Thursday, April 19, 2018

Уншаад эхэлчихсэн

Монгол номнуудаасаа уншаад эхэлчихсэн.

Харин япон номнуудыг болохоор ажлын газраас зээлсэн хүмүүс буцааж өгөхөд нь эргүүлж харчихаад, заримыг нь зээлж авна, заримыг нь дугаарыг нь тэмдэглэж аваад дараа уншихаар төлөвлөнө. Даанч амжихгүй их удаан явна.

За энэ номын зохиогч өөрийн явсан орнуудынхаа тухай, ажиллаж ирсэн улс орныхоо тухай бичсэн. Ингэхдээ зүгээр нэг аялсан орныхоо тухай биш. Аль л болохгүй байгаа, бүтэхгүй байгаа гэсэн улс руу явсан байх юм.

Тэндээ дайны хөлд үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд, хүүхдэд, ээжүүдэд голцуу тусладаг сайн дурын арга хэмжээнд оролцдог байсан байна.

Rwanda улсад ажилласан тухайгаа, тэнд танилцсан хүмүүсийн тухай, дайны хор уршгийн тухай, алсан талсан тал нь ч, алуулсан талуулсан тал нь сэтгэл санааны асар их хохирол амсдаг тухай бичжээ.

Тэр ч мэдээж.

Номын сүүлийн хэсэгт нэгэн залуутай хийсэн ярилцлага байна. Тэр залуугийн хэлснээр бол гэр бүлээ, эцэг эхээ, дотны нөхдөө гээд хүмүүсээ нүднийхээ өмнө алуулсан ч гэсэн уучлах ёстой гэнэ. Тэгэхгүй бол энэ алаан хядаан, зөрчилдөөн, мөргөлдөөн тасрахгүй.

Бодоод байсан тийм юм байна аа. Уучлаад уучлаад явчих хэрэгтэй юм аа. Хэлэхэд бол амархан  л байна л даа. Өөрийгөө тэдгээр хүмүүсийн оронд тавьж үзэхээр бас яах байсан бол гэж бодогдоно.

Ингээд л уншсан номынхоо дүрд өөрийгөө орлуулж тоглочих гээд байдаг болохоороо л хайр дурлалтай номонд, кинонд дурладаг юм шд.

Улиг болтол бичиж байгаа ч Монголд төрсөн минь дээдийн заяа...

4 comments:

  1. Mongold tursun min deediin deed zaya. Yostoi l urid nasandaa hiisen buyani achaar iim deed zayand tursun ch yum bil u gej haaya boddog o. Ulig boltol ni bich bich, tegehgui bol muu zayand tursun geed enduurtsen humuus ih bdg shig e.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм ээ, дээдийн дээд заяа юм. Энэ насандаа буян их үйлдэх минь гэж боддог шүү нээрээ.

      За хэлснээр чинь улиг болтол нь бичнэ ээ. Уг нь иймэрхүү зүйлийг орчуулж бичиж байгаад л бичвэл илүү хүрэх байх гэж боддог ч одоохондоо амьдралын сайн сайханд дарагдаад амжихгүй юм...

      Delete
  2. Neere ene nasanda bas buyan sain uildeh chuhal bn a. Ireeduid delhiin amidral yamar ch boloo bile, tend bidnii ur udam bh bolno. Mongolin ireedui saihan bgaasai gej bodohod l uuriinhu chadlaar buyan hiih l heregtei yum da. Orchuulval ch bur iluu hureh ch amidralin saihand daragdaj bga chin uuruu ih chuhal saihan yum shu de. Blogin baingin unshigch ch iim saihan eh orni tuhai ugend anhni setgehdel uldeesen yum a. Buh bichleg mash sonirholtoi, medeelel tugeesen bdgt urgelj bayarladag shu.

    ReplyDelete
    Replies
    1. Байнга зочилдогт баярлалаа туйлаас.

      Мөн анхны сэтгэгдлээ үлдээсэнд гялайлаа.

      Сонин сайхан ном уншихаараа богино ч гэсэн бичиж байхыг хичээнэ ээ...

      Delete