Thursday, May 08, 2014

Атаархмаар зураг

Энэ их модтой уулыг нь харахаар атаархдаг юм. Монгол орны минь газар нутгийн 10-хан хувь нь ой мод гэхээр арай л цөөдөөд...
Харин энд газар нутгийнх нь 70 хувийг эзлэнэ. Дэлхийд дээгүүрт орно. Тэгсэн хэрнээ модоо хайрлацгаая, тарьцгаая, усаа хэмнэцгээе гэж ярьдаг улс. Энэ усны асуудлаар, тэр дундаа бохир усны талаар бичлэг оруулна аа.

За энэ моднууд намар өнгө алаглаад гоё болдог юм. Бас газар газрынхны жуулчдыг татах нэг зэвсэг болно оо болоогүй. Манай мужийн тэр уулын моднууд тэгж өнгө алаглаад таны сэтгэлийг сэргээчихнэ шүү дээ гээд рекламдаад байна шүү дээ. Тэрийг сонсохоор чинь нээрээ л очиж байгалийн сайхныг харан баясаж, сэтгэлээ сэргээдэг хэрэг гээд явна. Ганцхан уул ус, модоо харчихаад за баяртай гэхгүй, ойр хавийнх нь буудалд хононо, иднэ ууна гээд тэр орон нутагт орлого орно оо доо. Гэх мэтчилэн.
Модоор чинь ганцхан тайрч аваад ширээ сандал, ор зэргийг хийхгүй байна л даа. Агаар усандаа, аялал жуулчлалдаа хүртэл ашиглаад байна манайхаан.
Харихаараа өчнөөн мод тарина аа...

Жич: Харихаараа гэж хичнээн олон жил ярив даа гэсэн биднийг. Хэ хэ. Яахав санаж явбал бүтнэ ээ гэж.

4 comments:

Medi said...

Одоо монголд мод тарьдаг болж бна. Удахгүй ийм сэтгэлгээтэй болно бхаа

Anonymous said...

harihaaraa geseer myangan jil bolloo l doo, kkk

byambaa said...

Меди: Сүүлийн үед нэмэгдэж байгаа гэсэн л дээ. Гэхдээ тэр нь шоу талдаа болоод өнгөрөх нь ч бий гэсэн...

Анону: 1000 жил арай ихдэнэ ээ, нас минь хүрэхгүй хаха

Piglet said...

Манайх хуурай уур амьсгалтай болохоор бас онцгүй, эндэх шиг чийглэг байсан бол ч гоё ногоон харагдах байхаа. Манай ээж нэг ирэхдээ нүдний хараа сайжирчихав уу даа хамаг юм тод, өнгөлөг харагдаад гэж байж билээ хэхэ. Надад бас Монголоос ирэх үед бүх юмыг нь угаачихсан юм шиг тунгалаг гоё харагдаад байдгийн. Хуурай болохоор тэгээд шороо босоод нэлэнхүйдээ шаргалтаж харагдаад байдаг байх.