Wednesday, July 25, 2018

Зуны амралт

Ашгүй нэг юм зуны амралт эхлэв. Аагим бүгчим халуунд нуруунд хүндээ гэгч цүнх үүрээд, гартаа савтай цайгаа бариад л алхах хүүхдүүд өрөвдөлтэй.

Энэ айхтар халуунаас болж нийт Япон улс даяар хэдэн ч хүн бурхны оронд залрав даа. Нэг дүгээр ангийн жаахан охин? наршаад, эмнлэгт хүргэгдсэн ч яаж ч чадалгүй амь насаа алдсан. Хөөрхий минь.

Өглөө хичээлдээ явна гээд гарсан хүүхэд нь эргэж ирэхгүй гэхээр өр өвдмөөр...

Үүнээс үүдээд энд тэнд бага дунд сургууль зуны амралтаа наашлуулах, элдэв гадуурх арга хэмжээгээ зогсоож байна.

Бага зулзагын сургууль яг л амрах ёстой гэсэн хугацаандаа л амарлаа.

Амарлаа гээд өмхийрч ногоорохгүй ээ. Өглөө эртээ босоод гадаах цэцэрлэгтээ радио дасгалаа хийнэ. Нойрмог гэгч хүүхдүүд л гарч ирдэг юм. Азаар би энэ зун жижүүрийн ээлжгүй юм билээ. Ганц нэг өдөр цуг гарч шар усаа тарааж хөдөлгөхөөс.

Гол нь зуны даалгавар. Энэ зун яажшуухан хөглөдөг юм байгаам. Хуулаад бичих ажлыг гайгүй хийчих байх. Мөн дүрслэхийн даалгавар ч гайгүй, Бүр болохгүй бол гэрээр дүүрэн зурсан зурагнаас нь нэгийг нь өгөөд явуулчихна. Гол нь чөлөөт судалгаа.

Ахлах сургууль 7 хоногийн дараагаар амрах юм билээ. Зуны даалгавар гэж өгдөг эсэхийг мэдэхгүй л байна. Ямартай ч амралт дуусаад хичээл ороход шууд шалгалттай гэсэн. Тэгэхээр дуртай дургүй хичээлээ хийх л байх даа.

Наана нь эндхийн маань наадам болно. Юката өмсөөд найзуудтайгаа баярлана шүү гэсэн. Юун ээж аавыгаа дагаад явах. Тийм нас нь ард хоцорвоо хөөрхий. Араас нь цагдаж гатнуул хийх цаг ирж байх шиг байна.

Найзуудтайгаа ийш тийшээ явна гэхэд нь хар юм бий юу энэ тэр гэж сайн байцааж байж явуулах юм шүү. Гэхдээ л энэ хүүхдүүд ээж аавын аргыг дор нь л олох байх даа тэ.

Багыгаа л дагуулж орж гарж баясахаас дөө. Хөдөө ээж аав руугаа явж жимс олоод идчихмээр байдаг. Цаг зав нэг л болж өгдөггүй.

Мартсанаас би нь гэрээс гараад овоо хэд хонож байгаа шүү. Зочид буудлын бүсгүй болсон. Ажилтай л байвал гэж бодоод л, шогшиж байна дөө.

Халуун хурдан дуусаасай...

2 comments:

  1. хаа сайгүй халуун байна өө, сая ганц нэг хоног гуанжоугаар дайраад макао хонгконг орсон чинь бараг со-гоос гайгүй байна лээ шдээ, уг нь их урагшаа байдаг газарлуу зүрх үхэж үхэж явсан юмсан ккк

    ReplyDelete
    Replies
    1. харин хэлээд юүхэв ээ, яасан ч их халж байна аа тэ. бид л байгаль эхээ буруу хайрлаад байх шиг, хэт хөгжих бас дэмий юм...

      Delete