Monday, December 02, 2013

Өвөөгөөс хүсэх нь

Бага зулзага минь санта өвөөгөөс юу хүсч байгаа гээч. Долоодог чихэр. Модтой чихэр л дээ тэр нь. Аав ээж хоёр нүдээ ирмэлцээд л өнгөрсөн. Дараа нь хоёулхнаа ярьж байна аа. Хүссэн хэмжээгээр нь аваад өгчихмөөр, хөөрхөн юм бэ гэж. Хэ хэ
Том зулзага юу хүсч байгааг бүү мэд. "Ээж аав" санта гэж мэдээд байгаа хэрнээ хэлэхгүй л жуумалзаад байна. Хэрэв мэддэг гээд хэлчихвэл хямдхан бэлэг авна. Аан харин санта өвөө л хүссэн зүйлийг нь өгдөг гэвэл үнэтэй, яг хүссэн бэлэгээ авах гээд байдаг. Яахаа мэдэхгүй л хүн байх шиг байна. Би болохоор өөрөөр нь хэлүүлчих санаатай хүлээгээд байдаг.
Энд тэндхийн газар юун ч эрт ёолкоо засдаг юм. Бид хэзээ засах уу гэсэн улсууд. Амралтын өдөр л засна даа...

3 comments:

Anonymous said...

kkkkkkkkk hoorhon yumaa, tanai huuhduud. unshihaar egduu hureed baidag yum. haayaa l comment uldeedegch idevhtei unshigch n bna. hezee neg ooroo huuhedtei bolchood ingeed baij baih bol gej bodogddog bolood bgaa ;)

Piglet said...

Би бас охиныхоо хүсэлтийг наана нь мэдчихмээр л байна. Зарим хүмүүс Санта энэ жил ирэхгүй гэж хүүхдээ аргалж байгаа гэсэн хэхэ. Манайд бас ирэхгүй ч байж магад, хэрвээ хүсэлт нь хэт тулгуу эсвэл авч дийлэхгүй зүйл байвал хэхэ.

byambaa said...

Анон: Байнгын уншигч минь баярлалаа. Хүүхэдтэй болохоор хүүхдийн аз жаргалыг бүр ихээр мэдэрнэ.

Пиглет: Томрох тусам л ээдрээтэй болох юм тэ. кк Манайд одоо ирэх л байх даа. Аав нь ирүүлнэ гээд үзчих байх ккк