Monday, August 20, 2018

Зуны сүүлчийн...

Энэ зуны сүүлчийн тарвас шүү гэж ирээд л хөрш эмээ минь тэврээд ирсэн. Ямартай ч бид энэ зун худалдааны тарвас авсангүй.

Дэндүү эрхэлсэн, дэндүү тансаг байна уу? Ачийг нь яаж хариулна даа. Хэ хэ. Заримдаа ч боддог юм, ганц нэг найз эмээ өвөөгөө "Ямар үйлийн үрээр бидэнтэй учраад, хамаг юм аа зөөдөг юм бол доо" гэж. Хи хи.

Ганц тарвас чи биш, мелон зөөгөөстэй. Өргөст хэмхээ дарж савлачихаад зөөгөөстэй.

Нэгэн өвөө төмс зөөгөөстэй. Хэмжээ нь жаахан ч гэсэн, амт дажгүй. Эртээд удасдахаар нь урдны авсан маань дуусаагүй, дуусахаар нь бид нэрэлхэлгүй хэлээд, давхиж очоод авамз, та минь сэтгэлээ чилээлгүй, хүлээж байгаарай л гэлээ. Хэ хэ.

Наадмын маргааш намар, одоо намрын ногоо, жимс зөөлгүүлж иднэ дээ гэж давраад л байж байна. Хи хи.

9 сар гарахаар суугуул нутгийн минь бас нэг нэрийн бүтээгдэхүүн лийр жимс боловсроно. Жил бүр л зураг хөрөг оруулдаг шиг санаад байна өө.

Монголд ижий аав минь бас ургацаа хураагаад л. Ойрхон бол гүйж очоод хураалцангаа идэлцэхгүй юу тэ? Ккк.

Өвөө нь зээ хоёр ярьж байна аа.
-Өвөө нь өнөөдөр мойлоо түүгээд.
-Ээ мойл чинь нээх сонин, ам ирвэгнүүлээд, гашуун, онцгүй жимс байна лээ шдээ.
-Хэ хэ, гэхдээ л гоё шдээ, чамд өгч чвуулах уу?
-Яахын бэ? Үхэрний нүднээсээ өгөөрэй.

Том зулзага бас монгол хэлээр ярихдаа үе үе алдана аа. Шоолж, загналгүй засаж хэлнэ.
-Үхэрний нүд биш үхрийн нүд гэнэ шүү.
-За ээж ээ...

Аан тийм, тарвас. Уулынхан маань надад бас тарвас өгч явуулсан байсан. Тэр нь хар үргүй тарвас байна лээ. Идэхэд амар юм билээ шд. Амнаасаа пүү гэж ирээд л яс гаргаж хаяхгүй. Хи хи.
Хөршийн минь өгдөг судалтай тарваснаас өөр. Цул ногоон.
Таллаад хуваасан байгаа нь. Хар үр байхгүй байгаа биз?

Тарвас харахаараа оюутан ахуй цагийн минь нэгэн дурсамж санагддаг юм. Ангийнхаа Ховдын охинтой цэцэрлэгийн сааданд бидний хэдэн охид Ховдын тарвас хувааж идсэн минь. Ккк

Хэн нэгнийхээ гэрт очоод, хувааж идэхнээ ч яасын? Заавал гадаа сааданд шүү. Нэг учир жанцан байсан байх даа?

Ямартай зуны турш амттай, шүүслэг тарвасаар таслаагүй хөршийхөндөө, уулынхандаа маш их баярлалаа.

Sunday, August 19, 2018

Нутгийн наадам

Уламжлалт бичлэг.

8 сард Японы ихэнх нутгаар наадам болно оо. Улсын наадам гэж байхгүй, аймгуудын, сумдын наадам л болно.

Тухайн орон нутагт онцолж, өвлөн хадгалж ирсэн бүжиг гэж байна. Түүнийгээ албан байгууллагууд нь баг гаргаж бэлдээд, тодорхой хэсэг замын хөдөлгөөнийг хааж байгаад л бүжээд тойрно.

Мужийн захирагч манайхаар бол аймгийн засаг дарга бас бүжнэ. Тамгын газрынхаа багийг толгойлоод. Ингэхдээ дуустал нь бүжигхгүй л дээ. Эхний нээлтийн үеэр бүжээд, мужийнхаа ганц нэг иргэдтэй гар барина, харин ихэнх иргэддээ мэхийн мэндлэнэ.

Хотын дарга бас бүжнэ. Гэснээс эндхийн дарга цэрэг ихэнх нь гуалиг шд. Гүзээгүй, хөнгөн шингэн, байнга Дүүриймаадаастай. Ажлын байрандаа бол нэг их инээмсэглээд гүйгээд байхгүй л дээ. Төв царайтай, ажилчид албан хаагчид нь сүрдээстэй. Гэхдээ худлаа долигонож сүрдэхгүй, хүндэлж сүрдэнэ.Учир нь ажилдаа сайн хүмүүс л дарга болж дэвшдэг тул. Мэдээж энэ олон хүнд арай өөр аргаар дарга, сургуулийн захирал болчихсон хүн байна...
Мужийн тамгын газрынхны ижилсдэг бүжгийн кимоно. Би олоон жилийн өмнө бас энэ кимоног өмсөөд бүжиж л явлаа. Залуу халуун насны минь сайхан дурсамжуудын минь нэг.
Ийм шүхэр барин бүждэг. Нэр нь шяншян бүжиг. Нетээс хайхаар гараад ирнэ дээ.Өнгөрдөг жил ч бас энэ тухай бичиж байсан байх. Энэ удаад алгасана аа.
Бага зулзага аавтайгаа уул хад руугаа явчихсан. Том зулзага найзтайгаа наадам үзнэ гээд яваагүй, би ажилтай тул яваагүй гэр зуур. Блогоо бичээд л сууж байна, оройн цагаар. Хоол унд гэхгүй, санаа амар. Хи хи.

Бүжсэний маргааш өдрийн орой буудлага болно. Энэ наадмын оргил хэсэг. Бага зулзага, хань ижил харьж ирсэн, бид хамтдаа буудлагаа дуу алдан дуу алдан үзэв. Орос агаатайгаа хамт.Өнгөрдөг жил мөн цугтаа үзсэн юм билээ. Ирэх жил бас л хамтдаа шүү гэж шар айраг тулгав.
Бороо бага зэрэг шивэрснийг эс тооцвол, сайхан байлаа. Буудлагын хэлбэр дүрс нь жилээс жилд арвижаад байгаа. 
Сайн харвал зүрхэн хэлбэртэй байгаа биз?

За ингээд зуны амралтын оргил өдрүүд өндөрлөж, зуны даалгавраа дууссан уу? Хичээлийн хоёр дахь хагасын бэлтгэл энэ тэр гээд ажил ундарна.

Ном сурах бичиг, дүрэмт хувцас энэ тэр нь бэлэн, мөнгө нь л байж байвал бичгийн хэрэгсэл нь элбэг дэлбэг болохоор ядаад байх зүйлгүй л дээ. Түгжрэхгүй бас. Хэ хэ.

Гол нь одоо багатайгаа тулж ажиллах, даалгаврыг нь хажууд нь харж байгаад хийлгэх л үлдлээ дээ. Зулзагатаа болон өөртөө амжилт хүсэв...

Saturday, August 18, 2018

Далай

Өнгөрдөг жилийн зун бид далай явж амжаагүй юм. Уул хадаар зугаалаад. Тэгсэн энэ жил уул хадаараа ч зугаалж амжилгүй, ус далайгаар ч зугаалж амжилгүй үуныг үдчих гээд болдоггүй.

Тэгээд бага зулзагтаа "энэ жил заавал дагуулж явна" гээд амлачихсан чинь аюул болохоо шахав.

-Далай дагуулж явна гэсэн яасан бэ? Ингэсээр байтал зуны амралт дууслаа. Хэлсэн амлалтаа биелүүлэхгүй бол худалч болно, худлаа ярих чинь хулгайч болохын эхлэл бла бла.

Ээ бурхан минь, хулгайч болохоосоо өмнө ам мөчид дагуулж явлаа. Бөөн баяр. Бөөн хүн. Далайгүй мужуудаас бас их хүн ирж шумбах юм аа.

Үдээс өмнө очсон бидний хоёр гэр бүл 4 цаг хүртэл далайн эрэг дээр өнжлөө. Хэдэн хүүхдийн нар гарч байна аа. Өлсөхөө ч мэдэхгүй, уснаас гаралгүй өнжив.

Үүлэрхэг гэж байсан чинь нар шараад, түлэгдээд, харласан хэдэн хүн л байна.

Охид нуруу хорсоод, мөр хорсоод, хань ижил бас хамаг юм нь л хорсоод байна гэсэн улс байна. Борлох гэж улсууд бас л зүдрэх юм. Хэ хэ.

Би ч борлохоос айдаг юм болохоор битүү цамцтай явсан тулдаа хамгийн гоёороо. Ккк. Гэхдээ хөл жаахан улайсан байна аа.

Өдөр тутмынх нь амьдралд хөдөлгөөний дутагдал асар их байна аа гэдгээ батлав. Сэлдэг баатар болж хийлдэг цагирагтай? баахан хөл гараа савчсан чинь 2 гар нил хөндүүр болчихож. Хэ хэ.
За энэ бага зулзагын монгол хэлний багш, монголоос ирээд удаагүй байгаа, хөөрхөн бор банди. Энэ бор залуутай найзлаад, бага зулзага өөрөөсөө монгол хэлээр ярих гэж оролддог болсон. Талархаад баршгүй.

Ажил энэ тэрээс болоод ганц л удаа далай явлаа. Ирэх жилээс ядаж хоёр удаа явах юм шүү гэж бодов.

Хань ижил, бага зулзага хоёр уулынхантайгаа дахин нэг далай ээж дээр очиж эрхэлж эрхэлж ирсэн юм байна. Нэмээд улам борлоод, одоо уулзаж учирсэн хүн бүр тэр хоёрыг минь шоолоостой. Хи хи.

Цав цагаан байснаас хөрслөг бор байх гоё шлээ тэ. Би бол хараад өхөөрдөөд байгаа. Хэ хэ. Бага зулзагын минь бөгс л бага зэрэг цайвар, бусад нь бов бор. Ккк.

Жаахан амьсгаа авахтайгаа болж сэрүү орж байна. Урд шөнө бараг даарав шд. 10 сар гартал хэт дулаалалгүйхэн шиг өвөлтэйгөө золгох юм шүү.

Хурдхан өвөл болоосой гээд байсан хүн зун битгий дуусаасай гэж бичих л үлдээд байна даа. Хо хо. Хүмүүний энэ сэтгэл үнэн хувирамтгай юм даа тийм ээ?

Friday, August 17, 2018

Эргэлт

Жижиг ном цүнхлээд явахад зүгээр юм гэж их олон бичиж байна тээ. Хэ хэ.

Ойрд номын тавиураар өрөөстэй уншаагүй номнуудаа дуусгах санаатай, цүнхлэхийг нь цүнхлээд, ил тавихыг нь ил тавиад, аль болох нүдэнд минь өртөж байхаар хөглөрүүлж байна. Тэгж байж уншиж дуусгахгүй бол, өрөөстэй чигээрээ он жил элээх янзтай шүү.

Мон судар-аас гаргасан энэ түүвэр чинь хэд байлаа даа, би хэдийх нь ард гарсан юм болдоо? Тоогоо алдсан байна. Хо хо.

Хятад зохиолчийн номыг ер нь ховор уншдаг шүү. Чонон сүлдийг л уншиж байж. Мөн Күнзийн барьсан оройн зоог билүү? нэг ном уншихыг минь хүлээгээд л байж байна. Өөр бас ганц нэг ном бий. Болдбаатар гуайн орчуулсан.  Нэр нь юу билээ дээ? Зузаан гэдгээс өөрийг санахгүй байна, явж харж ирдэг юм билүү? Хэ хэ.

