Friday, November 21, 2008

Хирошимагийн зураг


















Зургийн дараалал жаахан алдагдчихаж.
  1. Тэр олон цаасан шувууг харж байгаа биз дээ. Анги хамт олноороо ирэхдээ хийж ирдэг гэсэн. Болоогүй ээ муу хүмүүс шатааж барьдаг болохоор ингэж шилэн хоргонд хийдэг болжээ.

Тэр дом 1915 оны 4 сард ашиглалтад орж байсан. Jan Letzel гэдэг чех хүн зураг схемийг нь гаргасан. Зүүн өмнө 160 метр, 580 метрийн өндөрт тэсэрсэн атомын бөмбөгдөлтөнд өртөж дотор нь байсан бүх хүн үхэж, дом өөрөө бүхэлдээ шатсан. Дэлхий дахинд атомын бөмбөгийн хор аюул, энх тайвныг сурталчлах зорилгоор 1996 онд ЮНЕСКО-н дэлхийн өвд бүртгэгдсэн.

Бөмбөг унахын өмнөх ба унасны дараах зураг

Тайлбар нь ч дараалалгүй болчихлоо...

5 comments:

A.Амарсайхан said...

Тэр цаасан шувуудыг шатааж яах нь вэ? Манайхан шиг гар нь өтсөн юмнууд японд ч бас байдаг хэрэг үү? Лифтний товчлуур шатаана, автобусны суудал ухна. Яадаг байна аа гэмээр.

Японд бас ийм гар өтмөрүүд байдаг гэхээр сонин юм. Хүмүүжлийн эталон мэтээр япончуудыг төсөөлдөг байж.

Ганаа_бж said...

Атомын бөмбөг гэж аймаар эд шүү, тээ. Тэр газартай тэгширчихсэн хотыг харахаар...Гэхдээ зарим хүмүүс япончууд зохих шийтгэлээ хүртсэн гэж үздэг гэдэг шүү. Азийн олон улс орны ард түмнийг хайр найргүй хүйс тэмтэрч байсных нь хариу төлөөс гэдэг...

Хүмүүсийн бодол санаа хамаагүй өөр болсон одоо үед ийм аймшигт явдал дахин тохиолдохгүй байхаа... гэж итгэдэг.

meesh said...

Аймшигтай.....

Бямбаа эгчээ та нэг Япон хэлтэй хүн байна даа Оюунтүлхүүрийн Японд дуулдаг бичлэгийг олж өгч чадах уу?
Цаасан шувуу дууг....

XCuluun said...

Хирошима гэхээр л нөгөө айхтар юм нь санагдаад байдын

ZAYA said...

Цаасан шувууг шатаахаар яадаг юм болоо???
Сонин гарууд байхиймаа хаа газар.