Monday, August 30, 2010

Би тамхи татдаг

Батзаяа

Санаа алдаж байгаагаа бусдаас нуух гэж
Би тамхи татдаг
Санаашрал минь утаа болоод намайг орхиж байна гэж итгэж
Би тамхи татдаг
Цав цагаан үүлсийг уруулаараа зурах гэж
Би тамхи татдаг
Цаг хугацааг үнс болон үлддэгийг мартахгүйн тулд
Би тамхи татдаг
Навч болоод өвсний зовлонг амтлах гэж
Би тамхи татдаг
Надад буй юм бүхэн уугиж үгүй болно гэж сэтгэж
Би тамхи татдаг
Шунал, хүслээ мансуурлаар дэврээх гэж
Би тамхи татдаг
Шувуу шиг гуурс бүхэндээ хий дүүргээд хаашаа ч юм нисэх гэж
Би тамхи татдаг
Батзаяа

PS:Найзынхаа дэвтрээс чирээд ирсэн, өөрт нь хэлээгүй.

9 comments:

Anonymous said...

зохиолч нь Б.Батзаяа
блог нь www.zaya13.blogspot.com :)

Pro31 said...

Нэгэн цагт би тамхи татдаг байлаа
Нэрэлхэж нуугаад яахав
Эргээд бодоход гэнэн томоогүй байж
Эргүү тэнэг юм шиг ямар их татдаг байваа.

byambaa said...

баярлалаа та минь ээ.

byambaa said...

би бас саваагүйтэу жаахан байхдаа сорж үзсийшд,кккк

Soulmate said...

http://www.youtube.com/watch?v=VkpD1fV3h10&feature=player_embedded

end batzaya uuruu unshsan ni bgaa

vlmedeh.com said...

Хэхэ нөхөдүүд тамхи татахыг хүстэл нь бичжээ. Энэ залуу сайхан бичдэг залуу шүү.

byambaa said...

Soulmate:ihee bayarlalaa.

Ulmedeh: hehe,tatdag yum biluu...

ZAYA said...

За энэ шүлэг арай тамхи татахыг магтан дуулаад байна уу үгүй юу? ойлгосонгүй эээ.

Б.Баясгалан said...

Батзаяа гээд авторыг нь тавиачээ хө.