Суугуул нутгийнхаа наадмаар ганцаараа гэртээ. Хань ижил бага зулзага хоёр уул руу явчихсан. Том зулзага найзтайгаа наадамлах минь гээд гарчихсан. Ганцаараа хоол хийж идэхээс залхуураад, бас мах идмээр санагдаад, ерөөсөө ганцаараа хооллочихдог хэрэг гээд гарав. Тэгэхдээ энэ номоо цүнхлээд гарсан.

Цаг эрт байсан болохоор, хүн цөөтэй, хоол иртэл уншиж эхлээд, үргэлжлэлийг нь гэртээ ирж уншаад дуусгав.

Дээхэн үеийн Хятад улсын хөгжил, хүмүүсийнх нь ахуй амьдрал бас л Монголынхтой төстэй байсан шиг санагдав. Тосгонд нь орос чийчаан хурдлан давхих нь, хэн нэгний татаасаар, арын хаалгаар хаа нэгтээ ажилд орох гээд л.

Авилгал гээч зүйл их л гаарсан гэж ярьдаг юм билээ, одоо. Түүнтэйгээ бас л тэмцэх гэж үзэж тардаг гэсэн.

Манайд ч бас л гаарсан тэ. Яаж нэг зөв гольдролд нь оруулах вэ?...

Нобелийн шагналт Мо Янь зохиолчийг багадаа хэн ч ингээд дэлхийн шагнал авчихна гэж төсөөлөөгүй байх даа? Эх орноос минь тун удахгүй Нобелийн шагналтан төрөх буйз аа...

Итгэл дүүрэн урагшаа...
Наадмын оройн зоог. Хуушуур энэ тэр хийхгүй ч бас баяр ёслолоор ихэвчлэн зарагддаг хоол, амттан гэж бас байна аа, энэ Японд. Дараа нээрээ тэдгээрийн зураг дарж оруулна аа.

Thursday, August 16, 2018

Андуурав аа

Өөр блогт ороод ирэв гэж андуурав аа.

Блогоо хөөрхөн болгож өөрчилмөөр санагдаад аа. Хүмүүсийн блог их л гоёмсог байх юм гэж атаархаад. Хэ хэ.

Гоё дэвтэр дээ бичсэн шиг фон хайгаад олсонгүй. Хүмүүс хаанаас олоод байна аа? Хэлж туслаарай.

Ямартай ч нэг оролдсоных өөрчилчихье гэж бодоод онгоц, үүлний зурагтай болгочихлоо. Ямар байна. Хэсэгтээ л ингээд явна аа. Дараа уйдахаараа дахин өөрчилнө өө.

Гэснээс сэрүү ороод сайхан байна аа. Оройдоо байгалийн салхи цээж дүүрэн амьсгалаад л дуг хийх чинь бас нэгэн жаргал юм байна шүү. Сэрүүн сайхан Монголын та бүхэн тэр бүр ойлгохгүй л дээ. Японд амьдардаг хүмүүс л ойлгоно. За юу. Хи хи.

Гэснээс ойрд сонин содон танилууд ирж уулзаад байгаа, надтай. Надтай ч гэж дээ, урд нь цуг ажиллаж байсан хүүхнүүд, амралтаараа зорьж ирээд. Бүгд гадагад шүү. Нэгнийх нь охин бага зулзагатай чацуу, тэд нэгэн оройг тун чиг хөгжилтэй өнгөрөөсөн.

Нөгөөхийх нь охид том зулзагатай тоглодог байсан, багадаа. Тэгсэн томоо болчихоод эргэж ирсэн. Ирэх жил японд эргэн ирж ахлах сургуульд орох юм гэсэн. Тэд шавиагаа ханатал буу халсан, нэг өдөр.

Сэрүү орсон чинь сэтгэл санаа хүртэл нэг тийм эрч хүчтэй болоод, бичээд өгье, уншаад өгье гэсэн эрмэлзлэлээр дүүрэн байна.

Ямар ном уншиж байгаагаа зургийг нь оруулаад явамз.

Удахгүй хичээлийн шинэ жил ч эхэллээ, Төрөлх хот минь хөл хөдөлгөөнтэй байгаа даа...
Бүгдэд нь амжилт...

Wednesday, August 15, 2018

Дэлхийн 12 настангууд

Нэг хөөрхөн ном. Гүйлгэж хараад дотор нь монгол гэж байсан тул зээлэхээр товлоод, арайхийж нэг зээлээд, уншив.

Зохиолч номдоо дэхийн өнцөг буланд буланд өөрийн очсон орны 12 настан сурагчдын тухай танилцуулсан байна. Айхтар нуршаад тэгдэг ингэдэг гэж бичилгүй, шүлэглэх хэлбэрээр бичсэн байна.

Сургуульдаа явах хүсэл тэмүүллээр дүүрэн сурагчид мориор, завиар, автобусаар, галт тэргээр, дугуйгаар, явган гээд л урагш зүтгэнэ. Тэдний сэтгэл зүрх итгэлээр дүүрэн, нүд нь галтай цогтой...

Сургууль хүртэлх зам нь дардаг биш ч газрууд байна. Маш эрсдэлтэй зам туулна, тутрагын талбай дундуурх нарийхан замыг туулна. Шалбаагтай, намагтай зам гээд л олон янзын зам тэднийг хүлээнэ.

Бас нэгэн хүчин зүйл нь шашин. Шашныхаа урсгалаас болоод нэг улсын боловсролын систем, аливаа зүйлийн үнэлэмж зэрэг нь хоёр хуваагдах ч тохиодол байна.

Хамгийн ихээр сэтгэлд хүрсэн хэсгээсээ бичнэ ээ.

Цэвэрлэгээ ба Буддын шашны гүн ухаан. Зүүн Өмнөд Азийн 11 улсын бага сургуулиар орохдоо мэдэж авсан зүйл бол цэвэрлэгээ.

Яоны бага сургуультай адил, сурагчид нь өөрсдөө ангиа, коридороо, жорлонгоо цэвэрлэдэг. Хичээл дуусахаар хогийн шүүр бариад л нийтийн өмч болох сургуулиа цэвэрлэнэ.

Энэ нь Буддын шашин Зүүн Өмнөд Азийн хүмүүсийн ахуй амьдралд салшгүй нэгэн хэсэг болохоор цэвэрлэгээ ч мөн адил салгаж болохгүй ойлголт.

Буддын шашин олон урсгалтай ч лам хүмүүсийн, сүсэгтэн олны мөрдөх ёстой зүйлд 1-т ЦЭВЭРЛЭГЭЭ. 2-т МӨРГӨЛ. 3-т ЭРДЭМ НОМ байдаг. Тийм ч болохоороо сүсэгтэн олон цэвэрлэгээгээ сэтгэлээсээ хийнэ. Зарим сүм хийдэд лам хуврага хүн жорлонгоо өөрсдөө цэвэрлэх тохиолдол ч элбэг.

Зарим оронд хогийн шүүр, алчуур гэх мэт багажаа гэрээсээ авчраад цэвэрлэгээгээг хийдэг бага сургууль ч байна.

Нэгэн дурсамж сэдрэв. Би бага сургуульд байхдаа ангийн цэвэрлэгээнд хамгийн түрүүнд гараа өргөөд л оролцдог байлаа. Цэвэрлэгээндээ биш, ангийнхаа охидтой нийлж арзаганах л сайхан байлаа. Хэ хэ. Бас шал угаадаг порлоноо гэрээсээ их зөөсөндөө.

Бодлоо...
Цэвэрлэгээнд сайн хүн болгож хүмүүжүүлсэн улс орон илүү хурдацтай хөгжөөд байна уу даа гэж. Гэхдээ зөвхөө гэрээ л цэвэрлэх бус, аль болох нийтмийн өмчид ариг гамтай хандах, цэвэрлэж тордох нь чухал шиг.

Зарим япон хүмүүсийн гэр хөглөрсөн байдаг хэрнээ гадаах орчин нь маш цэвэрхэн байдаг.

Тэгэхээр одоо бид хашааныхаа гаднахыг, орцоо, лифтээ, гадаас сад зэргээ их сайхан цэвэрлэж тохиолог болгомоор тэ.

Номонд гарах 12 настангуудын зургийг харад буцаад 10 жилийн сурагч болмоор, юу ч бодолгүй инээж хөөрмөөр санагдав... Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол гэж өөрийн эрхгүй аялав...

Хамгийн их таалагдсан улс орны сургуулийн очрин, багш нарын, сурагчдын байр байдлаас хараад европын улсууд юм даа л гэж бодов. Очиж үзээгүй болохоор тэгж санагдсан ч байж магад. Нэг тийм чөлөөтэй, дураараа...

Европын хаа нэгтээ улсад ганц хоёр жил амьдарч үзэхсэн гэдэг мөрөөдөл тээгээд бичлэгээ өндөрлөе...

Tuesday, August 14, 2018

Монгол чихэр

Шинэхэн танилаасаа ийм гого чихэр авсан. Амт бол ёстой сайхан.

Нэг гэм нь халуунд жаахан хайлаад? шилэн дотроо хатуураад, гарч ирэхгүй, сэрээгээр хатгаж гаргаж ирж хүлхэж байгаа, бага багаар.

Ганц энэ чихэр ч биш  л дээ, монголоос ирсэн бүх чихэр ингэж хайлаад, нялцайдаг. Тийм болохоор чихэр бол ер нь захьдаггүй.
Ийм шилтэй чихэр. Араас нь харуулах уу? 
Ийм нарийхан шилтэй ч байдаг юм байна. Чихэрээ дуусахаар шилийг нь ямар нэгэн зүйлд ашиглана даа гэж бодоод өхөөрдөөд л хардаг гэж байгаа. Хи хи. 

Хөөрхөн хөөрхөн зүйл хийх гэж оролддог болжээ. Гар хийцийх гэсэн. Мөн элдэв химийн гаралтай элдэв бүтээгдэхүүн ороогүй. Сэтгэл санаа дагаад ч тэр юм уу амт нь жигтэйхан сайхан санагдаад. 

Жижиг чихрүүд дээрээ хөөрхөн монгол үгс бичсэн, мөн инээж буй царай гээд л хөөрхөн дүрстэй юм билээ. 

Элдэв орос хятад нь мэдэгдэхгүй чихэр авч байхаар энэ чихэрнээс авч идэж үзээрэй. 

Монголын минь жижиг дунд үйлдвэрлэл хөгжин бадраг...

Monday, August 13, 2018

Ном ба

Саяхан Токиод ирж уулзалт зохион байгуулаад буцсан. Цагийн сайханд франц хэл оролддог байсных сайхан уулзмаар л байсан. Даанч хол, ажил төрөл гээд л олон шалтгааны улмаас тэр хол Токио руу явж чадсангүй ээ.

Нүүр номоор эрчимтэй уншигддаг Ээнээгийн тэмдэглэл хуудаснаас энэ уулзалтын тухай сонин хачин сонсов гэж...

Яг нэг жилийн өмнө Том дэвтрийг уншиж байж. Түүнийгээ бодвол агуулга нь бас ч гэж арай зөөлөн. Аймаар зүйл гарахгүй. Гэхдээ бас сэтгэл санаа эвгүй болно оо болно. Яаж зүгээр байхав.

Ирэх жилийн зун Нотолгоог унших байх даа. Хэ хэ.

Үүнийг харин санаандгүй бэлгэнд аваад. Бэлгэнд ч гэж дээ, шулуухан л захиалсан. Байсгаад д надаар жижиг захиа орчуулуулдаг юм. Үнэ хөлсгүй. Заримдаа ч их ажилтай үед минь давхцаад уур хүргэх янзтай ч, би нэг их цааргалалгүй орчуулаад өгдөг л дөө. Япон өвөө, эрвээхийн хатаамал цуглуулдаг, судалдаг, тэр ажлаараа үе үе Монгол явж ховор нандин эрвээхий барьж хатаагаад байх шиг байдаг...

