Monday, June 22, 2009

Ээлжит...


14-ний бүтэн сайнд ээлжит ургацаа хураагаад 3-уулаа. Амар ч юм уу дөө, хүний тарьсан төмсийг хураагаад авчдаг, хэхэ. Уг нь тэд нар тарихдаа хэлж байх ёстой байхгүй юу тээ. Тэгвэл очоод тарилцана ш дээ тээ. 10 кг үрийн төмсөөр хөөрхөн хэмжээний төмс авдаг юм билээ. Ямар ч байсан настайвтар 2 хөгшний нэлээд сарын хэрэгцээг хангадаг гэсэн. Япон хүмүүс төмсийг байнга идээд байдаггүй юм билээ. Тэхээр хангалттай учраас бид 3-т илүүчилдэг юм шиг байгаан. Бас сонгино хураагаагүй ч гэлээ бэлгэнд авсан хэхэ. За тэгээд таньж мэддэг япон өвөө эмээ нар их ажилсагаа. Алгын чинээхэн газрыг тордоод л байна, тордоод л байна. Тэгээд л под хийсэн ногоо авчихна. Монголд би ээж аавыгаа ногоо цагаахан тариарай л гэдийн. Манай 2 гэхдээ зүгээр суугаагүй ээ дараа тусад нь бичнээ...
Хураасан төмснийхөө зургийг баярласандаа болоод аваагүй байхымаа.

6 comments:

Tsatsral said...

Olon taliin ashigtai zuil hiijee :-)
Hund tuslaad, uursduu hooloo beldeed bas huuheddee yum surgaad.

lesson said...

Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
Блог хичээл:
ulesson.blogspot.com

byambaa said...

To Tsatsral: harin tiimee. ohind mini gar hodolbol am hodlono gedgiig oilgoh chuhal shuu.

To Lesson: orj sonirhonoo. tnx

tumee 33 said...

huuhded neeree neg taliin humuujil shuu ,tee.
Tegeed tums maany organic uu,ho?

kakadu said...

Би нэг удаа идсэн апельсинынхээ үрийг гэрийн цонхны тавцан дээр байсан тасалгааны цэцгийн шороон дээр тавиад мартчихсан байсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа (яг хэзээ гэдий нь санадаггүй ээ: хэд хоног эсвэл хэдэн сар) тэндээс нь нахиа ургаад, дараа нь иш ургаад сүүлдээ бүр мөчиртэй мод болсонштээ. Тэр апельсины мод лав манайд нэлээн олон жил болсон. Гэхдээ монголын уур амьсгалаас болснуу яасан сайндаа л 30 гаран сантиметр өндөртэй байсан санагджийн. Бас ямар ч жимс ургаагүй. Зүгээр л сайхан навчтай бичигхэн мод... Ингэхэд тэр апельсины үрээс л ургасан даа, би яг санаж байна. Өөр нэг удаа идсэн алимныхаа үрийг бас тэгээд тавьсан чинь жижигхэн уртаа нарийхан иштэй модонцор ургасаншт. Одоо даанч аль аль нь байхгүй ээ. Энэ бүхэн 10 жилийн өмнөх явдал.

болжгоно said...

Нэг яг л иймэрхүү хуурай эмээ өвөөтэй л болмоор санагдаад байгаа юм даа. Гоё юм аа, мундаг шүү манай бямбууш.