдаа мөнгө олохын тулд олдсон ажлыг голохгүй хийж мөнгөө цуглуулж аваад л гардаг гэсэн.
Сурвалжилсан газруудынхаа онцлогийг бичсэн, тухайн газар нутагт чухам юу болоод хүмүүс хэрхэн дайны цаг үеийг амь өрсөн даван туулах гэж хичээж байгааг, хүүхэд эмэгтэйчүүд хамгийн эмзэг давхаргад байдгийг, хүүхдүүд амиа хамгаалахын тулд аргагүйн эрхэнд зэвсэг барин хүн хорооэ байгаа гээд л бидний мэдэхгүй олон зүйлсийн өгүүлсэн ном.
Тнанзани-с Кениягаар дамжин Энэтхэг орохын тулд Энэтхэгийн элчин сайдын яаманд мэдүүлгээ өгөхөөр очоод гадаа нь байсан долларын ченжид хулхидуулсан байгаам. Гаднах ганц нэг дэвсгэрт л жинхэнэ мөнгөн тэмдэгт, доторхи нь сонингийн цаасыг дуурайлган хайчлаад хуйлчихсан байсан гэж байгаам хэхэ. Сольж байх явцад ченж банди их олон удаа түүнийгээ чанга дуугаар тоолоод л байсан гэж байгаам, тэгж хурдаг гарамгай тоолох тоолонд нь мань хүн толгой дохиод л мундагийг нь гайхаад л зогсож байсан гэж байгаам. Өчнөөн олон дахин тоолж байснаа түүнд өгөнгүүт хаа нэгтээгээс цагдаа зугтаарай гэж хашгирах сонсогдоод л ченжүүд алга болцгоосон гэсэн. Юм ч бодолгүй элчин рүү ороод өнөөх солиулсан мөнгөө өгөхөөр гаргаж ирээд л тоолсон чинь тэр нь сонингийн цаас байсан гэсэн. Бас солиулах гээд очиход ганцхан бацаан байснаа мөнгө тоолж байхад хаанаас ч юм бүү мэд нэлээд олон хүн тэр 2-ыг тойроод зогсчихсон байсан гэсэн.
Яг энэ хэсгийг уншаад би тээр жилийн нэг явдлыг эргэн дурслаа шд. Яасан гэхээр өмнө нь бичиж байсан ч магадгүй. Би нь тэгж хуурамч мөнгө энэ тэрээр хулхидуулаагүй л дээ. Гэхдээ энэ хүнтэй их адил явдалтай учирч байсан юм. 8 шарга дээр очоод иенээ солиулах гээд нэг л хүнтэй тохироод бид иеэнээ өгчихөөд төгрөгөө тоолж байх хооронд хэсэг хүмүүс биднийг бүччихсэн цуг тоололцоод л зогсож байсан шд. Бас их аймаар нь эхлээд уг ченж тоолчихоод надад өглөө, би юу ч анзаарсангүй аваад л тоолж гарлаа. Тэгсэн арван мянгат тоолоод явж байсан чинь сүүл хэсэгтээ таван мянгат гараад ирж байна аа. Тэгснээ тэр таван мянгатаа яг л арван мянгат шигээ л нэг нэгээр нь тоог нь арваар нэмээд тоолоод байж уу? Уг нь бол би тоолж байгаа шд. Тэгсэн ченжүүд цуг тоолоод яваад байсан юм. Өө харин би тэр ченжүүдтэй хоолой нийлүүлчихсэн таван мянгатуудыг нэг нэгээр нь тооцоод нэмээд тоолоод зогсож байсан. Уг нь бол 2 таван мянгат нийлж байж арван мянгаттай дүйцнэ шүү дээ. Аз дайрсан шүү. Би тэрхэн үед ухаан ороод нэг л биш байгааг мэдээд шууд боодолтой төгрөгөө өгөөд иенээ бараг шүүрч авснаа ерөөсөө солиулахаа болилоо, та нар хулхидах гэж байна шдээ гээд цуг явсан 2 японоо дагуулаад тэндээс холдсон чинь ямар ч ченж биш мөртлөө биднийг тойроод зогссон хүмүүс дундаас нэг навсайсан хувцастай өвгөн намайг элдэв муухайгаар минь дуудаж билээ. Гадны хүн дагасан "я...." л гэнэ, юу юу ч гэв ээ бүү мэд. Би ч бушуухан шиг холдсон. Тэрнээс хойш дахиж 8 шарга зүглээгүй. Тувт хуучнаар бол Ард кино театр доторхи валютын цэг дээр очиж солиулдаг болж билээ.
Зэвүүн байгаа биз? Тэгж башир аргаар мөнгө олох гэдэг хүмүүс. Юм болдог л байх юм байх даа...

