Thursday, July 30, 2015

Дурлачихсаан

Хэн гээч. Би. Хэ хэ тоглосон юм аа. Бага зулзага дурлачихаад, их л шаналж байх шиг байна шүү дээ. Нэг орой унтах гээд гэрлээ унтраачихаад л буу халав аа.

-Би Кооки күнд хайртай.
-Тийм үү?
-Даанч тэр надаа хайргүй. Өөр охинд хайртай.
-Ангид нь өөр зөндөө банди байдаг шүү дээ. Тэднийхээ нэгэнд л хайртай болчихооч дээ, миний үрээ.
-Тэд нар чинь муу жаалууд.

Гэсэн харилцан яриа болоод, сонсож хэвтсэн аниа аав хоёр нь татаж унав аа. Миний инээд бас хүрээд л шууд инээчихэж болдоггүй. Надад хайргүй, өөр охинд хайртай тэр гэж хэлэхдээ бүр хоолой нь зангираад бүр үнэн сэтгэлээсээ шаналж байна.

Одооны хүүхдүүд айхтар болж байгаа гэсэн, ийм эрт дурлаж мурладаг болчихсон юм уу даа. Аниа нь бас цэцэрлэгт байхдаа нэг бандитай их найз, хоёр биенийхээ фен байсан юм. Гэхдээ тэр өөр охинд хайртай шд энэ тэрээ гэж шаналж байгаагүй л санагдаад байх юм. Хэ хэ.

Бодохоор л хөөрхөн санагдаад. Харилцах дэвтэрт нь бичсэн чинь багш нь бас инээгээд л, аав нь бяцхан шооконд орсон уу гээд асуучихжээ. Ангийн багш нь эрэгтэй, охинтой байх шүү. Аав нар охиноо өөрөөс нь өөр эрэгтэй хүнд хайртай болчихоор хэцүү байдаг байх даа. Эсрэгээрээ ээжүүд хүүгээ өөрөөс нь өөр эмэгтэй хүнд хайртай болохоор бас л хэцүү байх тийм үү. Хүү төрүүлж байж л мэдрэх байх даа. Хэ хэ.

Энэ дурлал хэр удах нуу? Өөр хүнд дурлахаар нь хэлнэ ээ. Ккк

Тоохгүй байгаа нэг муу хар юмны араас нэг их шаналаад хэрэггүй гэж хэлэх юм шүү. Ккк

2 comments:

  1. Хихи ямар хөөрхөн юм бэ. Нэг хэсэгтээ л шаналах байх даа. Манай том бас цэцэрлэгийнхээ хүүтэй гэрлэнэ гээд л байдаг байж билээ хэхэ. Одоо хэлэхээр өөрийгөө шоолоод байдгийн.

    ReplyDelete
  2. hehe, bi harin daraa ni sanaj bh gej endee bichlee. tom bolohoor ni helj icheenee.

    ReplyDelete