Thursday, May 01, 2008

Зарим заримдгуудад зориулсан шүлэг

Загатнаагvй ч гэлээ, миний гар
Заримуудад зориулж, ганц шvлэг бичилгvй горьгvй нь
Замбараагvйдээ биш ч, энэ хорвоo
Зарим нэгэн юмсаар агуа их биеэ гутаажээ
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм тєдий элбэг болжээ
Заримдаг гийгvvлэгч ес байтал
Заримдаг хvн, ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ!
Єєрснийгєє тэд хэзээ ч мэдэж чадаагvй байж
Єрєєл бусдыг тэд хэзээ ямагт, єєчилж, муучилж, ховлож амьдрах нь
Єтєг шивхээр хооллогч
Єт хорхой мэт буюу.
Дємгvvр ганган явбал дээрд vзэж, «нударган» гэнэ
Денгеж хувцастай явбал доорд vзэж, <> гэнэ,
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ
Улаан мєнгєє єєрєєсєє харамлаад єєрснєє
Ууж чадахгvй явж, уусан хvнийг архичин гэнэ!
Уу, ид! гэж зvгээр яваа хvнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэвэн дэлхийд зарлана!
Авгайгаасаа саллаа! гэж єєрєє хаягдсан юм шиг уурлана
Авалгvй, ганц бие явбал, єєрєє суух албатай юм шиг муулна
Амар мэндийг нь асуухад ярвалдаад хариу дуугардаггvй байж
Адилхан дуугvй зєрвєл их зан гаргалаа гэж уйлах шахна!
Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно
Доройхон явбал єєрєє дайрчих гээд хєл гар гишгэлнэ
Мєнгє харуулчихвал гуйж авчхаад эргvvлж єгєхгvй,
Мєнгєгvй цагтаа уулзаад нэг нvдээр харахгvй цааш эргэнэ
Гэтэл энэ маань єєрєє ямар хvн бэ?
Гэм буруугvй хазгай гишгэдэггvй ариухан амьтан уу?
Гэвэл бас vгvй ээ! Энэ хорвоод тєрєєд
Гэтэж тагнаж, ховлож хутгаж явахаас єєрийг сурсангvй
Ний нуугvй хэлэхэд булай бvхнийг vйлдээчин
Нийгмийн бєєс болж, бусдын талхыг vмхээчин
Зарим ийм заримдагчуудад зориулж єєрсєн шиг нь
Заваан шvлэг, нэгийг бичлээ, хайран ч гар минь!
1975-8-14Р.Чойном

PS: Yvнийг "Малчинд хэлэх зєвлєгєє"-г блогтоо оруулж єгєєч гэж явуулсан БЗ гэдэг залуу @-р илгээсэн юм. Санал сэтгэгдэл бичээрэй.

10 comments:

  1. tsoom2:54 AM

    heterhii unen yum bichsen bolohoor ch yumuu bi ene shulgiig unshihaar hamag nuruu huit daagaad yavchihdag yum, unen ug ee gej...

    ReplyDelete
  2. Энэ бас л янзтай бичсэн шүлэг шүү. Тухайн үед иймэрхүү юм бичиж байсан хүн үзэл бодлоосоо болж шорон оронд орох нь аргагүй.
    Одоо чинь ямар нийгэм билээ. Гэтэл бараг ялгаагүй хийчих гээд байна шд заад томчууд чинь Саяхан нэг орон нутгийн сэтгүүл бараг хорих ял авч байгаа харагдсан. Арай хэтэрхий

    ReplyDelete
  3. Р. Чойномын шүлгүүд ард түмний бодлыг сайн гаргаж харуулдаг шүү.
    Энд тэндээс гар бичмэлүүд нь их гарч ирдэг юм шиг байна лээ.

    ReplyDelete
  4. Anonymous8:36 PM

    Чиний blog таалагдсан ялангуяа Мэргэн үгсийн сан.

    Сайхан сайхан мэргэн үгсийн сантай болоорой.

    Энэ чинь чиний blog-н даавуу тал болно.

    Kiss you

    ReplyDelete
  5. misty1:41 AM

    Чойномын шүлгүүдээс хамгийн их таалагддаг шүлэг ш дээ хэхэ. :D анх уншаад л дурлажийсий баярлалаа ;)

    ReplyDelete
  6. Beleg tanha, hovorhon ayastai hun dee. Bi nuguu blogt chini orj chaddaggui. Bi urilgagui zochin baina gene.

    ReplyDelete
  7. Пөөх миний "Малчинд хэлэх зөвлөгөө"-г ийш тийш нь явуулаад эхэлсэн байна ш дээ. Комеди ТВ-гийнхэн нэвтрүүлэгтээ уншсан гэсэн.
    Тэр БЗ гэдэг залуутай чинь танилцаж болох болов уу?

    ReplyDelete
  8. Manai Byambaa haachchihaa ve?

    ReplyDelete
  9. Хэзээ ч хуучрахгүй сонгодог сайн шүлэг гэж үүнийг хэлдэг байх даа. Аль эрт бичсэн гэхэд өнөөдрийн тухай л яриад байх шиг. Яриад гэхэд арай таарахгүй уран яруу өгүүлээд..

    ReplyDelete
  10. Denduu unen ugtei ene shulgiig busad ni buyu ter zarimdaguudd ni unshaad oilgodog bolov uu ?

    ReplyDelete