Sunday, March 18, 2012

Хүүе л дээ

Монголынхоо баяруудыг мартчихаад байхымаа. Цэргийн баярыг мартаад монгол дахь хүмүүстэй яриагүй байна лээ. Гомдож байгаа байх даа. Дэргэдэх хань ижилдээ ч баяр хүргээгүй. Маргааш нь баяр хүргэж энэ тэр хэхэ. Гарынхаа хоолыг хийгээд л хүлээж суулаа.

Харвасан сум

шиг л өнгөрөх юм энэ цаг хугацаа чинь. Бага минь ой хүрчихлээ. Сүртэй тэмдэглэсэнгүй, охиндоо модон өрдөг тоглоом авч өгөв. Бас нэг хөөрхөн зурагт номтой болов.

Ойрд чих нь өвдөөд дунд чихний үрэвсэл гэсэн. Сайн эмчлүүлэхгүй бол сонсголгүй болдог, мөн тархины судас энэ тэрийг дардаг аюултай гэж байна лээ. Эмч бидэнд тэгж хэлээгүй л дээ, хөнгөн чанарых болохоор тэгсэн байх.

Эдний нэг одын тухай нэвтрүүлэг гарсан чинь хөөрхий минь тэр од баруун чих нь сонсдоггүй юм билээ. Жаахан байхад нь чих нь өвдөөд, түүнийгээ ээждээ хэлэлгүй өнгөрөөсөн байгаам. Ухаан суусан хүү эгч болон өөрийг нь тэжээх гэж ганцаараа нойр хоолгүй зүтгэдэг ээжийнхээ санааг зовоохгүй гэж тэр. Тэгсэн дунд сургуульд байхад нь бүр тэсвэрлэхийн аргагүй өвдөөд хичээл дээрээ орь дуу тавин эвхрээд эмнэлэгт хүргүүлсэн чинь дунд чихний үрэвсэл болоод түүнийгээ хэлэлгүй удаасан гээд баруун чих нь сонсголгүй болсон юм билээ.

Охины чих өвдсөн үеэр яг гарч таараад бид санаа зовоод л сайн эмчлүүлэхгүй бол гээдп л байж байна. Цэцэрлэгт явдаг ой гаран насны хүүхдэд их тохиолддог гэж байна. Ер нь бололцоотой бол хүүхдээ ой хүртэл нь гэртээ харах л сайн юм байна. Томыгоо ой хүртэл нь харсан болохоор гайгүй л байсан.

Монголд чих өвдвөл бас л хэцүү шүү тээ. Шар тос энэ тэр дусааж гэрийн нөхцөлд эмчилдэг сураг сонсогдсон. Хүмүүс ээ энэ талаар мэддэг бол бичээрэй.

Энд болохоор дагнасан мэргэжлийн хувийн эмнэлэг байдаг юм байна. Улсын эмнэлэгт ч чих хамар хоолойн тасаг бий л дээ. Гэм нь тэр нь үдээс өмнө хүлээж авч үзээд байдаг юм. Бидэн шиг ажилтай хүмүүст хувийн эмнэлэг нь их зүгээр байдагын. Орой ажлаа тараад л хүүхдээ аваад л гүйнэ шүү дээ.
За тэгээд чихэнд нь дуран хийж үзэж байна. Ээж нь хүүхдийнхээ 2 гарыг 2 гараа зөрүүлж бариад, гуяндаа хүүхдийнхээ 2 хөлийг хавчаад, давхар сувилагч бас хөлийг нь бариад, бас нэг сувилагч толгойг нь хөдөлгөхгүй бариад л хэхэ. Охин минь чарлаж гарнөө, өрөвдөлтэй. Гэхдээ одоо яах вэ дээ. Түр зуурын уйлахыг архаг ээж тоохгүй ш дээ. Хэхэ
Чихэн доторхи нь дэлгэцэн дээр гарна. Ямар ч байсан идээг нь сорж байхыг нь харсан, эвгүй л юм билээ.

