Sunday, November 04, 2012

Монгол улс хэзээ хөгжих вэ?

Ойрд яриагүй шавьтайгаа скайпаар ярилаа.
Монгол дахь ажил амьдралых нь талаарх гомдол саналыг нь сонсож өглөө.

Шулуухан хэлчихэж байна өө.

1. Цаг барихгүй юм аа. 30 минутаас эхлээд 3 цаг хоцордог хүн байдаг. Ядаж утсаар нөхцөл байдлаа утасдаад хэлчихдэггүй. Таг болчихдог гэнэ. Манай шавь хүлээгээд л суудаг гэнэ. Хамаг ажлаа алдаад л...

2.  Даргатайгаа бас жаахан тиймхэн харьцаатай байгаа. Дарга нь бас л ааштай юм байх аа.

3. Алба юм шиг ханддаг. Ямарваа нэг юм гуйчихаад баярлалаа гэж хэлж мэддэггүй. Албатай юм шиг л ханддаг. Манай японд бол жоохон ч юм гуйсан дараагаар нь заавал тэр тухайгаа хэлж баярласан талархсанаа илэрхийлдэг. Чи мэдэж байгаа биз дээ? гэсэн. Тийм ээ тийм.

 Монголчууд цаг бариад сурчихвал хурдан хөгжинө шүү гэнэ ээ, элэг нэгтнүүд минь ээ.

Би ч хааяа хугацаандаа очиж амждаггүй юм өө, гэхдээ ингээд тэгээд хоцорно гээд хэлчихдэг шүү ккк





7 comments:

Delgermaa Erka said...

ягггг үнэн..
цаг барих хэрэгтэй

Сүрэн said...

хэхэ цаг барихын тулд япон шиг цагийн хуваариар явдаг нийтийн тээвэр хэрэгтэй. гэхдээ хожигдохоо утасдаад хэлдэг болоосой манайхан

Delgermaa Erka said...

манаайхан бас чадахгүйгээ хэлэх л хэрэгтэй
худлаа дүлэгнээд тэнэгтээд байдгын

ZAYA said...

Цаг барихын тулд олон юмыг төлөвлөх хэрэгтэй томоор хэлэхэд...
Ядаж л ямар унаагаар явах, хэр хол, бас явах цагт зам хэр түгжирдэг зэргийн наад захын юмаа толгойдоо төлөвлөдөг бочихвол, бусад юмаа гарцаагүй төлөвлөнө гэсэн утгаар ярьсан байх оо,
Манайхан, шууд том том төлөвлөгөө гаргаад хаядгийн ш дээ, хэ хэ. Бараг уриа шахуу юм гаргачихаад төлөвлөгөө гээд байхын яанаа.

Delgermaa Erka said...

Гэхдээ анх удаа унаагаар явж үзэж байгаа биш анх удаа түгжрэлд орж байгаа биш тийм юмаа зохицуулах л хэрэгтэй..
Урианы хувьд уриа байдгынмаа ..
Гэхдээ илүү томыг бодож байж л би илүү юманд хүрдэг гэж бодддог шүү

byambaa said...

Дэлгэрмаа Ерка: уг нь тийм, эд нар бүр тэр хүртэл алхаад тэдэн минут, унаагаар тэдэн минут гээд мэддэг. тэр хугацаагаа тооцож хүнтэй цагаа тохирно. болзсон цагаасаа дор хаяж 5 минутын өмнө очдог юм өө.

Заяа: Хамтарч ажиллахад хэцүү юм их гарна шүү тээ, дунд нь орчуулга хийж байгаа бид бүр ч. 2 талын онцлогийг мэдээд байдаг ккк

Дэлгэрмээ Ерка: ёстой үнэн, нээрээ л ямар анх удаа очиж буй газар биш, анх удаа сууж үзэж буй унаа биш тээ.
Бодож сэтгэж буй юм нь том байх тусмаа сайн байх өө.

byambaa said...

Suren: Ter ch tiim l dee. gehdee jpnii huduu ni bas niitiin teever heregledeggui ulsuud ih bdiishde, ted nar tsagtaa l irtsen bdiin. hehe
zamiin tugjrel bhgui? hehe