Monday, August 27, 2012

Монголд 2

Нэг зүйлд жаахан шүүмжлэлтэй хандсаан. Тэр нь юу вэ гэхээр чихэр, ундааг маш өргөн хэрэглэх юмаа. Бие биенээсээ өрсөж байгаа мэт янз бүрийн хатуу зөөлөн чихэр их таваглаж тавих юм. Ямар хэрэг байхав. Тэрэнд орох нь сайхан ааруул тавиад угтвал гоё шүү дээ.Гарах үед бас хүүхдүүдэд минь атга дүүрэн чихэр өгөөд л. Сэтгэл нь сайхан л даа. Гэхдээ цаагуураа ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг алж байна гэсэн үг тийм үү. Зөвхөн миний 2 охинд өгөөгүй , орж гарч байгаа зөндөө л хүүхдүүдэд өгч л байгаа. Тэд нарын шүд хорхойтно, өвдөнө, авахуулна, цаашлаад бусад эрхтнүүддээ ч муу нөлөөтэй шүү дээ. Үүнийг блог уншигч эрхэм андууд, дүү нар, хамаатнууд минь зөвөөр тусгаж аваарай гэж хүснэ. Түүнээс би чихрийг нь голоогүй шүү ккк.

Ээжтэйгээ хамт дэлгүүр ороод:
-Ээж нь ундаа авдаг юм бил үү?
-Яах гэж байгаам?
-Үгүй ээ яахав дээ хүмүүс ундаагаар л дайлаад байх юм. Хүүхдүүддээ ундаа авч өгье л дөө.
-Юу гэсэн үг вэ? Та чацаргана буцалгаад хөргөчихсөн байсан шүү дээ. Тэр чинь л болоо.  (Хайрт ээж аав 2 минь өөрсдөө тарьж ургуулсан чацаргана. Охин нь бахархдаг шүү)
-Жаахан эсгэлэн  санагдаад байгаамаа. 
-Харин ч гоё, ундаа авч хэрэггүй...

Айлд ороход томчуудад нь цай аягалж өгсөн хэрнээ хүүхдүүдэд ундаа аягалж өгөх юм. Миний бодлоор адилхан цай аягалж өгөхөд л болох. Ундаа уу гээд шахаад байх юм. Том минь ундаа нээх уух гээд байдаггүй, их нялуун юм аа ээжээ, би ууж чадахгүй нь гэхийн. Бага охиндоо бол одоохондоо ундаа өгөх сонирхолгүй л байгаам. Ундаа чинь шүд хорхойтоход асар их үүрэг гүйцэтгэдэг байхгүй юу. Тэгээд л хүмүүс ундаа уу гээд аягалж өгөхөөр нь өө зүгээр зүгээр цай хөрөхөөр өгчихнөө л гэж аргалж байсан.
8 сард чинь нэг сайхан зүйл нь айраг байна шүү дээ. Хүүхдүүдэд ч гэсэн айрагнаасаа өгвөл гоё шүү дээ. Би зөндөө ууж байгаад ирсэн. Энд ямар ууж чадах юм биш.


6 comments:

  1. Anonymous7:05 AM

    heleed yahav 2 garaa orgood l demjij bna

    ReplyDelete
  2. Би бол одоохондоо хүүхэддээ хорьж байгаа, гэхдээ бол яваандаа гэртээ тавгандаа тавьсан чихрийг хүүхэд идэх юмсан гэсэн хүсэлгүй зүгээр л хүн орж ирхэд дайлдаг гэсэн утгаар хүлээж авдаг болоосой гэж хүсдэг.
    Надад Норвегиудын нэг юм их таалагдсан. Тэр нь болохоор 7 хоногын 1 өдөр чихрийн өдөр гээд. Хүүхэд бол хүүхэд. Ер нь чихрийг нэг дор их идэж чаддаггүй. Бусад өдөр идэх нь хориотой. Тэрнийг хэрэгжүүлнэ л гэж бодож байгаа. Би бол угийн чихрэнд нээх дуртай хүн биш. Хүүхдээ анзаарч байхад заримдаа л гэхээс заримдаа бол нэг хазаад л идэхгүй гээд л өгч харагдды

    ReplyDelete
  3. bi bol xyyxdyyddee chixer amttang xezee ch xorij bgaagyi. odoo manai 2 chixriig toodoggyi, bj l bdag yum gej xyleej avdag. Uguxgyi gej xorij bsnaas shydiig ni sain ugaalgaj surgaval zygeer gej boddog.

    ReplyDelete
  4. setgegdel uldeesend thanks, humuusee.

    Alice: huuhed l bolson hoino shudee ugaahaas zalhuuraad bdg yum bilee, uglej bhgui bol. tuhain huuhdeesee l boloh bh l daa, chiher toohgui ch huuhed bna, bur het ih toogood nuuj haagaad ideed bdg ch huuhed bdiin. eej aaviin uhaanaas bas ih hamaarna l daa.

    ReplyDelete
  5. зөв л асуудал

    ReplyDelete