Ой хүрснийг нь далимдуулж өдөр хөхүүлэхээ больж байна. Ээжид өдрийн цайгаа тухтай уух цаг гарч байна гэсэн үг. Багшид нь хэллээ. Өдөр мөөмөө идэхгүй болж байгаам чинь байдлыг ажиглаад хэлээрэй гэсэн за л гэж байна лээ.
4 сараас гэрийнхээ ойрхон цэцэрлэгт явахаар болсон. Шинэ анги, шинэ багш, шинэ найз шинэ орчин гээд нэг хэсэгтээ жаахан уйлах л байх даа, хурдхан шиг дасаад авбал ч...

Танихгүй хүмүүсээс бишүүрхээд байдаг болчихсон. Ярвайж ирээд л уйлна шүү дээ. Тэгээд тэр хүнийгээ харахгүй л байвал болох юмыг чинь дахин дахин харж байгаад л уйлаад байхын, энэ хүүхдүүд нээрээ үнэн эгдүүтэй юм аа. Том минь бас тийм байсын шд. Хадам ээжийг харахаараа л аймаар чарладаг байж билээ. Хэхэ. Санаа зовмоор. Ээжийнхээ энгэрт нүүрээ наагаад л уйлж байснаа эргэн эргэн хараад л чарлаад байна хаха. Хол учраас байнга уулзаад байдаггүй байсан болохоор л тэр, түүнээс тийм ч хүн аймаар царайтай биш л дээ хихи.

Sunday, March 11, 2012

Сүүлийн




үед том минь иймэрхүү зураг зураад салахаа байсан. Энэ бол дөнгөж наад зах нь. Үүнээс ч илүү гоёыг зурж байна аа. Би зургийг нь авч амжихгүй байсаар байтал охин түүнийгээ далд хийхийг нь хийгээд хаяхыг нь хаячихаад байх юм.
Иймэрхүү хүүхнүүд залуус л гардаг ном уншаад байдаг болсон. Тэр нь хайр дурлалынх юм уу гэхээр үгүй ээ л гэсэн. Зөгнөлт энэ тэр юм шиг байна лээ.
Сургуулийнх нь номын сангаас тухайн жилдээ хэд дүгээр ангийн сурагчдад ямар ном ихэд эрэлттэй байсныг нь жагсааж гаргадаг юм билээ. Охидын дунд хайр сэтгэлийн сэдэвт ном зонхилдог, банди нарын дунд зөгнөлт байлдаан, амьтдын ном зонхилдог гэнэ. Би охиноосоо албаар миний охин бас хайр сэтгэлийн ном сонирхож байна уу гэсэн үгүй чиш, түүхийн номонд дуртай гэсэн.

Friday, March 09, 2012

3 сарын


эхэнд уншиж дуусгаад. Дажгүй санагдсан. Тэнгэрлэг хүмүүс, тэнгэрийн хүмүүс билээ бид. Хэхэ. Монголчууд бид чинь тэнгэрлэг ард түмэн шүү дээ гэдэг үгийг сүүлийн үед их сонсоод байсныг ч хэлэх үү? Нээрээ л тэнгэрлэг хүмүүс ч юм шиг...
Харин муусайн Алтан улс. Амбагай хааныг минь тамлаж хороосон, үүнд урвагч татарууд мааш том үүрэг гүйцэтгэсэн.
Гэсэн ч бид тэнгэрлиг ккк. За за та бүхэн өөрсдөө умшина биз...

Ээжийн



ээлжит уран бүтээл. Том минь ч өөртөө нэхсэн, заалгаж байгаад. Охины минь энэ жилийн өвлийн гоёо байлаа. Ээж нь ч айлын хүүхдүүдэд өгсөн энэ жилийн бэлэг нь байлаа. Өөр сагсгар гоё утас авсан байгаа. Дараа жил нэхэж хүмүүст бэлэглэнэ. Өө тийм, монголд найздаа өгч явуулсан чинь мааш их таалагдсан гэсэн. Урамтай байгаа шүү.
Нээрээ эрэгтэй хүүхдэд болон хүнд өгчихдөг амархан зүйл хийж сурах юмсан тээ. Оймс нэхэх гэхээс сүүлийн үед жаахан залхаад байнаа. Энэ боолт шиг амархан зүйл байвал их зүгээр байдаг. Санаа оноо байвал хэлээрэй хүмүүсээ.

