Орчуулга хийх гэж буй танд. Өөртөө бас зориуллаа. Хааяа мартчих гээд байдаг юм.
- Маргааш өдрийнхөө хуваарийг товчхон хэлж сануулсны дараагаар сайхан амраарай гэж явуулах.
- Өглөө нь дахин хөтөлбөрөө сануулж, хэрэгтэй зүйлсээ авсан эсэхийг лавлах.
- Дэвтэр, үзэг бал хэрэгтэй бол сануулж байх. Илүүдэхгүй шүү. Хүмүүс авахаа мартчихдаг юм.
- Уулзалтынх нь талаар энэ албан ёсных, энэ нь нөхөрсөг гэж хэлж байх. Хэлүүлэлтгүй мэдэх хүн байх ч хольж хутгаад байх хүн бас байна аа байна.
- Цуглах цагаа 10-15 минутын наана хэлж байх. Заалттай хоцордог тул. Олуулаа бол уван цуван цугларна.
Одоогоор санаж байгаа нь энэ. Мундаг хүмүүс санал болгох зүйл байвал хэлээрэй.
No comments:
Post a Comment