Wednesday, February 15, 2017

Зүйр үгийн ном 3

За энэ 4 дэх дэвтэр нь. Ганц л зүйр үг орсон байсан.

Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа

За энэ зүйр үгийг мэдээж сонсож өслөө.

Бусад олон орны зүйр үгийг оруулсан байсан. Герман, Энэтхэг, Франц, Англи, Чех, Узбекстан, Тажекстан, Солонгос, Бангладеш, Тайланд, Өмнөд Африк, Хятад гээд л.

3 дахь дэвтэрт нь Монгол зүйр үг байсангүй. Тийм болохоор зураг ч дарсангүй. Хэ хэ.

Хэрэв хавтсыг нь ч болов хармаар байна гэвэл хэлээрэй. Зураг оруулж өгч болно шүү.

Ингэхэд монгол хэлэндээ л ус цас болох хэрэгтэй юм билээ шд. Их л хожуу ойлгосон болохоос. Хэ хэ.

Сүүлийн үед энэ хүмүүсийн бичгийн алдаа гэж бас л найгүй болжээ тэ. Би ч алдана л даа. Гэхдээ арай гайгүй юм болов уу гэж өөрийгөө үнэлээд байгаа,  зарим нэг хүмүүстэй харьцуулаад.

Залуус минь ээ ном уншаа, нүүр ном, твиттер, инстаграм зэрэг ээ болио. Өөр юу байна?

Бусдад үглэх ч яамай? Би өөрөө канди крашаа больчихбол яасын? Хэ хэ.

3 comments:

БМР said...

саяхан нөгөө нэг алдартай луун шивээст охиныг уншсан, 2р ботийг нь эхлүүлсэн чинь 1 дээр гарсан зарим нэр нь зөрөөд уур хүрээд уншаагүй орхисон. Би ч яриагаараа бичээд бас амьтан хүний уурыг хүргэдэг л байхдаа, гэхдээ бас уур хүрмээр алдаа зөндөө байдаг болжээ тиймээ кэнди краштаан ккк

Anonymous said...

Suuliin uyed mongol hel deer garch baigaa nomnuudiig barag unshdaggui. Gaigui saikhan sursan mongol heliig min ugui hiichih geed baidag yum. Yalanguya orchuulgiin nomnuud uram ih hugaldag. Deehnii nomnuudad zalruulga geed neg jijig huudas havsargachihsan baidag baij bilee. Baga angid baihad nomiin sangaas nom avch unshihiig zaaj uguhduu bagsh maani ter huudas yamar uchirtaig bas zaaj ugsun yum dag. Zalruulgatai nom avahaaraa unuu ugnuudiig bugdiig ni neg burchlen uzeed l neeree aldaatai bichjee, ene yalihgui aldaag olj haraad zalruuldag ter hun yamar gyarhai yum be geed boddogson.

byambaa said...

Баярлалаа, 2оо.

Би уншиж байгаа номныхоо алдааг засаад явчихдаг болсон байна лээ, хэхэ. улаан балаар. ккк