10 жилд энэ химийн элемэнтийг цээжлэх гэж бөөн л юм болдог байлаа. Бүрэн цээжлээгүй л төгссөн юм даг.
Тэгсэн одоо том зулзага цээжлэх гэж бас л юм болж байх шиг. Жорлонгийхоо хаалган дээр ингэж бичээд наачихаж. Хэ хэ.
Би хааяа бас хараад байна аа тэрийг нь. Цээжлэнэ гэж лөөлөө л даа. Өөр харах зүг байхгүй учраас л тэр. Хо хо.
Анги нь химийн сонгон. Хөвгүүд олон гэсэн. Тэрийгээ дагаад ангийнх нь үнэр танар өмхий гэсэн. Ха ха. Дугуйлан секцэнд явдаг банди нарын хөлсний үнэр л байдаг байх даа, хөөрхийс. Ккк
Томоо хүүхэдтэй ээж аавуудад амжилт...
108 элемент гээд л цээжилдэгсэн. Одоо хэд болсон болдоо
ReplyDeleteharin hed bolson bol?
DeleteМенделеевийн үелэх систем дөрвөн шинэ элементээр нэмэгдэж хамгийн сүүлийн долooдугаар мөр дүүрэхээр болжээ.
ReplyDeleteАрванхоёрдугаар сарын 30-нд IUPAC (International Union of Pure and Applied Chemistry) байгууллага 113, 115, 117, 118 атомын тоотой эдгээр элементүүдийг шалган баталгаажуулсны дараа зарласан байна.
Шинэ элементүүдийг АНУ, ОХУ, Японы эрдэмтэд нээсэн бөгөөд одоо тэд хоёр үсэгтэй тэмдэглэгээ болон нэрийг нь өгөхөөр ажиллаж байгаа юм.
115, 117, 118 дугаартай элементүүдийг АНУ-ын Калифорнийн Лауренс Ливермор Үндэсний Лаборатори, Теннеси дэх Оак Риж Үндэсний Лаборатори, ОХУ-ын Дубнагийн Цөмийн хүрээлэнгүүд нээсэн байна.
Харин 113 дугаартай элементийг Японы Рикен Хүрээлэнгийнхэн нээжээ.
Хэдийгээр үелэх системийн долоодугаар мөр дүүрсэн ч эрдэмтэд шинэ наймдугаар мөрийг эхлүүлэхээр ажиллаж байгаа юм.
Баярлалаа. Дэлгэрэнгүй бичиж өгсөнд.
DeleteDuu mini sain uu 🥰
ReplyDeleteТа минь сайн уу, Уулзаагүй уджээ.
DeleteByambaa sain uu
ReplyDeleteСайн. Дүү нь ийшээ нүүсэн шүү. Ороод ирээрэй.
Deletehttps://saruul-uhaan2.blogspot.com/