Дүүгээ зурсан нь


Араас нь харахад яг л ийм харагдана, эгдүүтэй байна уу? Амьд тоглоом байна даа энд.

2 сард


уншиж дуусгасан юм уг нь. Оруулах зав гардаггүй ээ. Бас бус ном байнаа, ойрд зав зайгаар муутай л байна.
Гарчиг нь "8 настай би какаогийн талбайд ажилласаар л" гэдэг нэртэй. Бидний мэдэхгүй их олон бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд бага насны хүүхдүүд гар бие оролцдог юм байна шдээ. Тэд их хүнд нөхцөлд ажилладаг, маш бага хэмжээний хөлс авдаг, эрүүл мэндээрээ хохирдог, тэднийг хэн ч анхаардаггүй гээд л их эмзэг сэдэв. Жишээ болгож ганц нэг барааны нэр дурдвал тоосго, какао, шоколат, хөл бөмбөгийн бөмбөг гээд л тоолж баршгүй. Япон Солонгос хоёрын хамтран зохиосон дэхийн хөл бөмбөгийн аваргын үеэр японд бас хүүхдийн хөлсийг мөлжихийн эсрэг томоохон арга хэмжээ энд тэнд зохиогдсон гэж байна. Хөл бөмбөгийн холбоонд хүүхдийн гараар хийгдсэн бөмбөг хэрэглэхгүй байхыг уриалж ерөнхийлөгчид нь мэдэгдэл хийж байсан гэнэ. Хөл бөмбөгийн бөмбөг ямар хатуу ширүүн арьсаар хийгддэг билээ? Тэр бүхнийг бага насны хүүхдүүд оёдог гээд бодохоор... Харанхуй орчинд, хатуу зүүгээр хуруугаа эсгэх энүүхэнд, их удаан цагаар хөдөлгөөнгүй суудаг гээд л зүрх халширмаар...
Мөн сүүлийн үед хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж мөнгө олдог үйлдвэр, компанийн бараа бүтээгдэхүүнийг авахгүй байх уриа, лоозон их гардаг болж, хүүхдээр ажил хийлгэхгүй байхыг эрхэмлэдэг болсон гэнэ. Хяналт нь сайжирч байгаа гэнэ. Энгийн ард иргэдийн ухамсар, мэдлэгийг нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулж сурталчигааны ажил их хийдэг болж байгаа гэнэ ихэнх хөгжингүй оронд. Манайд ямар байгааг хэлж мэдэхгүй байна өө, мэддэг хүмүүс байвал блогтоо оруулаарай.
Үүнтэй холбогдох бас нэгэн номыг унших гээд зээлчихсэн байгаа, дуусахаараа оруулнаа.

Thursday, March 08, 2012

Хавчуурга





Жаахан байхад их хэрэглэдэг байж билээ. Яг ямар хийц загвартай байсныг одоо сайн санадаггүй ээ. Тэгээд томроод ирсэн хэрэглээнээс гарсан байснаа сүүлийн үед буцаад хэрэглэдэг болж байна аа.

Зураг4: Монголоос авч хүмүүст бэлэглэсэн чинь жаахан зузаадаад, шавь нар маань цагаан толгойн номондоо хавчуулж харагдана лээ. Япон номонд нь зузаадаад, худсанд нь ором гаргаад байна гэсэн.

Зураг2,3: Охины өгсөн бэлэг. Том минь үе үе онгод нь орохоороо иймэрхүү жижиг зүйл хийж ээждээ бэлэглэдэг юм. Ээж мэдээж уяраад түүнийг нь хаяж чадахгүй ээ. Уншиж буй номон завсраа хавчуулаад хавчуурга болгон хэрэглэж байгаад уншаад дуусахаар нь тэр чигт нь хадгалдаг болоод байгаа. Том болохоор нь үзүүлэх гэж байгаан. Дурсгалтай юм болов уу гээд өөрт нь. Зузаан цаастай номондоо цаасаар хийсэн бүтээлүүдийг нь, нимгэн цаастай номонд зурсан зургийг нь хавчуулна.