Монголын нэг сургуулийн захирал багшид захиа хүргүүлэх гээд орчуулга нь ороод ирчихсэн, өөрөө монголд явна гэхээр нь шанд нь энэ номыг аваад ирээрэй гээд шулуухан л тулгачихсан хэрэг. Хи хи. Санаа зовоостой ч ном олж уншихын төлөө бол юуг ч хамаагүй хийнэ ээ яадгийн? Оюуны хөдөлмөрөө үнэлж байхгүй бол тийм ээ?

Орчуулга хийдэг мундаг хүмүүс, түүн дотроо бүсгүйчүүд та бүхэндээ өндөр амжилт хүсье ээ.

Мөн тэдгээрийг нь алгасахгүй уншчихдаг олон олон бүсгүйчүүддээ амжилтын дээдийг хүсье ээ. Уншдагт нь миний өөрийн бие орно оо гэж байгаа. Хи хи. Мөн эдгээрийн бүтээлийг нь олноо таниулаад, уншмаар болтол нь тэмдэглэл бичдэг бүсгүйчүүддээ амжилт хүсье ээ.

Номын агуулгын тухай танилцуулгыг та бүхэн гарын арван хуруугаа хөдөлгөөд л олоод авчих тул энд нуршихгүй ээ.

Ямар үүх түүхтэйгээр унших номнуудаа олж авдаг, хаанаас зээлдэг гэдгээ ингээд бичвэл хожим хойно дурсах юм даа...

Thursday, August 09, 2018

Од гариг

Од гариг гэж ярьдаг болохоос дурандаж, онцгойлж судалж байсангүй ээ.

Суугуул нутаг маань од барьдаг муж гэж өөрсдийгөө рекламдаад, мужийн захирагч нь маш идэвхитэй гүйгээд, дотоодын аялагчид цуваад байгаа. Энэ захирагч ер нь их сүрхий. Монголынхоо нэгэн аймагт аваачаад засаг дарга хийлгэчихмээр.

Зүгээр ч нэг 90 жил гээд сургууль, цэцэрлэг, тамгын газраа будахгүй. Их бодит хөдөлнө.

Яаж гэхээр? Махаа сурталчилна, жимсээ сурталчилна, ногоогоо сурталчилна. Одоо бүр тэнгэрт байгаа одыг сурталчилаад эхэлчихсэн.

Би дотроо бол эх орны минь одот тэнгэрийг гүйцэхгүй л юм байж гэж бодно, хэлнэ.

Хэдэн жилийн өмнөөс сонсголын бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийн төлөө, тэднийг ойлгож хүлээж авахын төлөө захиргааны ажилчидаа дохионы хэл сурахыг уриалсан. Өөрөө ч их сайн гэж ажилчид жиг жуг гэх юм билэээ.

Цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл урлагийн үзлэгийн дуу хуураа зүгээр нэг дуулахгүй, заавал гар хуруугаа хөдөлгөж дохионы хэл оруулна. Багш нар нь хүртэл суралцаад явчихна. Би хүртэл дуурайж дохионы хэлний ном авч байлаа. Тоотой л сөхөж харсан болохоос...

Аан тийм од гаригийн тухай.

Энэ зун чинь Марс буюу Ангараг гариг чинь их ойрхон, тод харагдах зун гэж байна шүү дээ. Энгийн нүдээр л харсан.
Санчир гариг гээчийг дурангаар харлаа. Ёстой тод харагддаг юм байна шд. Энэ зураг дээрх гадуураа цагирагаар хүрээлэгдсэн нь Санчир гариг шүү. 

Харин энэ улаан хүрэн, хээтэй нь Бархасвадь гариг. Энэ хээ нь бас бүдэг ч гэсэн харагддаг юм байна. 

Аргагүй иймэрхүү хичээл их сайн ордог, үздэгээрээ том зулзага л маш сайн мэдэж байсан. Дуу алдаад л, байн байн тэнгэр ширтээстэй байлаа. 

Худалч хүнд од гэдэг үгнээс өөрийг мэдэхгүй би ч өөрөөсөө жаахан ичив. Хойшид иймэрхүү төрлийн ном энэ тэр уншиж байна аа. Бага зулзагатаа бас уншуулах юм шүү. 
Сонирхдог хүмүүс чинь өөрсдийн дурантайгаа очоод дурандаад зогсчихдог юм билээ. Бидэнд бас сайн дураараа дурангаа зээлж, бид хэд хэдэн оддыг заалгаж дурандсан. 

Би дурангийнх нь үнийг асуугаад байна аа. Хэ хэ. Хөл нь асар үнэтэй юм билээ. 20 сая төгрөгтэй байхад бага оврын дуран авах л юм байна гэж тооцоо гаргасан. Хи хи. Мөрөөдсөн юм өө. Монгол ч яваад ирж чадахгүй байгаа хүн, тийм үнэтэй дуран худалдаж авлаа юу тэ?
Бяцхаан хэмжээний барилгыг маш сайн зай ашиглалттайгаар хүмүүсийн мөнгийг хүүлээд л. Танин мэдэхүйн хөөрхөн хөөрхөн булантай. Үүдэндээ бэлэг дурсгалын зүйл худалдаалаастай. Би ч шунал хөдлөөд магнет авсан. Ордын зурагтай лааны стакан авсан.  Жаахан сэрүү орохоор лаа асааж кайф авна. 

Хүмүүс дэвсгэрээ авч очоод хэвтэж ирээд л оддыг хардаг юм байна лээ. Дараа тэгэх юм шүү гэж бодсон. 

Хотын гудамжаар явахад нэг их од харагдахгүй ч, жаахан өндөрлөг, гэрэлтүүлэг энэ тэр байхгүй газар очиход бас хөөрхөн одтой юм билээ. 

Гэхдээ л Монголын минь мөнх хөх тэнгэрийн оддын тоог яагаад ч гүйцэхгүй...

МИАТ-ын үнэ тариф бага зэрэг буугаасай, үрсээ дагуулаад жил бүр гэж хэлж чадахгүй ч 2 жилдээ нэг эх орон, ижий аав, элгэн садандаа золгочихоод л ирмээр санагдах юм. Санаа алдав...

Wednesday, August 08, 2018

Хойд Солонгосоо гэж

Өнөөх Пак Ёнми охины бичсэн номыг уншаад дуусчихсан ч сэтгэлд нэг юм хоргодоод. Дахин бичмээр санагдаад.

Аав ээж, эгчийн хамт амьдрах Ёнми. 13 насандаа Өмнөд Солонгос руу зугатах шийдвэр гаргана. Эгч нь түрүүлээд нутгаасаа гарна. Өөрөө дараахан нь ээжийн хамт хил давна. 13 настай ч насаа ахиулж хэлнэ, ээж нь насаа дарж хэлнэ. Тэгэхгүй бол оргож хил давахад нь зуучлах хүн олдохгүй.

Хятад ирнэ. Хүний намайчдын гар хөл болсон хүмүүс тэр хоёрыг болон хэд хэдэн эмэгтэйчүүд охидыг хятадын захын, алслагдсан бүсүүдийн хөдөөний айлд зарна. Ганц бие, борлогддоггүй хөвгүүддээ ээж аав нь ингэж эхнэр олж өгдөг гэнэ.

Ёнмигийн ээж нь нэгэн айлд зарагдаад явна. Ингэхээсээ өмнө бас юм юм амсана аа болоогүй. Хүний наймаачидтай уулзах болгонд тэдгээр нь зарах гэж буй хүүхнүүдийг, охидыг хүчиндэнэ. Ёнмиг ч бас энэ зовлон тосно. Эхний удаад ээж нь гуйж гувшиж байж оронд нь өөрийгөө золино.

Яалт ч үгүй нэг эрийн гарт орно. 13 насандаа...

Хятадад түр орогнох хугацаандаа элдэв хүнтэй уулзана, хууртагдана. Ээжийгээ хайна, олно, эргүүлж авна. Аавыгаа оргуулах тухай хөөцөлдөнө...

Аав нь өвчнөөр нас барна... Энэ хугацаандаа эгчийгээ хайсаар л байна.

Өмнөд Солонгос руу оргох тухайгаа хөөцөлдөнө. Ингэхдээ Монголоор дайрч Солонгост гарах замыг сонгоно. Өмнөд Азийн орнуудаар дамжих гарах бас сонголт байдаг гэнэ.

За маш эрсдэлтэй замыг туулж Монголын хилийг нэг юм эсэн мэнд давна.

Хаа очиж Монголд цэргүүд, эрчүүд хүчиндээд гэж гардаггүй. Яс хавталзаж л байлаа. Халхын сайхан эрчүүд минь та нар улсынхаа нэр сүрийг бодно шүү. Гуйж байна...

Монгол дахь Солонгосын элчин сайдын яам энэ тэрээрээ дамжаад Солонгост ирнэ. Мэдээж дасах гэж бас л хэрэндээ хичээсэн. Бүр маш их хичээсэн.

Хамгийн гол зэвсэг бол сурах, боловсролтой болох гэж яс махандаа шингэтэл ойлгосон Ёнми ихээхэн хүчин зүтгэл гаргаж суралцсан. Элдэв л дарамт шахалттай таарна, тэр мэдээж.

Эгчийгээ хайсаар л. Эгчийгээ олно. Эгч нь Өмнөд Азиар дамжиж Солонгост ирсэн. Эгч нь ямар зам туулсан тухай бичээгүй. Хүсвэл эгч нь өөрөө ярих? бичих? байх гэж байна лээ.

Маш их нулимс, асар их тэвчээр, зориг гаргасан тэрээр өдгөө дэлхийн олон орноор явж туулсан замаа, хүний наймааны тухай илтгэл тавьдаг...

Бодов, ямар их аз жаргалтай юм бэ? би болон бид. Ямар залхуу юм бэ? би болон бид...

Хичээнэ ээ, та бүхэн ч мөн хичээгээрэй...

Tuesday, August 07, 2018

Мөн ч их хүлээсэн дээ

Жил хүлээлээ. Амтыг нь санан санан л хүлээлээ, тоорхон чамайгаа.
Уулынхан минь тариалдаг юм. Жил бүр л очиж иддэг юм. Тэгсэн энэ жил хувь хувьсгалын ажил давхцаад явж чадсангүй ээ. 

Хураалтын үеэр очиж чадахгүйгээ хэлээд, идмээр л байгаагаа хэлчихсэн чинь шуудангаар явуулчихсан байсан. Баярын нулимс хоёр нүдийг минь бүрхээд л ирсэн. Хэ хэ. 

Хэнд ч өгөхгүй шүү гэж ирээд л амаа олохгүй идэж байна. Худалдаанд байгаа ч уулынхны минь тариалдгийг гүйцдэггүй. Санаа дагаад ч тэр байж магад. 

Их эмзэг жимс тул хурдан идэж дуусах. Мөн маш болгоомжтой хандах хэрэгтэй болдог. 

Угааж байгаад хальслахгүй бол загатнуулдаг шүү. Эртээд ажлын хэсэг хүүхнүүдийн цуглаан дээр хальстай нь иддэг гээд идээд байсан. Тэгэхээр хальстай нь идэж болдог шиг байна лээ. Би тэгэхэд л анх удаагаа хальстай нь идэв. 

Ирэх жилийн 8 сард заавал очиж идэх юм шүү...

Халуун гэдэг үгийг үгсийн сангаасаа авч хаямаар байдаг...

Thursday, August 02, 2018

Зуны даалгавар сөнөтүгэй

Даалгавар сөнөтүгэй гэж үглэсэн нэг охин байна. Хэ хэ.

Өглөөд 6:30 гарч өглөөний дасгалаа хийнэ. Тэр эрчиндээ найзуудтайгаа доргиод гадаа жаахан тоглоно. Халж эхлэхээс өмнө. Гэхдээ босохдоо год гээд үсрээд босоод ирэхгүй ээ. Аавтайгаа нэлээд юм болно. Хайргүй, дургүй, би унтмаар байна бла бла...

