Thursday, February 10, 2011

Сар шинийн мэнд



Мэндийг аль өнрөгсөн хойно нь дэвшүүлдэг муу зантай болсон байна дөө гэж. Бичих гэхээр гар эвлэхгүймаа. Үгүй биш ээ, сэтгэл эвлэж өгөхгүймаа гэсэн нь онох байх.
Цагаан сар ч их өргөн болсон сурагтай, 2 шинийн нэгэн байсан л гэнэ. Гэснээс түрүү жил 2 ээж ааваас 2 өөр Монгол зурхайн тооны бичиг ирсэн чинь нэгэн дээр нь шинийн хэдэн ч билээ дээ байхгүй, өнөөх дээр нь хоёр ч шинийн хэдэн билээ дээ байсан ш дээ. Алийг нь дагахаа мэдэхээ байчихаад л, эртнээс л харж ирснээр нь Тэрбишийхийг нь дагаж байсан юм байна. Их олон зурхайч, бөө нар гарч ирээд энгийн ард бид нь яахаа мэдэхгүйм дөө.
За тэгээд манайхан тэгж ёс ёмбогор төр төмбөгөр болсон гэж байна. Өдөр болгон шинийн нэгэн шиг л байсан гэнэ дээ.
Бидний хувьд өглөө босч цайгаа чанаж уучихаад хальт золголт хийчихээд л тал тал тийшээгээ ажил сургууль гээд алга болж байгаам. Орой нь буузаа жигнэж идлээ. Өө тийм, бресс идээгүй хэдэн жил ч болсон юм бүү мэд, хийж идлээ. Охин бол амандаа ч хүргэх шинжгүй болохоор нь заавал нэг халбагыг иддэг юм гэж байж үзэм ихтэйгээс нь нэг халбагыг идүүлэв.
Ямар ч байсан туулай жилдээ аз хийморьтой байх болтугай.

2 comments:

  1. Хэвийн боов овоо зардаг юм уу? гэсэн... ккк
    Тэрбишийн зурхай буюу төгс буянтынхаар нь төр шинэлдэг гэх юм билээ.

    ReplyDelete
  2. хэвийн боов монголоос ирсиймаа. бичихээ мартчиж.
    тийм үү, би бас төгс буянтынхыг нь дагаж байя даа. эндээ ккк

    ReplyDelete