Зураг1: Үүнийг би өөрөөр хийсэн юм. Амархөөн, ккк. Хэвлэж гаргаад раминэтэд хийгээд л болоо. Өөлөх юм нь жаахан том, гэхдээ үнэгүй юманд дуртай хүмүүс бол зөндөө авч байна лээ. Гэхдээ үүнийг зараагүй шүү. Дээр өнөө боорцог хийж зарахдаа худалдаж авсан хүмүүст урамшуулал болгож бэлэглэсэн юм. Давхар монголоо, монгол хэлээ таниулж байгаам л даа. Би ч муухан соёлын атташегээс дээр байна уу? Өөрийгөө жаахан үнэлчлээ яадын ер нь.

За дараа эндхийн хүмүүсийн хийдэг хавчуурганы зураг оруулнаа.

Sunday, March 04, 2012

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд


зориулж цуврал эссэ гарсан юм билээ. Би сая л 15 дахь дугаарыг нь уншиж байна. Бүрэн эхээр нь олж унших юмсан.

"Халхын хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар"
Т.Зөнбилэг

Нууцаар мордсон элч нар бас л нууцаар буцаж ирэв. Да лам Цэрэнчимэд 1911 оны 9 сарын 4-нд орос эмчийн дүрээр хүрээнд орж ирсэн байдаг. Харин Ханд чин ван 9 сарын эхээр мөн л Эрэн харуулаар хил давах хошуу нутагтаа орж ирсэн боловч орд өргөөндөө очиж чадсангүй. Энэ сургаар Манжийн амбан Хошой чин ванг хороох гэж туршуул явуулсан мэдээ бий. Академич Ж.Болдбаатар өөрийн номдоо "...Бас Чин Ван М.Ханддоржийн дэргэд алаач хэмээх Бадамжав, Цагаан тохойн цонхир Чойжил, Баянголын Сүрэнхор зэрэг мэргэж бууч анчид харуулд гарч өдөр шөнөгүй сэрэмжилж байв. Гэтэл тэр үед гуйлгачин дүрээр нутгийн айлаар хэсч явсан өрөөсөн нүдтэй хятад хүн Сэлэнгийг биеэр сэлэн гаталж, Цонхлон уулын оройд гарчээ. Түүнийг Чин Ван М.Ханддоржийн харуулууд барьж, нэгжихэд шаахайны улнаас нь жижиг гар буу /шааз буу/, хурц тонгорог гарсан юм гэж тэнд усчин байсан Б.Ёндон /1963 онд/, галч байсан Д.Чойжамц /1971 онд/ нар ярьсныг Булган нутгийн түүх сонирхогч, өндөр настан Г.Магван гуай хичээнгүйлэн тэмдэглэн авсан" гэж бичсэн байдаг. Энэ мэт зовлон зүдгүүрийг туулсан Ханд ван 10 сарын сүүлчээр Их хүрээнд орж ирсэн гэлцдэг. Б.Хайсан Эрхүүгээс нутаг руугаа явах гэсэн боловч дотор газар хөл үймээнтэй байсан болохоор Богдын хүрээнд бас л нуугдаж ирсэн байна. Эх орончил ийн буцаж ирсний дараа халхын Их хүрээнд Монголын тусгаар тогтнолыг бэлтгэх ажил шургуу өрнөв. Одоо мөнөөх "... Иймд шавь нар бид бүхэн яахин хүмүүжвээс сайн болохыг тодорхойгоор айлдахыг хүснэ" гэсэн асуултын хариу бүр ч тодорхой боллоо. Басхүү Богд гэгээний "... Лам би олон монгол шавь нараа цөмийг нэгэн адис авралдаа авсаар бөлгөө. Миний энэ үгийг улам улмаар лам надад мөргөхөөр ирдэг олон монгол шавь нарт нийтээр нэгэн адил сонсговол зохино. Цаг нь болсон" гэх лүндэн улам ч утга төгсөөр тодорч эхэлжээ.