Харин орой нь болохоор аавдаа учиргүй хайртай хүн
-Охиныгоо юу ч гэж хэлж байсан сэрээгээд, босгоорой, хайртай шүү, дуртай шүү, үнсье бла бла...
гэж уяраана.

Орж ирээд төгөлдөр хуураа давтсан болно. Дараагаар нь даалгавраа хий гэж үглүүлэн байж хальт бичнэ. 5хан минут болоод л өнөөдрийнхөө хэсгийг дуусчихлаа л гэнэ.

Номын сан сайтай газар байгаагийнх номыг л харин сайн уншиж байна даа. Сүүлийн үед суут хүмүүсийн намтар уншаад байгаа. Мэдээж хүүхдэд зориулсан том үсэгтэй, зураг хөрөгтэй хөөрхөн, сонирхолтой бичигдсэн байна.

Зурагтыг ч бас сайн үзэж байна. Унтраа гэж үглэх л юм. Бага сургуульд ухаалаг утас барих хориотой тул гар утасны хэрүүл хийхгүй нь сайхан.

Хааяадаа нэг ганц нэг найз нь хонхдоод аваад гарна. Дугуйтай жаал зугаалж байгаад ирнэ. Эсвэл хорхой шавьж болоод гүйчихнэ.

Монголоос ирсэн хүүхдүүдтэй 2 өдөр уулзсан. Сүүлийн өдөр нь хөөрхөн тоглоод гүйгээд байсан. Монгол хэлнийх нь үгийн баялаг нэг ч гэсэн үгээр нэмэгдсэн байх гэж найдахаас...

Дунд нь бас тоглож наадах, уулзах учрах хүн тасрахгүй л байна. Хаа байсан Морокко улсаас нэг найз нь ирж уулзлаа  шд. Хэ хэ. Ээжүүд хамт ажилладаг байсан юм. Япон хүүхэн л дээ. Эр нөхрөө дагаад Морокко явчихсан. Нөхөр нь Морокко хүн. Ажлын газрын ганц нэг хүүхэнтэй нийлж идээд. Бүгд шахуу унаатай явж байсан тул уугаагүй. Исламчууд чинь бас архи дарс уухгүй их томоотой юм. Хи хи.

Яг одоогоор ханзны даалгавраа хийгээд сууж байна. Олон ханз үзээд явах тул аль болох цээжлүүлэх гэж хуулан бичлэг сайн хийлгэх юм. Бичгийн хэв нэг л болж өгөхгүй байгаа ч. Хэд баллуурдаж, хэд дахин бичих ч ханз байна. Энэ олон ханз дунд дуртай ханз, дургүй ханз гэж бас байна.

Даалгавраа амжилттай хийж дуусахыг хүсье дээ. Өөр ч чадах зүйлээр маруухан хүн чинь тийм ээ?

Tuesday, July 31, 2018

Зочид буудал

Урд зүгийн нэг мужийн вокзал хавийн зочид буудлыг дуусгаж байна даа. Голж шилнэ бас. Хэ хэ.

Өглөөний цай нь арвин сонголт сайтай юм байна, сонголт муу, амтгүй юм байна энэ тэр гээд л.

Өрөө нь том жижиг гэж голно оо. Голцуу жижиг л дээ. Монголоос ирсэн хүмүүс бол голно, ямар жижиг өрөөтэй юм бэ? Бөгс ч эргэх зайгүй гээд л. Би ч жижиг газраа дачихсан болохоор арай гайгүй.
Өглөөд нэг иймэрхүү цай уув. Онгойнгуут  нь шахуу яваад орно гэж байгаа. 6:30-д онгойно. Ойрдоо их эрт сэрээд байгаа, халууны хар гай гэж таагаад... Түүнээс өглөөдөө босох гэж л бас дуншина шүү дээ.

За тэгээд эндхийн зочид буудлаар үйлчлүүлж үзсэн хүмүүс бол сайхан ааштайг нь, үйлчилгээ сайтайг нь мэдэх байх өө.

Ямартай ч Монгол яваад ирсэн хүмүүс шиг муулаад байхгүй байх, тийм ээ?

Монголын зочид буудлыг зарим нэг япончууд муулаад л байдаг юм. Тог тасарсан, ус тасарсан, хүлээн авах руу нь утасдаад утсаа авахгүй байсан, бла бла.

Би ч дотроо хөгжинө шдээ хөгжинө, танайд ч бас сонин газар байдаг шдээ л гэж бодно.

Зочид буудалд ажилладаг, эсвэл дарга цэрэг нь уншиж байвал амжилт хүсье. Гол нь сайхан Дүүриймаадаад л байх хэрэгтэй шүү. Монгол охид залуучууд гоё шдээ, гэхдээ жаахан даруухан хувцасладаг болчихвол тийм ээ?

Айхтар хар шуурганаас амжиж нутагтаа ирсэн. Бүтэн сайн өдрийн бууз хуушуур хийх арга хэмжээ будаа. Энд тэнд зөндөө л арга хэмжээнүүд зохион байгуулагдахаа больсон. Харамсалтай.

Орж гарч болохгүй гээд сүр дуулиан болсон чинь манай үүгээр харьцангуй гайгүй өнгөрлөө. Бурхандаа баярлалаа. Байгалийг бүү бас гэж...

Өвөл хурдан болоосой...

Thursday, July 26, 2018

Ээлжит нэрс түүлт

Энэ жил ч бас бидний хэдэн хүүхнүүд нэрс түүв. Ажлын газрын нэг хятад хүүхэн хүүгээ дагуулж ирсэн. Аяа бас түүний хүүхэдтэйгээ ярьж байгаа хятад хэл чихэнд чийртэй гэж юүхэв. Чанга ч ярихыг нь яана? Аль болох холхон л явж түүлээ. Хэ хэ.

Бага зулзага цуг явсан ч юун жимс түүх? Мэлхий барьж гүйгээд, өнөөх хятад жаалтай мэлхийгээр л тоглох шив д... Мөнгөө төлөөд ордог болохоор, тэрэнд нь тааруулаад идүүлчих санаатай ээж жимсээ түүгээч ээ гэж орилдог гэж байгаа.
Яг нэрсний мод биш шүү. Raspberry жимс. Бөөрөлзгөнө. 
Амт нь дажгүй юм билээ. Монголдоо би бөөрөлзгөнө идэж байснаа санахгүй байна л даа. Багадаа иддэг л байсан байх тэ. 

Нэрс маань. Би ч сайн идсээн. Бас илүү гарсныгаа грамлаад худалдаж авч болно. Худалдаж авсныгаа хөлдөөчихсөн. Хааяа гадил, алим зэрэг жимстэй хольж смүүжи хийж уухад амттай байдаг юм. 

Хажуугаар нь сармис, соус худалдаж авсан. Хятад сармис хямдхан ч, япондоо тариалсан нь бас л үнэтэй шүүд дээ. Яаж ийгээд л японыг нь авах гэж зорьно доо. 

Нэрс түүлт уламжлалт арга хэмжээ болох байх. Ирэх жил ч явна аа гэж ярилцаад, хөлсөө ургасан хэдэн хүүхэн бушуухан харих минь гээд тарцгаасан даа...

Өвөл хурдан болоосой...

Wednesday, July 25, 2018

Зуны амралт

Ашгүй нэг юм зуны амралт эхлэв. Аагим бүгчим халуунд нуруунд хүндээ гэгч цүнх үүрээд, гартаа савтай цайгаа бариад л алхах хүүхдүүд өрөвдөлтэй.

Энэ айхтар халуунаас болж нийт Япон улс даяар хэдэн ч хүн бурхны оронд залрав даа. Нэг дүгээр ангийн жаахан охин? наршаад, эмнлэгт хүргэгдсэн ч яаж ч чадалгүй амь насаа алдсан. Хөөрхий минь.

Өглөө хичээлдээ явна гээд гарсан хүүхэд нь эргэж ирэхгүй гэхээр өр өвдмөөр...

Үүнээс үүдээд энд тэнд бага дунд сургууль зуны амралтаа наашлуулах, элдэв гадуурх арга хэмжээгээ зогсоож байна.

Бага зулзагын сургууль яг л амрах ёстой гэсэн хугацаандаа л амарлаа.

Амарлаа гээд өмхийрч ногоорохгүй ээ. Өглөө эртээ босоод гадаах цэцэрлэгтээ радио дасгалаа хийнэ. Нойрмог гэгч хүүхдүүд л гарч ирдэг юм. Азаар би энэ зун жижүүрийн ээлжгүй юм билээ. Ганц нэг өдөр цуг гарч шар усаа тарааж хөдөлгөхөөс.

Гол нь зуны даалгавар. Энэ зун яажшуухан хөглөдөг юм байгаам. Хуулаад бичих ажлыг гайгүй хийчих байх. Мөн дүрслэхийн даалгавар ч гайгүй, Бүр болохгүй бол гэрээр дүүрэн зурсан зурагнаас нь нэгийг нь өгөөд явуулчихна. Гол нь чөлөөт судалгаа.

Ахлах сургууль 7 хоногийн дараагаар амрах юм билээ. Зуны даалгавар гэж өгдөг эсэхийг мэдэхгүй л байна. Ямартай ч амралт дуусаад хичээл ороход шууд шалгалттай гэсэн. Тэгэхээр дуртай дургүй хичээлээ хийх л байх даа.

Наана нь эндхийн маань наадам болно. Юката өмсөөд найзуудтайгаа баярлана шүү гэсэн. Юун ээж аавыгаа дагаад явах. Тийм нас нь ард хоцорвоо хөөрхий. Араас нь цагдаж гатнуул хийх цаг ирж байх шиг байна.

Найзуудтайгаа ийш тийшээ явна гэхэд нь хар юм бий юу энэ тэр гэж сайн байцааж байж явуулах юм шүү. Гэхдээ л энэ хүүхдүүд ээж аавын аргыг дор нь л олох байх даа тэ.

Багыгаа л дагуулж орж гарж баясахаас дөө. Хөдөө ээж аав руугаа явж жимс олоод идчихмээр байдаг. Цаг зав нэг л болж өгдөггүй.

Мартсанаас би нь гэрээс гараад овоо хэд хонож байгаа шүү. Зочид буудлын бүсгүй болсон. Ажилтай л байвал гэж бодоод л, шогшиж байна дөө.

Халуун хурдан дуусаасай...

Tuesday, July 24, 2018

Ном ба боорцог

Боорцог хэвэнгээ ном уншив гэдэг бичлэг. Зөөхийтэй шүү бас.

Номын агуулга нь гол баатар Коолхаастай ёс бус харьцсанд зэвүү дургүй хоёр нь зэрэг хүрэн, өөрөө бас ёс хууль бусаар гэх юм уу зэрлэгээр гэх юм уу аргаар хариугаа авч буй тухай гарна.

Аль ч үеийн нийгэмд зусарч, өөрийнхөө нэр төр, эд баялгийг л хамгаалах гэж муйхраар зүтгэдэг улс төрч, албан хаагчид байх юм тэ.

Танил тал, төрийн сүлжээнд орчихсон хамаатан садан, хамсаатангуудаа хамгаалах гэж, эсвэл өөрийгөө хамгаалах гэж улайран зүтгэх дээдсүүд.

Тэдний ач буянаар гэх юм уу, нийгэм, ард иргэд тэмцээд явах юм. Нийгмээ зөв гольдролд нь оруулчих гэж их үзэх юм, хичээх юм тийм ээ.

Эх орон минь ч нэг л хөлөө олохгүй л байна даа. 3-хан сая л хүн шүү дээ. Бүгд л аз жаргалтай амьдарч болохоор газар нутаг, баялагтай. Одоо хүмүүс нь жаахан л үүрэг, хариуцлагаа ухамсарлачихвал ч...

