Friday, July 04, 2008

Хотгойдын уул усны домог (vргэлжлэл...)

Мyхар галуут
Нэгэн хавар нэг голд ганц галуу ирж єндєглєж гэнэ. Тэгээд дэгдээхэй нь том болж эхийн хамт тэр голд зусжээ. Намар болж шувуу буцах болов. Гэтэл дэгдээхэй явахгvй болохоор эх нь vрээ дагуулан явахаар ганганан дуугарч эргэн хоргодож ниссээр олон хоножээ. Эцэс сvvлдээ эх нь цєхрєнгєє барж холыг зорин нисэж, дэгдээхэй нь єссєн нутагтаа хоцорчээ. Эхээсээ хоцорсон галууны хєл болоход хєлдєн тасран унажээ. Тvvнээс хойш энэ голыг Мухар галуут гэдэг болсон гэнэ. Энэ гол Цэцэрлэг сумын нутагт бий.

Дэлгэр мєрний цэцэгт хєндий
Эрт цагт ганц цагаан ямаатай нэг эмгэн єдєр болгон ямаагаа ногоонд цатган тайгын шилд хариулдаг бажээ. Тэр ёсоор нэг єдєр явж байтал дээгvvр нар халхалсан олон шувуу нисэн иржээ. Эмгэн хариулж явсан нэг ямаагаа барьж авч алган дээр сvvгий нь саагаад нєгєє олон шувуудад єргэжээ. Тэр эмгэнд хурмастаас гуйж гувшсан зvйлгvй зvгээр л єглєг санаж тийнхvv ямааныхаа сvvг цацан єргєсєн юм байж. Ниссэн шувууд сvvг тосон авч агаарт амсаад:
-Yvнийг хvртэж цэнгэг агаар дунд нь умбан нисье. Та зуу зуун нас наслаарай! гэж ерєєн дээрээс нь тариа будаа адил vр цацсан юм гэдэг. Тэр vрнээс цээнийн цэнхэр цэцэг дэлгэрдэг болсон гэдэг. Yнэхээр тэр хєндийд цээнийн цэцэг их байдаг юм.

Уран дєш уул
Алаг-Эрдэнэ сумын нутаг Хєвсгєл нуурын баруун талын Баянзvрхийн нуруу нь єндєр уулын нvцгэн сарьдаг, эгц шовх оройтой уулстай. Энэ уулсын нэг нь Урандєш уул юм. Урандєш уул нь далайн тєвшнєєс дээш 2792 м єндєр юм. Урандєш уулын оргил нь тасдаад авчихсан юм шиг хавтгай тэгшхэн байдаг. Нутгийн хvмvvс энэ уулын тухай сонин домог ярьдаг. 5 хар ямаатай нэгэн ядуу эмгэн уулын хормойд аж тєрєн суудаг байж гэнэ. Нэг єдєр ямаагаа усалчихаад худгаа таглахаа мартчихсан гэнэ. Худгаас их ус гарч ойр хавийг их усан бvрхэж, хvн амьтан живж vхэх их аюул тулгарчээ. Гэтэл нэгэн бяр чадалтай хvн таарч, Урандєш уулын оройг тас хярган, нєгєє худгийг бєглєсєн гэдэг. Yvнээс Урандєш уулын орой тэгшхэн болсон гэдэг. Урандєш уул нь фосфоритын хvдрийн асар баялагтай уул юм.

9 comments:

  1. Yeeeeh ta yaasan muuxai bainaa. Mongold irsenee xelexgui tegsen bol Irishd taarax baisan ch yum bil uuu

    ReplyDelete
  2. уул ус газар нутгийн нэр их сонин домог түүхтэй шүү.

    ReplyDelete
  3. Yasan goyo domog ve. Byamba maani Mongoldoo naadah gej baigaa yum uu. Saihan bayarlaarai.

    ReplyDelete
  4. Saihan bayarlaarai.

    ReplyDelete
  5. Ataarhaj baina shuu. Za tegeed Mongol naadam uzsen soninoo huvaaltsaarai daa.
    Sain yavaad ireerei.

    ReplyDelete
  6. saixan naadaarai

    ReplyDelete
  7. Сайхан наадав уу?

    ReplyDelete
  8. аан тийм байхаа, блог руугаа орохоор л нэг эвгүй үнэр гараад байсан чинь Бямбаагийн маань блог салхи орохгүй удаад үнэр орчиж хэхэхэ. За тоглосиймаа, наадмынхаа сонинг бичээрэй. Энэ хүмүүс Монголд очихоороо компьютер интернетийг мартчихиймаа хэхэ.

    ReplyDelete
  9. Anonymous8:02 PM

    sain bna uu?
    saihan domguud bna.
    Ta bolomjtoi bol zaisan tolgoin tuhai domog tavij uguuch.
    amjilt husie

    ReplyDelete