Tuesday, June 24, 2008

Хотгойдын угсаа гарал ба тvvхийн асуудалд (16-19 зуун) vргэлжлэл

Шинжээчид дээрх нэрийн vvссэн цаг vе болон учир холбогдлыг янз бvрээр тайлбарлан, анхлан Ойрад, дараа нь "Дєрвєн Ойрад"-ын холбоо буй болсон хэмээн дотоод гадаадын тvvх, судар бичигт єгvvлсэн байдаг. Оросын нэрт нангиадагч Я.Бичурин: "14 зууны эцэст Зvvнгарт хошууд, торгууд чорс хэмээх гурван отог нvvдэллэн байв. Цорсын тэргvvлэгч Махмуд гурван отгийг захирч, тэднээс Дєрвєдvvд тусгаарласнаар Ойрадын холбоонд гурав бус дєрвєн аймаг нэгдэж 15 зууны дунд vеэс Дєрвєн ойрад хэмээн нэрийдэх болов" гэжээ. Костенкo "Дєрвєн ойрад"-ын холбооны бvрэлдэхvvний тухай Бичуринээс арай єєр сонирхолтой санал дэвшvvлжээ. Костенкo Дєрвєд, Хошууд, Хойд нар дээр Торгууд нэгдэж, Дєрвєн ойрадын холбоо vvссэн гэж vзжээ. Ойрад аймгийн холбоо буй болсон он цагийн тухай ноттой баримт ховор, хоорондоо зєрєєтэй байдаг тул тvvнийг яг товлон тодорхойлох нь тєвєгтэй юм.
Б.Владимерцєв "Дєрвєн ойрад гэсэн нь ямар нэгэн холбоо бус харин дєрвєн том аймаг байсан хэрэг" гэж хэлснээс vзэхэд Дєрвєн ойрадын холбоо лав 13 зууны vед бус харин хожуу буй болсон гэсэн санаа бололтой.
Аль эрт 13 зууны эхэнд "Дайчуд, Татар, Ойрад, Найманы ноёд нийлж 1201 онд Эргvнэ мєрний хєвєєнд Жамухыг Гvр хаанд єргємжилсєн" хэмээснээс vзэхэд ойрадууд єєрийн бие даасан аймгийн холбоог хараахан байгуулаагvй авч нєлєє бvхий аймаг байсан нь мэдэгдэж байна. 18 зууны эхээр тод vсгээр бичигдсэн Гаван Шаравын "Дєрвєн ойрадын хаадын намтарт", "Дєрвєн ойрадууд: нэгдvгээр нь Єєлд, хоёрдугаар нь Хойд баатууд, гутгаар нь Барга Буриад, дєтгєєр нь Дєрвєд, Зvvн гар Хошууд, Торгуудын хэмээх мєн. Барга Буриад нь Монгол Орос хоёр шингэвэй. Хойд нь Хотон, Зvvн гар хоёрт шингэв" хэмээн єгvvлжээ. Ю.Лыткин "Дєрвєн тvмэн ойрадын нэг тvмэн нь Єєлд, хоёр нь Хойд ба Багаатууд (баатууд), гурав нь Барга ба Буриад, дєрєв нь Дєрвєд, Зvvнгар, Хошууд ба Торгууд байжээ" гэж бичжээ.
Дээр дурдсан баримтаас vзэхэд Дєрвєн ойрадын тоонд Барга, Буриад, Хойд, Дєрвєд зэрэг аймгууд багталцаж, тэдгээрийн дотор ойрадуудтай хамт Эрчис мєрєн рvv огт нvvгээгvй Буриадvvдын тухай гарч буй нь vлэмж сонирхолтой.
Бидний шохоорхон судалж буй Хотгойдын эртний євєг дээдэс болох баруун монголчууд, тухайлбал Хойд (єєлд) нь 13 зуунаас ємнє vнэхээр Байгал нуур ба тvvний баруун ємнє этгээдээс Эрчис мєрєн хvртэлх асар уудам нутагт тархаж, чанагш янагш нvvдэллэн аж тєрєгч заримдаг малчин, заримдаг анчин аймаг, овгууд байсан ба тэд нь бараг буриад, хорь, тvмд зэрэг Байгал орчмын монгол туургатнуудтай ураг удмын хэлхээ холбоотой явж ирснийг тvvхэн баримт, ардын домог, угсаатны зvй, хэл аялгуу нь харуулж байна. Баруун монголчууд, тухайлбал баяд ба буриадын ихэрvvд, булгад зэрэг овгуудын домог туульсыг харьцуулан vзэхэд хоорондоо маш тєстэй олон vзэгддэг ажээ.
ЗХУ-ын эрдэмтэн К.Г.Вяткина: "Буриад ардын (гол толов Байгал орчмын ихэр-бyлгад баруун монголчууд)-тай тухайлбал, баядуудтай эрт цагаас нягт хэлхээ холбоотой явж иржээ хэмээх дvгнэлтэд хvргэж байна" гэж єгvvлсэн байна.
"Элеть (єєлд) да Буриадын домогт єгvvлснээр тэд нь ах дvv хоёр байгаад гvv булаалдан эвдрэлцжээ" гэж И.Фишер бvр 1774 онд бичжээ.

2 comments:

  1. Anonymous4:16 PM

    сонирхон уншлаа , маш их баярлалаа..
    бас надад хамааралтай зүйл юм шиг хэхэ...

    ReplyDelete
  2. Би Хотгойд хүн, энэ бичлэгүүдийг чинь уншихад таатай байна :)

    ReplyDelete