Wednesday, October 12, 2011

Үзлэг болон бэлэг


Өнөөдөр бага зулзагаа 6 сарынх нь үзлэгт хамрууллаа. 6 сартайд нь нийтийн үзлэгт хамруулдаг юм байна. Сарын өмнө хотын захиргаанаас захидал ирнэ. Тэдэн сарын тэдэнд үзлэгтэй тул хүрэлцэн ирэхийг хүсч байна гэсэн бичиг. Дотор нь үзлэгийн карт байна. Мөн ном бэлэглэнэ гэсэн байсан.
Ерөнхий үзлэг байдаг юм билээ. Жин, өндөр, толгойн тойрог, 6 сартайдаа хийж сурсан байх ёстой хүүхдийн ерөнхий эрдмүүд зэргийг шалгасан. Мөн ээж нарт ганцаарчилсан уулзалт хийсэн. Тэр нь хүүхдүүдийн хоолны шим тэжээлийн талаар. Асуух зүйл байна уу гээд л их л уриалгахан асуугаад л, тайлбарлаж өгөөд л. Мөн ээлжээ хүлээгээд сууж байх хооронд гурав гурваар нь нэг өрөөнд дуудаж оруулаад ном уншиж өгөөд, хуруун хүүхэлдэйгээр хүүхдүүдтэй мэндчилсэн. Нээрээ энэ хуруун хүүхэлдэйнүүд их таалагдаад, чадвал хийхийг бодноо. Хийх аргачлалыг нь өгсөн шиг санаад байна. Баахан л цаас өгөөд байсан, эргүүлж нэг харъя байз. За тэгээд тэр мэндчилгээ, үлгэр зэргийг анхаарч харах хүүхэд байх ч, орчин нь өөрчлөгдөөд ийш тийш хараад ер тоохгүй хүүхэд ч байна лээ. Гэхдээ үүнд санаа зовоод хэрэггүй гэсэн. Хүүхэд хурц гэрэл, эргэн тойрных нь жаахан юм өөрчлөгдөхөд их няхуур харж байдаг гэсэн.
Бэлгэнд 2 хөөрхөн ном авсан. Нярай хүүхдэд зориулсан. Зураг болон үсэг цөөхөнтэй. Жаахан томроод ирэхээр нь ээж зургийг нь хараад л зохиогоод яриад өгчихнө, сураагүйм биш. Том аниаг нь бага байхад ч үлгэр зохиохыг үзүүлж өгдөг байлаашд. Жишээ нь... за за дараа тусад нь бичлэг болгож оруулахыг бодъё.

3 comments:

  1. Нээрээ ямар нэг арга хэмжээнд очихоор баахан цаасаар булахыг ёстой үзүүлдэг газар байна лээ шүү. Би ирснээсээ хойш 10-хан хонож байхад миний цаас бараг шүүгээ дүүрэх гээд байна лээ шд.

    ReplyDelete
  2. tiin, ulam l nemegdene, bagasana gej bhgui, erthen deer ni heregguig ni hayj bhgui bol nad shig tsaasand daruulvaa kkk

    ReplyDelete
  3. Юун хөөрхөн юм бэ?
    За тэгээд удахгүй, Японоор хэл ороод, Монголдоо ирэхээрээ Япон хүүхэд шиг аялга гаргаад хөөрхий дөө.
    Гялс юмаа.

    ReplyDelete