Угтаа бол төрд гарсан 76 биш ард түмэн бид л нийгмээ зөв цогцлоох ёстой ч юм шиг.

Мэдээж төрийн оролцоо байлгүй л яахав. Гол нь жижигхээн зүйл дээр нэг иргэний үүрэг ухамсар асар их шаардагдаж байна даа гэж.

Жишээ нь хогоо хаяхгүй байх, нус цэрээ гудамжинд нийхгүй байх, тамхиныхаа ишийг, үнсээ энд тэнд хаяхгүй байх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох,явган хүний гарч хол байсан ч залхууралгүй алхаад гарцаараа гарах, өөр чинь юу билээ?

Энэ бүгдийг нүүр номоос олж уншаад л, эмзэглээд явдаг шүү.

Номын төгсгөлд хөөрхий муу Коолхаас маань цаазлуулчихдаг. Учир нь өөрийн хэргээ үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд ёс бус арга хэрэглэж, олон хүний амь хохироосон, гарз хохирол учруулсан тул.

Тэгэхээр муйхраар өшөөгөө авах гэдэг ойлголт дэмий байгаа биз? Энэтхэг кинонд л өшөө авалт нь бүтэлтэй болдог байх тэ. Жаахаан охин байхдаа "Өшөө авалт" гээд энэтхэг киног хэд үзлээ дээ, хэхэ.

Өдгөө үед өшөө авч байна гээд явахгүй ч, ард иргэд хохироод л үлдэх юм даа тэ. Овсгоотой нэг нь хожоод л.

Гэхдээ үйлийн үр гэж байдаг гэдэг болохоор, муу муухай зүйл хийгээд байгаа хүмүүс нэгийг бодмоор юм шиг ээ...

Monday, July 23, 2018

Ном ба бэнто

Номоо уншаад л байгаа шүү.

Том зулзагынхаа хийж өгсөн бэнтог идэнгээ номоо уншлаа. Яг энэ өдөр дуусгаж амжаагүй л дээ. Ээж нь хийж өгдөггүй, өөрөө л хийж авч явна. Түүнээс япон хүүхдүүдэд ээжүүд нь хийж өгдөг гэсэн. Даварчихсан мангар бацаанууд, ээжийгээ их зарна эд чинь. Заримдаа ээжийнх нь өмнөөс уурлаад, загнаад явчихмаар болно оо.

За тэр яахав, энэ ном юуг өгүүлэх вэ? гэхээр.

Номоо галт тэргэнд уншиж дуусгав. Өнчирч хоцорсон эгч дүү 2-ын тухай гарна.

Өсвөр насандаа ээж ааваа ослоор алдаад, хэрхэн амьдарч байгаа, ямар хүмүүстэй нөхөрлөж байгаа гэх мэт зүйл гарна.

Бүр айхтар тэмцэл бол гарахгүй. Ерөнхийдөө урсгалаараар л явна. Мөнгө олох гэж аил хийн, сургуулиасаа гарна.

Мөн мөнгө олох гэж ганц нэг буруу гарын хүмүүстэй учирна, эгч нь биеэ үнэлнэ? Зохиолч харин гол баатраа биеэ үнэлж буй мэтээр дүрслээгүй гэж өмнөх үг дээр нь бичээстэй байсан.

Нийгэмд өнчин хоцорсон хүүхдүүдэд тулгамддаг асуудал ямар чи их юм бэ дээ? тийм ээ.

Дэлхийн бүх өнчин хүүхдүүдийн өмнө томчууд бид бас л хариуцлагаа ухамсарлаж, аль болох муу муухай зүйл хэлэлгүй, сайхан нийгэм цогцлоох ёстой тийм үү? Адаглаад тэдэнд муу зүйл хийхгүй л байх юмсан даа...

Ингээд л ном уншихаар элдэв зүйл бодоод шаналах гээд байдаг шүү...

Sunday, July 22, 2018

Зуныг давахад

Халуун зуныг давахад ганц нэг жимс ногоо их л дэм болж байна.

Тарвас аминд орж байна. Хөргөөд идэхээр айдаа мөн ч сайхан шүү. Шингэнээ ч нөхчихнө.

Суугуул нутгийн минь бас нэгэн бренд бүтээгдэхүүн шүү дээ. Хөөрхөн үнэтэй гэж байгаа бас.
Ийм том ч байна. Таавар таалгаад, зөв таасан эхний 3 хүнд бэлэглэдэг. 

Хөрш эмээгийнхээ өгөх тарвасыг хүлээгээд л, тун дөхөж байгаа даа гэсэн шүү юм бодоод л, заримдаа авчих идэхгүй, хараад л өнгөрөх шижээний. Хэ хэ. Хөөрхий хөрш эмээ минь, дээжээс нь гээд бариад ирсэн л дээ. Дараа дараагийнх нь хурдан болоосой гэхгүй юу? Хи хи. 

Тэгвэл би нь тарвас авалгүй өөр жимс авч иднэ гэж байгаа. Ойрдоо киви жимсээр их занималдаж байна. Халуунд чинь бас хоолны дуршил их мууддаг юм байна шүү. Нозоороод л. 

Улаан лооль байна бас. Эмээ минь байсгээд л оруулж ирнэ. Бид өөрсдөө жаахныг тарьсан ч ногооноороо л байна, одоохондоо. Учир начирыг нь олохгүй  байна. 

Өргөст хэмх гэж бас нэг сайхан ногоо байна. Хөргөөд идэхээр амны цангаа тайлна гэж юүхэв.

Зуны халууныг дээрх гурван ногоотой маш сайн найзалж л давах бололтой. Дараа бас нэг гого жимсний зураг оруулна аа.

Та нар минь бас халууныг өнөтэй? даваарай. Амжилт шүү...

Saturday, July 21, 2018

Наадам

Зүгээр суухаар зүлгэхээс дээ. Ганц нэг зураг оруулах уу даа.
Энд тэндхийн монголчууд наадмаа бас л сайхан тэмдэглэх юм. Миний суугуул нутгийн хэдэн монголчууд жаахан тархай бутархай... Фракцтай...

Хааяадаа ганц нэгийг нь цуглуулах санаатай цаг завыг нь асууна аа. Бүгд л завгүй. Тэднийг завтайд би өөрөө завгүй.
Наадмын өмнөх хагас сайны өдрөөр хийж идсэн боорцог, хуушуур. Боорцгоо монгол зөөхийтэй идсэн чинь ямар сайхан амт байваа. Ёстой ховрын амт. Монгол ажлаар явж ирсэн найз хүүхэн бэлэглэсэн юм. Баярлалаа чамдаа. 
Маргааш нь ойрхон япон айлд уригдаж ууж идсэн. Ийм бөөрөнхий бөөрөнхий хонхортой тогоонд наймаалж шарж идсэн. Тусгай гурил өндөгтэй зуураад, энэ тогоондоо наймаалжнаас гадна дуртай зүйлээ хийж байгаад гурилаа хийж шарна. Эргүүлж тойруулаад бөөрөнхий болгоод гаргаад ирнэ. Түүнийгээ майонез, соус гэсэн амтлагчаар амтлаад иднэ.
Тэр цаана эргүүлэх гээд байж байгаа нь. Наана бид хоол болтол шийр зугаа гээд салат идэж байгаа нь. Наймаалжтай бөөрөнхий хоолыг такояки гэнэ.

Гэртээ байдаг ийм тогоогоо нээрээ ашиглаж үзнэ ээ гэсээр л харьж ирлээ. Хүүхнүүд цуглаад идэж уухдаа үүнийг идвэл зүгээр байдаг гэж япон айл маань хэлсэн. Дараа дахин цуглаж ббкю хийж, наргиж цэнгэхээр ам өчгөө өгөөд өндөрлөв. 

Намар хурдан болоосой... Мөрөөдөв.

Friday, July 20, 2018

Амьд шүү

Гого бялууны зураг оруулаад алга болчихсон уу? Хэ хэ.

Нэг хэсэг бороогоор шаагисан. Баруун бүсийн Япон нэлээд хэцүүхэн байдалтай л байна. Суугуул нутаг маань  бас баруундаа орно. Энд тэнд мэр сэр хөрсний гулгалт үүссэн. Азаар хүн амьтны гарз хохирол алга.

Урагшаагаа Окаяма, Хирошима, Эхимэ гэх мэт нутгаар айхтар сүрхий юм болж. Бурхан минь.

Олон ч хүний амийг аваад явчихлаа. Дотор нь настай хүмүүс голцуу, бага насныхан голцуу өртөх юм. Нэг гэр бүлийн 2 хүүхэд ээжтэйгээ хамт нурж орж ирсэн хөрсөнд даруулаад амиа алдсан мэдээ уншаад сэтгэл сонин болов, хэсэгтээ л...

Сэргээн босгох ажил өрнөж байгаа ч, урсаж ирсэн ахуйн элдэв хог хяагдал, шороогоо цэвэрлэх их ажил, мөн олдохгүй байгаа хүмүүсээ хайх ажилд нухлуулж байна.

Энд тэндээс хандив, сайн дурынхан ч их ирж байна.

Ядаж байхад сүүлийн 2 долоо хоног халуун гэж юүхэв байна.  35-40 хэм хүрч халаад, бас л нийт нутгаар нарны хордлого? болж талийчихаад байна. Чиба гэдэг мужид бага сургуулийн нэг хүүхэд нас барав. Бөөн л асуудал үүсч байна.

Сургууль цэцэрлэгүүдийн зуны амралтыг наашлшшлмаар байна, нийтийг хамарсан арга хэмжээ зохиомооргүй байна, айркондэшн суурьлуулж өгмөөр юм энэ гээд л ярилцаад байна.

Миний хувьд бороонд гайгүйхэн шиг өнгөрлөө. Гэхдээ ирэх долоо хоног ажлаар явахад минь бага зэрэг нөлөөлж байна. Яаж гэхээр 2 л дамждаг байсан галт тэргээ 4 дамжиж очно. Төмөр зам хөрсний нуралтад өртсөн тул, их л тойрч байж очно.

Наадмын өмнөхөн нэг монгол айлтай хуушуур, боорцог хийж идсэн. Хүүхдүүдээ хамт тоглуулсан. 11-нд багахаан хуушуур хийж идэв. Нүүр номоор нэг хуушуурны зураг харсан хүн чинь тэсэлгүй л хар халуунд хуушуур хайрлаа.

Гэх мэтчилэн есөн жор нь бүрдсэн суугуул нутагтаа халуунд хөлсөө урсагасан шиг л амьдарч байна даа.

Монголоор нэг зугаалсан хүмүүс. Ижий аав минь бас яаж дутахав. Зугаалж зугаалж ирсэн. Утас шөрмөс нь холбогдохгүй санасан гэж. Ашгүй нэг харьж ирж хот хөдөөгийн таньдаг таньдаггүй хамаатнуудынхаа сонин сайханг жаал сонсов. Энх тунх, ажил амьдралдаа зүтгээд л дор бүрнээ сайхан л байна гэнэ. Овойж оцойтол баяжих гээд хэрэггүй ээ, гол нь эрүүл саруул, бага ч гэсэн цалинтай л байвал болох нь тэр гэж боддог болсон. Нас ахиж буйн шинж ээ...

Одоо дахиад чилийсэн 1 долоо хоног 40  хүрч хална гэсэн. Яажшуухан давж гарах вэ?

Та бүхэндээ бас амжилт хүсье ээ.

Monday, July 09, 2018

Бялууны зураг

Түрүүчийн бичлэг их урт  болсон, та нар ойлгож уншиж чадсан уу? Хэ хэ.
Мелон жимсийг жижиг халбагаар ухаж аваад, хальсан дотор нь крем хийгээд, дээрээс нь ухаж авсан мелон жимсээ хийчихсэн байсан. Бас л сэтгэж байгаа юм шүү.   

