Monday, July 11, 2011

Жил жилийн ургац

За энэ жилийхээ ургацыг бас л тарилцаагүйн байж хураагаад авчихлаа. Эхнийх нь энэ баасан гарагт авчраад өгсөн, хөөрхий минь гэж. хэхэ
Дараагийх нь бид өөрсдөө бүтэн сайнд явж хураалаа, бөөнөөрөө. Халуун гэж жигтэйхэн байсан. Урсаад л урсаад л.
Жижиг зулзага хорвоо ертөнцтэй танилцсан шигээ толгой нь 2 тийшээ ээлжилж хараад л, хальт онгироод л сайхан байх шиг байна лээ. Гэм нь халуунд уур нь хүрээд уушиг нь савсайгаад л байх шиг байсан. Ургацынхаа дээжээр уламжлалт төмсний хучмалаа хийж идэцгээв. Амаа олохгүй л байлаа ккк.
За энэ жилийн маань ургац арвин байлаа гэж. Дараа жилийх ч бас арвин байх болтугай.
Өө тийм наадмын мэнд шүү.

4 comments:

naraa said...

Хүүе танай зулзага чинь хорвоо ертөнцтэй толгойгоо эргэлдүүлээд танилцахаар том болчихсон билүү? Хүүхэд нээрэн гарчихаараа амархан шүү. Нээрээ хаана ингэж юм тариад ургацаа хураагаад байгаа юм бэ?

bluefire said...

Наадмын Мэнд, УБ д бол халууныг тэсдэггүй, сэрүүвтэр байгаад сурсан надад яг миний зун болж байноо :)

ZAYA said...

Сайхан наадаж байна уу? Наадмын амралт дуусаагүй байга болохоор, үргэлжлүүлээд л амраад л...
Ургац хураах цаг болчихоо юу хө,
Манай энд энэ жил сайхан сэрүүхэн жил болж байнаа.
Ороо ч их орж байна.

byambaa said...

Naraa: manai hun ch odroor osoj bna shuu dee.

Zaya: urgatsiig end jiliin hed hed huraaj avaad bnaa.ataarhmaar.

Bluefire: mgliin zun ch goy shuu, seruuhen.