"...Монгол овогтон бүгдээр нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулах" гэдэг шинэ уриа хүрээнийхэн улмаар хөдөөнийхний амны уншлага болж, Монгол орон тэр чигтээ асч буй гал мэт дүрэлзэж эхлэв. Манай нэрт судлаач Л.Жамсран гуай "Монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний тухайн үеийн улстөрийн мөрийн хөтөлбөр болсон тэрхүү лүндэнг Их хүрээнд хэсэг ноёд, лам нар хэрхэн хэрэгжүүлэх тухай хуралдан хэлэлцээд монгол төрийн тусгаар тогтнолыг сэргээн эрхлэх хэргийг шууд удирдан эрхлэх байгууллага "Халхын хүрээний бүх хэргийг түр Ерөнхийлөн шийтгэх газар"-ыг ХХБХТЕШХ 1911 оны 11 сарын 30-нд байгуулсан юм"
Ийнхүү улс орон тусгаар тогтнохын төлөө, унаган албат арддаа эрх чөлөө олохын төлөө тэмцэх нь тодорхой болов. Харин тусгаар улсын хаан хэн байх вэ гэдэг тун ноцтой асуудал үндэсний хувьсгалын удирдагчдын өмнө босч ирсэн байна. Мэдээж олонхи язгууртан ноёд, энэ цаг үед ард түмний дунд хамгийн их нэр хүндтэй амьд бурхан мэт шүтэгдсэн Богд ламыгаа хаан ширээнд залъя гэсэн бодолтой явсан байдаг. Харин хүрээний том ноёдын чуулган чуулж уг асуудлыг хэлэлцэхэд өөр саналтай зүтгэлтэнбас байжээ. Хамгийн гайхалтай нь Богдын шадар дотны хүн Да лам Цэрэнчимэд эсрэг саналтай байсан гэлцдэг. Академич Ж.Болдбаатар "... Ноёд ихсийн дийлэнхи олонхи нь сүсэгтэн олныг дунд Богд гэгээний нэр нөлөө их байгааг харгалзан, зарим хүн төвд хүн гэлэгт нь эргэлзэж, Чингисийн алтан ургаас өгрөмжлөг юмсан гэсэн санаатай байсан аж. Түүний дотор Жавзандамба хутагтын ойрын шадар Цэрэнчимэд Да лам орж байсан нь итгэмээргүй байсан боловч бас ч анхааран үзүүштэй мэдээ дурдатгал байдаг" гээд өвгөн партикан үхэр буу хэмээх Ж.Дамдины "Үймээний жил" дурсамж номоос иш татсан байдаг. Үүнд:
Цэрэнчимэд:
-Бид Богд Жавзандамбыг төвд орноос залж авчрахдаа Монголын зөвхөн шарын шашны их багшаар өргөмжлөн авчирснаас бус улс төрийн жолоо бариулах гэж авчраагүй. Жавзандамба бол бурхан шашны хэрэгт хамаарах бус улс төрийн хэрэгт сурч боловсорсон хүн ч биш. Нөгөөтэйгүүр энэ хүн төвд хүн. Төвд бол улс төрийн талаас үзэхэд манай гадаад харь улс орны хүн мөн. Бид харь хүнийг өөрийн улсын эзэн хаанаар өргөмжилж болох уу? Миний бодол Түшээт ханыг улсын эзэн болгох санаатай байна. Түшээт хан бол хэзээнээс Чингисийн ас Гэрсэнз жалайр хунтайжийн удам угсааг хадгалсан бөгөөд бас ч улс төр, цэргийг удирдах чадвартай гэхэд бусад ноёд "Түшээт хан улсыг удирдах чадваргүй" гэж дургүйцсэний хариуд Да лам:
-Тийм онцгой чадваргүй байлаа ч гэсэн монгол хүн л Монголын хаан болох ёстой... гэж хэлсэн гэдэг юм.
Ам дамжсан ч үнэний ортой байж мэдэх энэ үгийг Дотоод яамны сайд агсан Санжаажамцад, Намын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад хэлмэгдсэн Гэлэгсэнгэ ярьсан байдаг. Энэ үгийг академич Ж.Болдбаатар гуай "Дам дамаа дурсамж яриа боловч Да ламын зиндааны төр түмнээ бодож хичээнгүйлэн зүтгэсэн улс төрийн зүтгэлтний амнаас гарах л үг" гэж дүгнэсэн байдаг. Юутай ч Халхын хоёд хаан сэнтийд Богд ламыгаа залахаар шийдэн тусгаар төрийн ажилдаа ханцуй шамлан оров. Цаашид хэрэг явдал хэрхэн өрнөхийг дараагийн бүлгээс уншаарай.