Том, бага хоёр зулзага энэ мелон жимсэнд нэг их дуртай биш болохоор ээж л ихэнхийг нь идсэн.

Дараа харжээ суухад дурсамжтай юм даа. Ингэж бичиж оруулахгүй бол яг ямар арга хэмжээ болоод, үүнийг идсэн билээ? гэж бодох байх тэ?

Бага зулзагынхаа нэг хөөрхөн паянгийн ачаар идсэн юм шүү. Тэр тухай түрүүчийн бичлэгт...

Бодлоо. Хойшид манайхаар орж гарах япон хүүхдүүдийг маш гярхай ажиглан, нэг л илүү хөдөлгөөн хийвэл сургууль руу утасдаж, ээж рүү нь утасдаж, сүрийг бадруулна аа.

Тэр цэцэрлэгийн насны охины ээж бол нэлээд ааштай байрын санагдсан. Тэрэнд найз нөхөд ховор байх аа.

Зөөлөн нь хатуугаа гэж аав минь захьдаг юм. Дөвчигнөж дөвчигнөж, эргээд бодохоор шаал дэмий сүр бадруулсан байх тохиолдол байдаг болохоор, би аль болох тайван байхыг хичээдэг ч, чадахгүй үе бий бий.

Хүүхдүүд биднийг их л олон зүйлд ухааруулж, сургаж, баярлуулж, гомдоох юм даа тэ. Бид ч багадаа ээж аавдаа их л төвөг удсан байх даа. Уучлаарай. Хайртай шүү...

Бүх ээж аавуудад ирээдүйн хойч үеээ өсгөх, хүмүүжүүлэх их аянд нь амжлт хүсье ээ.

Sunday, July 08, 2018

Зулзага минь дээ

Багахан зулзага минь нэг хэрэт тариад аа. Хи хи.

Одоо бол ээжийн уур гараад, эргээд өмөөрөх янзтай. Аав нь бол өмөөрөөд давхицан л даа.

Хичээлээсээ тарж ирээд л гадаа тоглодог юм. Нартай сайхан өдөр бол би ч гадаа тоглуулах дуртай. Тэгэхгүй бол зурагт шагайгаад  байдаг болохоор.

Нэг өдөр 18 цаг жаахан өнгөрөөд орж ирлээ. Зун цагт гадаа тоглох цаг 18 цаг хүртэл байдаг юм. Цаг болонгуут ая явна. Учиргүй тоглож байсан хүүхдүүд тал тал тийшээ тараад л алга болно. Их дуулгавартай, гэртээ харьж байгаа нь тэр.

Гаднаас орж ирээд, 00 орчихоод, гараа угааж байсан чинь хонх дуугарав. Ихэвчлэн цуг тоглоод байдаг ангийнх нь охины ээж зогсож байна.

-Та охиноосоо болсон явдлын талаар сонсов уу?
-Үгүй, охин дөнгөж сая орж ирээд л байж байна. Яасан.
-2 дугаар ангийн хүүхэд гэхээргүй үйлдэл гаргаад, танай охин.
-Яагаа вэ?
-Цэцэрлэгийн хүүхдийг хашлаганы ханан дээр тэнэг гэж бичээд.
-Юу? Охин минь уу?
-Тийм, танай охин эхэлж бичээд, тэгээд манай охин дуурайж дагаж бичээд.
-Өө, яана аа? Тэгсэн үү? Очиж уучлал гуйя даа, тэр тэнэг гэж бичүүлсэн охиноос.

Замдаа тэр ээж тэгж байна аа?
-Бичүүлсэн охины ээж сургууль руу нь утасдаж хэлсэн, би бас утасдсан. Өөр лүү чинь  багш нь утасдах байх.
-Өө тийм үү? Дотроо бол сүртэй шд, манийг багад өчнөөн л сонин сонин юм биччихсэн л байдаг байсан шд гэж бодоостой.

Уур л хүрээд л явчихсан. Багыгаа загнаад, дагуулж очоод, 90 хэм тонгойлгож байгаад л уучлал хүсэв. Бага зулзага надад загнуулаад, таван салааны амт үзчихсэн хүн чинь уйлаад л, уучлал гуйв.
-Би дахиж тэгэхгүй ээ? Би өөрөө тэнэг юм аа, уучлаарай.

Би бүр гайхав. Сонин? заагаад өгчихсөн юм шиг, нээх том хүн шиг уучлалт гуйхаар нь.

Өнөөх цементэн ханыг нь хальт гараараа хусаж үзэв. Бага зэрэг арилсан л даа, тухайн үедээ.

Бас тэсэлгүй хамт бичсэн охинд хэлэв.
-Чи жинхэнэ найз л юм бол дагаад, дуурайгаад бичих биш, буруу юм хийж байхад нь болиулах хэрэгтэй шд. Тэгснээ тэр л түрүүлж бичсэн гэж нэгэн лүүгээ чихээд байхдаа яадаг юм?

За тэгээд л ууртай хүн охиноо дагуулаад харив. Хань ижил ирсэн байв. Зүлгүүр энэ тэр олоод, очиж хусаад ир гээд хамт явуулав.

Хань ижил тэнд очоод бас тэнэг гэж бичүүлсэн хүүхдээс уучлал гуйсан байгаа юм. Тэгсэн хамт бичилцсэн охины ээж нь гарч ирснээ учиргүй бага зулзага руу минь дайраад байсан гэсэн. Тэгээд хань ижил бас тэсэлгүй, уур нь хүрээд, охиноо харьж байг гэж явуулчихаад, тэр хамт бичилцсэн охины ээжтэй үзэлцээд авсан гэсэн. Тэд нэг байранд юм билээ.

Үзэлцээд авна гэхээр учиргүй гар мар хүрэхгүй шүү дээ. Хэ хэ.
-Чи яагаад, өөрийн чинь охин хамт бичээ биз дээ? Яагаад, учиргүй миний охин луу ганцааран луу нь дайраад байгаа юм?
-Танай охин түрүүлж бичээд. Манайх зүгээр л дуурайж бичсэн.
-Өө, ямар сонин юм? Бичсэн бол бичсэн шд. Би хүүхдээ өмөөрч байгаа юм биш, буруу зүйл хийвэл мэдээж загнана. 2 хүүхэд байхад нэгийг нь илүү загнаад байгаад чинь уур хүрч байна...
-Тэгж ярьвал танай охин манай гэрт байсан чихэрнээс нууцаар авч идээд. Би тухайн үед нь загнаад, дараа хэлээд аваарай гэж хэлсэн.
-Хэдэн чихэр идсэн юм?
-Ганцыг идсэн. Хүүхдээ хайраар дүүрэн өсгө.
-Тэрийгээ чамаар заалгахгүй ээ.

Ха ха. Нэг ийм яриа болсон гэнэ. За тэр чихэрний яриаг би анх удаа сонсож байгаа болохоор бас бага зулзагатаа уурлав шд.

-Айлд орж тоглож болохгүй, гадаах цэцэрлэгтээ л тогло. Хүн чихэр энэ тэр өгвөл авч болохгүй. Мэдэв үү?
-За, ойлголоо... Нулимсаа татна.

Багш руу нь утасдаж хэлэв.
-Бичүүлсэн охиноос уучлал гуйгаад ирсэн. Охиныгоо ч зөндөө загнасан. Тоосыг нь бага зэрэг гөвсөн. Харин нэг юм хэлэхэд, тэр цуг бичсэн охин чухам л найз гэж хамт тоглодог юм байж, хамт хэрэг тарьчихаад би зүгээр л дагаж дуурайсан, С л хамгийн эхэнд бичсэн гэж нэгэн лүүгээ чихээд байхдаа яадаг юм? Жинхэнэ найз нөхөд ямар байх ёстой талаар сургууль дээр нь бас зааж өгмөөр юм. Бла ла.
-За ойлголоо. Хурдан шуурхай очиж уучлал гуйсанд баярлалаа.

Орой нь жаахан тайвширсан улсууд хоорондоо япончуудаа жаахан муулав шд.
-Амьдрал мэдэхгүй ёстой тэнэг юмнууд чинь...
-Жалга довноосоо гарч үзээгүй, ахархан бодолтой мангар юмнууд...
-Жаахан хүүхдэд нэг тийм үе байдаг шд, хүний юм гоё харагдаад, заримдаа хусчих гээд байдгийг мэддэггүй? Нэг л их илүү хөдөлгөөн хийдэггүй хүүхэдтэй юм шиг балай юмнууд...
-Уут дүүрэн чихэр бариад аваачаад өгчихмөөр юм бэ?

Хэ хэ. Ганц нэг гайгүй дотно байдаг япон хүмүүстэйгээ ярианыхаа явцад хэлж гомдоллов. -Танай энэ япончууд дотор бас сонин гарууд байх юм тэ? Тэд маань яахав.
-Тийм сүр болох зүйл биш л байх юм? Хүүхдүүд л болсон хойно есөн шидийн юм сэтгээд хийгээд явдаг шд. Одоо харин зарим нэг ийм сүржин ээжүүд их бболоод байгаа гэж ярих юм билээ?

Маргааш нь хамт бичсэн охины ээж бялуу авчирч өгсөн. Би дэлгүүр гарсан хойгуур ирсэн байсан. Тэгээд ч угаасаа тэр тэнэг гээд бичүүлсэн цэцэрлэгийн насны охинд нэг хөөрхөн чоко өгнө гээд бэлдсэн байсныгаа бариад, хажуугаар нь хамт бичсэн охинд бас нэг жижиг чоко бариад л хаалгыг нь тогшлоо.

-Өчигдөр уучлаарай, сэтгэлийн хөөрлөө барьж дийлэлгүй танай С охиныг илүү загнасанд.
-Өө, яах гэсэн юм?
-Зүгээр зүгээр, урдных шигээ найз хэвээрээ тоглоод явбал тийм ээ?
-Харин тийм ээ.

За нэг иймэрхүү сүржин юм болов. Бага зулзагынхаа буянаар нэг өвөрмөц бялуу идэв шд, нэр орой. Хи хи.

Ямар сургамж авав гэхээр? Занг нь сайн мэдэхгүй айлд орохгүй байх, хааяадаа цуг гарч хараа хяналтан дороо тоглуулах. Өөрийн бага насных шигээ болож болохгүй нь.

Дур хүрвэл бялууны зураг оруулна аа...

Monday, July 02, 2018

Амьд явахын төлөөх тэмцэл

Аяа бас л аймаар түүх.
Аймаар улс.
Аймаар сонголт
Айхтар тэмцэл...

Нэлээд хэдэн жилийн өмнө дэлхий нийтээр шуугисан даа. Би одоо л номыг нь уншиж эхэлж байна. Дуусаагүй л дээ.

Тээр жил "Атаархах эрхгүй" гэдэг номыг уншаад бас сэтгэл сонин болж байсан шүү. Хойд Солонгосын үнэн дүр төрх.

Нүүр номоор яваад байсан даа, манай 80-д оныхны ганц гайгүй яваа залуугийн удирдаж буй улс, ард түмэн...

Пак Ёнми охины тухай мэдэх байх өө тийм ээ? Би их хожуу л унших гэж байгаа болохоос.

Төрсөн нутаг Хойд Солонгосоосоо дүрвэж, амьдрахын тулд бас л тэмцэж ирсэн. Амьд явахын тулд ингэж тэмцдэг юм байна шүү дээ. Тэгэхэд хааяа нэг муу хар юмны араас үхэн хатан гүйгээд, бүтэлгүйдээд, агшиндаад байдаг охид нэг уншвал тийм ээ.

Еэ бас л яаж Хойд Солонгост очоод төрчихөөгүй юм...

Одоо төр засаг минь жаахан сэтгэл гаргаад ажиллачихвал миний Монгол уг нь баялагтай, аз жаргалтай орон юм байгаа юмсан.

Хэдэн ханаж цадахаа мэдэхээ байчихсан дарга нарын л чин сэтгэл мэдэх гээд  байх юм.

