Friday, August 05, 2011

Юм юмыг


амжуулж байна шүү. Багыгаа өглөө 9:30-д яслид нь аваачиж багшийн гарт өгөөд ажил руугаа 20 минут харайлгаад, өдөр нь цайныхаа цагаар цэцэрлэг хүртэл хамгийн дөт гэсэн замыг сонгон ирж очихын 40 минут зарцуулаад үлдсэн 20 минутыг л охиноо хөхүүлэхэд зарж байна.
Том нь амарцан. Тэр хүний зуны даалгаварт нь санаа тавьж хянах, алдаа мадгийг нь олж өгөх, улаан балаар дугуйлах гээд бас л ажилтай.
Тэр их ажлынхаа хажуугаар бас зүгээр байхгүй монголоос ирсэн номнуудыг умшаад л умшаад л...
Түрүүчийн долоо хоногт уншсан ном энэ. Сэтгэгдлээ бичмээр байвч даанч зав алга хэхэ. Хэлтэй устайнууд нь өөрсдөө умшагтий.
Гэхдээ энэ бүх ажлыг хайрт ээжийнхээ ачаар амжуулж буй болой. Удахгүй буцна, тэхээр нь одоо би нь яанаа???

7 comments:

  1. за ёстой амжуулдаг юм байна

    ReplyDelete
  2. mundag umoo, um um amjuulaad

    ReplyDelete
  3. Amjuulj baigaan baina shuu! Eej nar baihgui bol bid yaanaa.

    ReplyDelete
  4. Хажууд туслах хүн байхгүй болохоор их хэцүү байдаг шүү. Ээж чинь буцчихаар одоо яанаа.

    ReplyDelete
  5. Anonymous1:23 AM

    Хүүхэд маллах гэж бөөн асуудал болсон баачка маа

    ReplyDelete
  6. Setgegdel uldeesend maash ih talarhjiinoo.

    Anon:d helehed huuhdiig chin malladagguim shd, osgodgiin, humuujuuldiin. baachka maa gej harin zugeer ug uu gui yu?

    ReplyDelete