Ямар



хурдан байна аа? Саяхан төрж байсан юмсан. Тэгсэн одоо ой хүрэх гэж байдаг. Энд цэцэрлэгт нь ингэж тухайн саруудад төрсөн хүүхдүүдээ цуглуулж төрсөн өдрийг нь тэмдэглэдэг юм. Гэхдээ тийм ч сүр биш л дээ. Ангийнх нь хүүхдүүдийн өмнө гаргаж ирээд, хэдэн нас хүрч байгааг нь асуугаад, өөрийн сайн гэсэн найз нь цаасаар хийсэн хүзүүний зүүлт, шувуу за тэгээд тухайн хүүхдүүд юм хийсэн байна түүнийг нь өгдөг юм. Тэгээд бүгд төрсөн өдрийн дуу дуулж өгдөг гэсэн. Хүүхдүүд их баярладаг юм шиг байгаан, тухайн өдрөө л ОД явна шүү дээ, арга ч үгүй байх даа. Бага минь одоохондоо юугаа ч мэдэхгүй л байгаа.
Томыгоо ч бас цэцэрлэгт байхад энэ тухай бичиж байсан санагдана. Орой ирэхдээ нэг ийм цаасан малгайтай, гарын хэвтэй өөрийх нь зурагтай каарттай ирсэн. Удахгүй болох төрсөн өдрийг нь бид яаж тэмдэглэх үү гэж ярилцаад л байгаа. Ажлын өдөр таарах юм билээ, гэр бүлийн хүрээнд даруухан тэмдэглэх байх дөө. Бэлгийг нь бас аниатай нь ярилцаад л байгаа. Аниагийн хэрэглэж байсан хүүхэлдэйнүүд бий тул хүүхэлдэй авахгүй шүү, бас хүүхэлдэйний тэрэг нь бий, цэцэрлэг нь бий, гэж ярилцаад л... Тэхээр ерөөсөө эвлүүлдэг тоглоом нь дээр юм байна гээд бараг тогтчихсон. Монголд байгаа хүмүүсээ бэлгээ нөхөж авна шүү ккк
Зураг1. Гарын хээ нь, мөн дотор талд нь зураг, тухайн үеийн өндөр жин, чаддаг болсон зүйлийх нь тухай багшийн сэтгэлийн үг зэрэг бичээстэй болно.
Зураг2. Тоортон малгай. Ийм малгай өмсчихөөр тэгээд бялуу идсэн л юм шиг болдог байх даа тээ.

Anonymous-д


За энэ талаар би нэг их мэдлэг байхгүй хүн. Нөхөр иймэрхүү асуудлыг зохицуулна шүү дээ.
Ямар ч байсан Монгол дахь Жи мобайлын салбараас гадаадад хэрэглэх гэсэн юм аа гээд тусгай дугаар авна. Ингэж дугаар авахдаа нууц дугаар, пин код, домайн дугаар зэргийг нь сайн мэдэж байх ёстой шүү. Заавар нь гээд интернет хаяг зааж өгдөг юм билээ. Тэндээс нь татаж аваад суулгаад байсан байх шүү.
Түүнийгээ тухайн орондоо очоод өөрийн бололцоогоор гар утсандаа ч юм уу компьютертоо суулгана. Зарим нэг хүмүүс бүр тусгай утасны аппарат авчирсан тохиолдол байдаг юм билээ. Миний мэдэхээр америкт байдаг нэг найз минь тэрийгээ ашиглаж болоод байгаа гэсэн. Харин эндэх таньдаг хүн маань ажилд оруулж чадахгүй байгаа. Харин миний хувьд компьютертоо суулгацан. ПС-гээ асаахаар утас минь асна. Интернет хэрэглэдэг гар утсандаа суулгаж болно. Би суулгасан чинь тохиргоог нь сайн хийж чадахгүй байгаа юм уу бүү мэд. холбогдохгүй байна лээ. IPod-нд суулгаж болж байна лээ. Гар утас болон IPod-нд суулгахад Media5phone гээч юм суулгаад байх шиг байсан шүү.
Компьютерийн дэлгэцэн дээр нэг ийм утасны дүрс гарч ирнэ.