Боддог юм. Тэдний үр хүүхэд аавыгаа, ээжийгээ буруу зүйл хийгээд байхад жаахан загнаад, уурлаад явахад яадаг байна аа тэ?

Тархины тураалыг бичсэн Аяко хэлдсэн байдаг даа. Аав ээжийнхээ хахуульны мөнгөөр гадаадад сураад, ичих ч үгүй яваад байдаг гэж...

Би бол үр хүүхдээ хойшид толгой бардам, ээж ааваараа бахархаад яваасай гэж л хүсдэг. Өөрөө ч ээж ааваараа бахархдаг. Хэдийгээр хоёр иддэг тансаг өсөөгүй ч, бидэнд амьдралын ухааныг ихээр хайрласан. Хүнд тусархаг зан нь өвлөгдсөн. Эргэж хариу нэхэлгүй зөндөө л хүмүүст өөрийн чадах зүйлээрээ тусалсан байдаг.

За за юу ярьж байлаа? Ном, Хойд Солонгос. Ямартай ч уншина гэж төлөвлөсөн байсныгаа эхлүүллээ. Энэ сардаа амжаад дуусгахыг хичээнэ ээ. Ажлын газрын нэг хүүхэн "аймар ном" гэсэн. Сэтгэл эмзэглүүлсэн зүйл ихээр гарна, сэтгэл зүйгээ бэлдээд л уншина даа.

Ярилцлага нь нэт, юүтүбээр их байдаг юм шиг байна лээ. Хэрэв номыг нь унших боломжгүй бол бэлэнчлээд, олж үзээрэй...

Өөртөө амжилт,  мөн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, талархаж амьдрана аа.

Sunday, July 01, 2018

7 сар гарчихлөө

Ямар ч хурдан юм. 7 сар гарчихлөө.
Энд тэнд наадмын гоёл гэсэн л зар харагдах болж.
Монголчууд та нар ганган шүү, цоглог шүү, зоослог шүү.
Жил бүрийн наадмаар дээлээ сольж өмсөөд л.
Хуучин дээлээ яадаг вэ? Асуух гээд л яваад байдаг байлаа.

Би уртаашаа өргөөшөө хоёрхон дээлтэй байсныгаа нэгийг нь актлаад. Оронд нэг шинэ дээлтэй болсон. Тэрийгээ 12-ны өдөр өмсөөд л гарна даа. Хэ хэ. Өмсөөд гарахгүй ээ, хар халуунд юун дээл. Зүгээр л цүнхэлж аваад гарна. Нэгэн бага сургууль дээрх танилцуулга хичээлд өмсөж орно. Хар халуунд урсаж өгөх байх аа? Халшраад л байна шүү.

Халуунд дээл өмсөхөөр хөлс баас гоожоод, үнэр танар шингээд, дараа нь дээлээ арчлах гэж аяа бас л...

11-нд ажилтай, 12-нд ажилтай, 13-нд ажилтай. За за наадмын өдрүүдэд бүгдэд нь ажилтай. 14, 15-нд амрана аа амрана. Тэгэхээрээ хуушуур хийж идэх санаа байна. Халууцаад залхуурч ч магад. Гараад л сайхан наадмын хуушуурыг голж шилж байгаад идэх юмсан. Хэдэн жил ч наадмын хуушуур идсэнгүй вэ дээ? Яг ориг нар сар гэрэлтсэн хуушуурыг ориг наадмын талбай дээрээс идээгүй удаж байна гэсэн үг шүү. Түүнээс нар сар гэрэлтсэн хуушуур энд хэд хэдэн удаа идсээн идсэн.

Сүүлийн үед ганц нэг хүмүүстэй хэг ёг хийсэн. Би хүнд хэлэх үгийг нь заасан болж, өөртэйгөө адилхан байлгах гэж хэт чармайсан болж буруудсан. Одооноос загас шиг дуугай байхаар шийдсэн. Чадахгүй ээ туучий чинь. Хи хи. Бүр болохгүй бол эндээ л сараачихаас, хүнд заачих гээд байвал. Уншигч олон та нар алгасаад явчихна биз?

7 сарын онцлог гэвэл сургуулийн амралт эхлэнэ, болоогүй ээ, сүүлээр. Би бас сүүлээр мужаасаа гарч ажиллана. Мөн  Монголоос танилцах дадлагаар 10 жилийн сурагчид ирнэ. Тэд нартай ганц нэг өдөр тулж ажиллана.

Ээлжит жүжгээ үзнэ, бага зулзага бид хоёр.
Үсчинд захиалга өгсөн. Жилдээ ганц удаа үсчин орж байна. Ургаад, арзайгаад ирэхээр нь сайхан годогонуулаад боочихно. Ямар сайндаа нэг монгол эгч томоос том охинтой гэсэн чинь гайхаад байсан. Чи өөрөө жоохон биз дээ? гээд. Тийм ээ би өндөр намаараа жоохоон жоохон. Хэ хэ.

Өө бас нэг газар очиж монгол хоол хийнэ. Хань ижлийн найз эмээ гуйгаад аа. Гэснээс хань ижил эмээ найз олонтой, би өвөө найз олонтой. Энэ одоо ариун явдал уу ч гэх шиг. Ккк

Бага зулзагын монгол хэл гайгүй сайжраад. Сайжраад ч гэж дээ, өөрөөсөө ярих гээд байдаг болсон байна лээ. Дуудлага энэ тэр бол мэдээж гадны хүн шиг л дээ. Уулзаж учирдаг хүмүүс минь битий шоолоорой, харин ч мундаг гээд байгаарай. Плийз шүү.

Өө тийм, саяхан бага зулзага гайхал минь нэг хэрэг мандуулаад, дараа бичимз... Сүр л юм боллоо. Жалга довноосоо гараагүй япон хүн, амьдрал мэдэхгүй япон хүн байна цаана чинь бас. Энэ олон хүн дотор тийм ээ?

Saturday, June 30, 2018

Ном ба хоол

Хааяа хоол нь чухал уу? Ном нь чухал уу? Гэж бодоод явчихна өө.

Гэхдээ хоол нь илүү чухал тийм үү? Хоол идэхдээ удаан зажилж, өөр зүйлд анхаарлаа сарниулахгүй, хоолоо амталж, талархаж идэх ёстой л доо.

Саяхан уншиж дууссан ном. Хардалтаа гэж.

Нэгэн нөхөр хардалтаас болоод эхнэрээ алчихдаг юм. Гэхдээ л эхнэр ч өөрөө зүгээр байгаагүй л дээ.

Эхнэр нөхөр хоорондын харилцаа угийн жаахан хөрчихсөн байсан. Тэгсэн нэг хар юм гарч ирээд эхнэрт нь хандраад байхаар нөхөр ч юу зүгээр хараад байж байхав. Хардалт эхлэнэ.

Энэ тухайгаа эргэн дурсаж, харуусах хэлбэрээр, тухайн үеийнхээ нийгмийг шүүмжилсэн, эр эм хүмүүсийн харилцааны тухай нэлээд сөрөг бодолтой нөхөр өө тэр. Бодолтой ч гэж дээ, амьдрал түүнийг тийм болгочихсон.

Миний бодлоор дээхэн үеийн орос, европын нийгэм гэж тэр аяараа завхайрал байсан юм шиг байгаа юм. Урдны нэг ном дээр ч бас л нэг тиймэрхүү зүйл гараад байдаг юм. Дайны хажуугаар энэ садар самуун үргэлж л дагаж байдаг бололтой...

За тэгээд уншмаар байгаа хүн худалдаж аваад уншина биз дээ.

Энэ барианы шилэн дотор уг нь жараахай? байгаа. Яг зурах авах үеэр нуугдсан байсан. Сайн харагдахгүй л байх шиг...

Үзэгний савыг харж байгаа биз дээ. Ийм зүйл хийдэг болж. Оюутнууд харьж ирэхдээ найз нөхөддөө бэлгэнд өгвөл хөөрхөн байж магад.

Ирэх долоо хоногт нь амжилт, За бараг ирэх сард нь болчихож байгаа байх шүү...

Friday, June 29, 2018

Ажлын эргэн тойрон

Ажлын газар нүүж ирсэн ойр орчим их цэвэрхээн. Цэлмэг сайхан өдөр бол ажилдаа оролгүй зугаалаад явчихмаар. Нэг модны сүүдэрт суугаад номоо уншмаар. 
Хотын вокзал ойрхон байна. Мөн хотын захиргаа хажууханд нь. Хаа нэгтээ хүүхдүүд тоглож харагдана. Өдөр цайны цагаар хүмүүс энэ шатнууд дээр суугаад бэнтогоо идэж харагдана. Хааяадаа өвөө эмээ нар суугаад буу халж харагдана. 
Голын нөгөө тал. Би өөрөө жижигхээн гүүрэн дээр зогсож байгаа. Нэг зүйлийг ажиглаж байгаа биз дээ? Худалч хүнд нэг ч хог байхгүй. Сайн харвал хааяадаа лааз энэ тэр хаясан байдаг л дээ. Нэг их удаахгүй түүчихнэ ээ.
Хотын захиргааны гадаах цэцэг. Өглөө бүр мэндлээд л угтана шүү дээ. 

Намар, өвөл, хавар бас зургийг нь авч тавина аа. Арай өөр дүр зураг буух байх.  Бүгдэд нь амжилт хүсье...

Арбус

Энд арбусны улирал эхэлчихсэн. Зуны анхны тарвас аа идэв.
Эмээ эртээд уулзахдаа өгсөн юм. Бага зулзагаар зургийг нь зуруулах гэж албаар ийм иштэйг нь сонгож авсан гэсэн шүү. Айхтар.
Орой нь багахан зулзага чадахым чинь гээд зураад тавьчихсан байдал. Усан будгаар зурсан. 

Маргааш нь тарвасанд нугасгүй зочид ирэх байсан тул амжиж зуруулсандаа баяртай байгаа. Дараа эмээдээ бэлэглэчихнэ, зургаа. Гарын үсгийг нь зуруулъя байз, мартаагүй байгаа дээрээ. Хи хи.

Энэ халуун өдрүүдийг тарвастай нөхөрлөж давна даа...

Thursday, June 28, 2018

Нээлттэй хичээл

Ээлжит хичээл. Уламжлалт бичлэг.
Ангийн гадаа сурагчдын тамирын хувцас өлгөөтэй байгаа нь.
Халуун орон юм болохоор цонх, хаалга сайтай. Онгорхой л байж байна, ихэнх анги танхим.
Ийм тавчиктай очно. Хэрэв тавчиггүй бол сургуулийнхыг зээлж болно. Тэр нь гэхдээ их эвгүй, шатаар өгсөхөөр сугарч уначих гээд байдаг юм. Тийм болохоор гэрээсээ өөрсдийнхөө өмсөж дадсан тавчигтай очсон нь дээр байдаг юм. 
 
Энэ удаагийн эцэг эхүүдэд зориулсан сургалтаар хүүхдээ хэрхэн интернетээс хол байлгах тухай байсан. Гэртээ дүрэм журам тогтоох. Томчууд өөрсдөө ухаалаг утсаа бага ородох гэх мэт зөвлөгөө өгсөн. 

Ганц монголд ч биш, дэлхий нийтээр л тулгамдаж байх шиг тийм ээ? Энэ асуудал.

За ээж аав нартаа амжилт...

Wednesday, June 27, 2018

Өдрийн хоол

Цуг монгол явж байсан нэг эмээгийн тухай бичдэг дэ. Тэр эмээтэйгээ ойрдоо холбоо сүлбээ ихтэй байгаа.

Байсгээд л утас цохино. Уулзмаар байна, учирмаар байна гээд л. Хоёр ч удаа жаахан завгүй үеэр ажил дээр минь ирээд, хальт уулзаад явсан.

