Saturday, July 02, 2016

Ажлын байртай танилцах дадлага

Том зулзага дадлага хийх газрынхаа хүсэлтийг ээжтэйгээ зөвлөж байгаад л бичсэн.
1-хоолны газар, 2-цэцэрлэг, 3-эмнэлэг, 4-үсчин, 5, 6, 7-г санадаггүй ээ.

Тэгсэн аз нь таараад 1 дэх хүсэлт нь биелсэн.
-Азтай байна шүү дээ, миний охин.
-Сонгосон шалтгаан, зорилт энэ тэрээ сайн л бичсэн гэсэн үг.
гэн наддаа томров.

Mos burger гэдэг газар. Бид ч барагтай л ордойггүй газар л даа. Mcdonalds ч бараг орохгүй. Хааяа л авч иддэг юм.

Учир нь би чинь жинтэйгээ байлддаг хүн болохоор тийм таргалуулдаг газар орохгүй шүү дээ. Охидоо ч түргэн хоолны газар орж хэрэггүй гэж захьдаг.

Одоохондоо хэвийн жинтэй байна, эмэгтэй хүн жин нэмэхдээ хурдан, эрүүл саруул бие хаа бла бла гэж үглэнэ.

Тийм болохоор идье гэж нэхэхгүй. Энд тэнд гадуур хоолонд орохдоо хааяа шарсан төмс захиалнаа захиална, яаж зүгээр байхав. Хүүхэд л болсон хойно дуртай гэж.

За энэ оршил ч яахав. Гол сэдэв.

Өглөө 8:50-д бэлэн байх ёстой.  Дүрэмт хувцастайгаа явахгүй. Сургуулийнхаа тамирын богино өмд, подволктой явна. Сургуулийнхаа жижиг цүнхийг барьж явна.

Очоод Mos burger-ийнхээ дүрэмт хувцсыг өмсөнө.

За тэгээд л дадлага эхлэнэ.

Захиалгыг зөөнө. Ингэхдээ инээмсэглэхээ мартахгүй байх. Тавтай сайхан хооллоорой гэж хэлэхээ мартахгүй байх. Аяга таваг зөөнө, угаана гэх мэт. Кассан дээр харин ажиллуулдаггүй юм билээ. Арга ч үгүй биз. Хүүхэд юм чинь мөнгөний асуудалд орчихвол юун дадлага болох байлгүй тэ.

Бас нэг сүрхий санагдсан зүйл гэвэл явцын дунд нь анги даасан багш нь, бас бус багш нь очиж үйлчлүүлсэн гэнэ.

Зургийг нь аваад сургуулийнхаа цахим хуудсанд оруулсан байсан.

Нэг найзынх нь ээж нь эхэлж ганцаараа очсоноо дараа нь дүү нартай нь очсон л гэнэ. Бүр аав нь хүртэл очиж үйлчлүүлсэн юм байх.

Тэгэхээр нь ээж бас зүгээр байсангүй. Сүүлийнх нь өдөр хань ижилтэйгээ цаг болзоод өдрийн хоол идлээ шд.

Том зулзагынхаа буянаар бидэн хоёр нь болзож, хоёулхнаа өдрийн хоол идэв. Том зулзага тэрүүхэндээ жуумалзаад л байсан.
Бидэн хоёрын захиалсан өдрийн хоол. Аав нь том зулзагынх нь гараар зөөгдөж ирсэн гээд тэсгэлгүй нэг хазчихсан байдал. Хэ хэ.

Өө тийм, бас дадлагын сүүлийн өдөр хамтдаа дадлага хийсэн хоёрт өдрийн хоолонд өөрсдөөр нь хийлгэсэн бургер өгсөн гэсэн. Бөөн л баяр байсан. Ккк. Түүнээс өглөө бүр өдрийн хоолоо өөрсдөө авч явдаг юм. Сүүлийн өдөр л хоол хэрэггүй, өгнө гэсэн гээд хоосон явсан юм.

За нэг иймэрхүү. Дараа очиж иднэ шүү ээж ээ л гэсэн? Би ч одоохондоо за гэчихсэн байгаа. Хэзээ явахыг бүү мэд.

3 comments:

Piglet said...

Mos burger чинь бусад түргэн хоолны газруудыг бодвол хамгийн эрүүл нь гэсэн. Японы өөрийх нь сүлжээ бөгөөд хэрэглэдэг түүхий эд нь дан дотоодых нь, Япон маягийн цэс ихтэй хамгийн эрүүл гээд өөрсдөө их орох дуртай байдаг. Хэмжээ нь ч жижигхэн лав л таргалахгүй байх хэхэ.
Гоё газар дадлага хийжээ.

БМР said...

гоёын

byambaa said...

mos burger harin tiim gene. haaya orj bnaa hehe. neeree 2 zulzagataigaa erteed orson.

goy yum ih bnaa.hehe