3 дахь удаагаа эртнээс төлөвлөж байгаад, би цайныхаа цагийг нэгээр илүү эдлэн байж хамт хоолонд оров.

Мэдээж эмээ намайгаа дайлсан.
Хоолны даруулга. Даршилсан ногоонууд. Иймэрхүү ногоонд дуртай гэж юүхэв.
Дараахан ирсэн сашими. Монгол хүмүүс тэр бүр шинэ загас иддэггүй юм чинь заавал идүүлнэ гээд нэмж захиалсан. Дуртай дуртай.
Үндсэн хоол загас. Яс ихтэй, идэхэд жаахан төвөгтэй байсан ч амттай байсан. Загасныхаа нэрийг хоолтойгоо холиод идчихэж. Уучилна биз дээ. 

Үүний хажуугаар будаа, мисо шөл дагалдаж ирнэ. Тоож зураг дараагүй байна, дахин уучлаарай. Хи хи. 

Энэ эмээтэйгээ, бас бус хэдэн нөхдүүд нэг бүтэн сайнд манайд цуглаж ууж идсэн нээрээ. Тэрнийхээ зургийг нэг завандаа оруулна аа. 

Дэлхийг өөрчилсөн 10 эмэгтэй

Гого номоо уншаад дууссан. Сонирхолтой байсан тул харьцангуй бага хугацаанд дууслаа. Мундаг уу? Хи хи.

Ихэвчлэн өдрийн цайны цагаараа, 00 орохдоо, эмнэлэгт хүлээлгийн танхимд гэх мэтээр багахаан цаг гарвал л уншаад байлаа. Тэгсэн болдог юм байна шүү дээ. Гол нь агуулгаасаа болдог юм байна. Бас нэг нээлт. Хэ хэ.

Энэ удаад тэр бүр монголоор яригдаад бичигдээд байдаггүй япон "эмээ"-ийн тухай бичнэ ээ.

Огата Садако. Би энэ хүнийг хэзээ анх мэддэг болсон гэвэл хэдэн жилийн өмнө ЖАЙКА-ийн ерөнхийлөгч болох үеэс. Японы болон ЖАЙКА-гийн тусламжийн чиг хандлагыг Африк тив рүү чиглүүлсэн хүн гэдгээс өөрийг мэдэхгүй, хэвлүүлсэн номноос нь авч уншина даа гэж бодоод л яваа юм.

1927 оны 9 сарын 16-нд төрсөн гэнэ. Одоо тэгэхээр 90 гарчихсан хүн байх нь. 2003 оноос 2012 хүртэл ЖАЙКА-н ерөнхийлөгчөөр ажилласан. 85 нас хүртлээ. Түүнээс өмнө нэрийг нь сонсоод л сүрдэхээр газруудад ажиллаж ирсэн.

Элэнц өвөө нь улс төрч дипломатч, өвөө нь улс төрч дипломатч, аав нь дипломатч гээд л элит гаралтай гэнэ. Аавыгаа дагаж 10 нас хүртлээ америк, хятад зэрэг оронд байсан.

63 насанд UNHCR буюу НҮБ -н дэргэдэх Цагаачлалын Агентлагын даргаар томилогдож очсон. Нэлээд асуудалтай байсан уг агентлагийг нэр хүндтэй болгож чадсан. Анхны хийсэн ажил нь гэвэл Курд хүмүүсийн цагаачлалын талаарх бодлого.

Энэ Курдууд чинь өөрсдийн гэсэн газар нутаггүй, нэг ёсондоо улсгүй үндэстний дотроос хамгийн их хүн амтайд нь тооцогддог гэнэ. 20 сая гаран Курд хүн байдаг гэнэ. Англи Франц зэрэг улс дур зогоор хил татсанаас болоод Турк, Иран, Ирак, Азербайжен гэх мэт улсуудад Курд хүмүүс тархай бутархай орчих болсон байна. Тэгээд л ад үзэгдээд, дайсагналцаад байгаан байна шүү дээ. Сайн мэддэггүй байж. Тухайн байгаа газраа л Курд улс байгуулчих гээд л үзээд байдаг гэнэ. Нэгдмэл бус...

Өө тэгээд л 60 хол гарчихсан байж газар дээр нь очиж байдалтай танилцах гээд л ер нь их бодитой ажил хийдэг байж. Түүнийх нь ачаар  UNHCR буюу НҮБ -н дэргэдэх Цагаачлалын Агентлагын нэр хүнд асар өссөн гэж байгаа.

Мөн ЖАЙКА-н ерөнхийлөгчөөр томилогдсоны дараагаар ЖАЙКА-н үйл ажиллагаа ч Афрки руу их чиглэгдсэн. Би тухайн үед асар ихээр мэдэрч байлаа. Хэ хэ.

За цааш нь бичих гэсэн нэг чухал ажил гарав. Та хэд өөрсдөө нет гуйгаас хайгаад уншаарай...

Амжилт хүсье.

Tuesday, June 26, 2018

Дуртай юу?

Арвайн гуриланд дуртай юу? Би дуртай.

Тэгсэн дэргэдэх хань ижил дургүй юм байна. Саяхнаас олж мэдэв. Мөн хагас сайнд ирсэн зочид маань ч нэг дурлаад байдаггүй гэнэ. Сонин болов уу? гэж бодоод зуураад бөмбөлөг хийгээд тавьсан чинь. Өөрөө л бүгдийг нь идсэн. Хэ хэ.
Хааяадаа өглөөний цайндаа зуурч идэж байгаа. Шар тостой. Ээжийнхээ хэлснээр хааяадаа монгол гэсэн амтаа мэдэрч кайф авч, ядаргаагаа тайлж бай гэсэн сургаалийг нь биелүүлж. Хэ хэ.
Эртээд эмээд зориулж хийсэн арвайн гурилан бөмбөлөг. Миний урмыг бодоод амсаж байна лээ. Хэ хэ.
Дуусах дөхөж байгаа, дараа монгол явах хүн байгаа билүү? Захина даа...

Ном


Өнөөх шавийн уншаад байсан том хүний ном. Ккк

Ажлаа дуусгаад харих замдаа галт тэргэнд уншаад дуусгачихсан. Гэхдээ та нарт санал болгохгүй ээ. Таалагдахгүй гэж бодож байна. Огт ном уншдаггүй хүмүүс дөнгөж ном уншиж эхлэх бол яахав уншиж болох юм.

Мөн өсвөр насныхан л уншвал унших байх.

Тэгж айхтар том хүний зүйл гараагүй л дээ. Яахав жаахан ууж идсэн, мэморигоо алдсан охид гэх мэт тухай бол гарна.

Энэ алимаа идэж чадаагүй гэртээ хүрчихсэн. Энд алимыг бүтнээр нь хазаад л идэх нь ховор. Гэр орондоо бол иддэг байж магад. Гадуур бол тэгж идэхгүй. Тэгээд би бас дуурайгаад, идэж чадсангүй. Хэ хэ.

Хальслаад, зүсэж тавиад бага багаар нь л хазаж иддэг юм аа. Дээрх өгүүлбэр хазаж иддэггүй гэж ойлгогдохоор болчихож. Хэ хэ. Хэлэх гээд байгаа санаа минь бүтнээр нь, бөөрөнхий чигээр нь томоо гэгч нь ангайж ирээд л хаздаггүй л гэж...

Заримдаа энэ япон хүмүүсийн сүр бадруулдаг занг ойлгохгүй ээ. Ойлгох гэж их оролдоно оо бас.

Тун айхтар халаад эхэлсэн...

Monday, June 18, 2018

Уул усны ойр нь 2

Дараагийнх нь хагас сайнд. Том жимс түүхээр явав. Бага зулзагатайгаа. Захирал өвөө, түүний самган, самганы дүү гээд нэг эмээтэй хамт.
Замд таарсан үхэр. Бага зулзага өмбүү гэж орилсон монголоор. Япон үхэрнүүд "моо моо" гэж мөөрдөг юм. Хэ хэ. Өнөөдүүл нь багыг минь цаашлуулаад л, наадах чинь монгол хэл мэдэхгүй ээ гээд л.
Уулан дахь цэцэг. Яг хажууд найгаад байсан тул зураг дарав. Нэр мэдэхгүй ээ. 

Яг жимсний зураг дараагүй байна. Түрүү жилийн бичлэг зэрэгт нэлээд дэлгэрэнгүй байж магад. Байнгын уншигчид минь бол андахгүй дээ. Өнөөхөө л бичиж гээд, хэхэ.

Дарс болон ундаа минь амттай болог ээ...

Sunday, June 17, 2018

Олоорой

Эхний удаагийн жимс түүлтээр бага зулзага өвөөгийн амьжиргаа цагааны тэвшин дээр гарч мод хүртлээ явсан. Их л хөгжилтэй байх шиг байсан. Арзайтлаа инээгээд л...

Жимс түүж нэг их гийгүүлээгүй ээ. Ээж л шуналтаж зөндөө түүсэн. Бага зулгага юу хийж өөрийгөө баясгасан бэ гэхээр
Барьж гүйгээд, авч харина гэж гайхуулсан зүйлийг нь энэ зурагнаас олоорой. 

-Хошуун дээр нь нэг үнсчих. Тэгвэл цайралаг хан хүү гарч ирээд л
-Но шүү дээ, юу гэж тийм юм байдаг юм?

Ямар амьтан олохоо мэдсэн биз? Манайхаан. 

Хөөрхий минь уул уснаа холдоод хот газар оччихвол удахгүй л үхчихнэ шдээ, буцаагаад тавьчихаа гэж байж горхи луу чулуудууллаа. Энэ хүүхдүүдийн гар хөл заримдаа их ширүүн байх юм аа тэ. Хэ хэ. 

Олоон жилийн өмнө энэ өвөөгийнд том зулзагатайгаа бас жимс түүхээр ирж байсан юм. Тэр үед том зулзага бас яг л дүү шигээ элдэв хорхой шавьж барьж гүйгээд л, амьжиргаа цагааны дэвшин дээр гарч суучихаад л баясаад л хөөрхөн байж билээ. Хүүхдүүдийн үйлдэл бас ижил байх юм тэ.

Бодоод байх нь ээ хүүхдүүдтэйгээ цуг л том болж байна даа. Хи хи.

Бүгдэд нь амжилт хүсье...

Friday, June 15, 2018

Уул усны ойр нь

Бичиг цаасанд дарагдсан их ажлын дараагаар тархиа амраахаар шууд л уул ус руугаа тэмүүллээ шд.

Худлаа, уг нь сайхан унтана даа гэж бодож байсан юм аа. Тэгсэн найз өвөө залгаад
-Ирж жимсээ түү, маргааш бороотой гэсэн.
-За, нисээд очлоо, хүлээж байгаарай.
Очих замдаа. Наана харагдаж байгаа нь будаа гэж бодож байна. Хааяа буудай тариалсан байдаг л даа. Энэ гэхдээ будаа байх. 
Жимсний маань мод. Энэ жижиг жимстэй. Сүүлд жимсийг нь идэхэд гого байдаг юм. Чавганы мод шүү. Чояаны дарс гээд манайхан их уудаг болсон сураг байсан. Сая ажлаар явахдаа ч нэлээд уусан. Хи хи. 
Тарьсан болгон нь ургаад байдаг энд. Ээж аавын минь атаархлыг их хүргэнэ ээ. 


Энэ том жимстэй мод. 2 кг-г л түүсэн. Шуналтай гар чинь яахав, дахиад өөр хүнээс авна л гэчихсэн байгаа. 
Ийм дарс, ундаа болно шүү дээ. Энэ түрүү жилийнх. Хурдан ууж дуусган шилээ султгах гэж байна гээд, орой бүр гэрээрээ ундаа, дарс уугаастай. 

Сүмо агаа нар ирвэл уг нь дорхноо л дуусна л даа. Дор бүрнээ завгүй л байх шиг, тэмцээн уралдаан гээд...

Нэг сайхан 9 болтол унтах юм сан...