Sunday, January 13, 2008
Хулгана жил
Дээрээс хойш бичих юмсан гээд бодоод яваад байсан юм. Яаж ийгээд л зав болохгvй явсаар. Одоо л оруулж байна.
Японд цагаан сар нь 1 сарынхаа 1-нд болно. 1 сарын 1 болохоос ємнє бvх л таньдаг мэддэг хvмvvстээ гарч буй жилийх нь амьтны зурагтай шинэ оны мэндчилгээ явуулна. Дэлгvvр, шууданд нь тусгай мэндчилгээг нь зардаг юм билээ. Тэр нь цаанаасаа 50 иенээр баталгаажуулсан байдаг тул дээр нь марк наах шаардлага байхгvй. Ард талд нь очих хvний хаяг, єєрийн хаяг зэргийг бичээд, нvvрэн талд нь албан ёсны мэндчилгээний vг бичсэн байдаг. Энэ албаны мэндчилгээнийх нь vг нь цаанаасаа бичигдсэн байх нь элбэг. Зарим нэг хvмvvс хэлэх vг, зураг хєргийг захиаллаж хийлгэх нь ч бий. Тухайн жил гадаад дотоод явсан бол, гэр бvлийх нь гишvvд нэмэгдсэн бол гээд л тэр жил тэднийд болсон сонин содон vйл явдлаа буулгаж хийлгэдэг хvмvvс ч байна.
Миний хvвьд усыг нь уувал ёсы нь дагаа гэж эхэндээ их л идэвхитэй єєрєє хийж явуулдаг байсан бол энэ жил завдалгvй дэлгvvрээс бэлэн юм худалдаж аваад, явуулах хvндээ хандаж ганц 2 єгvvлбэр бичээд л явуулчихсан. Энэ жил нэлээд олон хvнд явуулсан юм байна, Бодвол танилын хvрээ маань тэлсэн гэсэн vг байх. Бас зєндєє л танил хvмvvс байгаад байдаг, хаягийг нь мэдэхгvй гэх тохиолдол ч зєндєє байсан.
Ямар ч байсан эдний цагаан сарын мэндчилгээ нь их таалагдаад байгаа юм.
Манайх ч яахав шинэ жилээр мэндчилгээ бие биендээ єгдєг. Гэхдээ заавал єєрийн биеэр ч юм уу, хэн нэгнээр дамжуулж єгдєг байсан. Шуудангийн хаяг гэж юм байсан биш, Шуудангийн хайрцагтай ганц нэг л айл байсан уу гэхээс.
Манайхны цагаан сар ч бас л нvсэр шvv, одоо бол бvр ч бие биенээсээ уралдаад байдаг болсон сурагтай. Тэднийх тийм ууц тавьж, манайх тиймийг авая гээд л. Єєрсдєє сvр болгоцгоочоод, уламжлалт баяраа муулаад байдаг сонин хvмvvс шvv бид. Цагаан сарын талаар тусад нь бичнээ...
Subscribe to:
Post Comments (Atom)
Нэг явуулж эхэлсэн хүндээ жил болгон явуулахгүй бол болдоггүй гэсэн.
ReplyDeleteBas ter il zahidliin dood tald baigaa dugaaraar sugalaa mayagiin tohirol yavuulna. Hamgiin tom ni hed honog gadaadad juulchlah erh baisan sanagdana. Shine jiliin mendchilgee devshuulsen il zahidal avaad, dugaaraar ni tohirol taarah yum bol huleen avagch hund sanamsargui beleg bolj baigaa yum daa.
ReplyDeletebi gaigui tanil 2 hundee yavuulsan bolovch minii hairtsagt neg ch ireegui gej baigaa , daraa jilees taniliin huree teluul avch uzehiinsan. Harin neg yavuulsan hundee urgelj yavuulna gedeg chini hetsuun bna huu.
ReplyDeleteByambaa ene Tsolmond ireh jil zaaval yavuulaarai. Ih bayarlah yum shig sanagdaj baina. hehe.
ReplyDeleteZa sain uu busgui!Shine ond oort chiny bolon geriinhend chiny sain saihniig husye!!Manai hun bid 2 ail bolsnoosoo hoish jiliin etses bolohoor nengajyoo hiih gej boon ajil undruuldag yum.Huuchin jild ny oir dotniihond ny zolgui yavdal bolson jil bol yavuulj boldoggui yum bilee...
ReplyDeleteЯпончуудыг дуурайж нүглийн нүдийг цаасаар хуурахгүй шүү. Энэ жил ах нь орж гарсан хүмүүст бэлгэнд барих гээд 50 мянгатын дэвсгэрт захиалж хийлгэж байгаа. УИХ цагаан сараас өмнө батлаад өгнө гэсэн.
ReplyDelete/Ха ха, хааяа нэг бүлт үсрэх ч гоё шүү, ха ха ха ха ха .../
Цагаан сарын ууцыг нэг стандартад оруулчмаар юм, тvвэг. Тэдэн размерийнх гээл. Харин vхрийн өвчүү зvгээр юм. Идэш авахад ууцны асуудал шийдэгдэнэ, би ингэж сураад байгаа. Харин энэ жил цагаан сараар би эзгvй байна. Хvv маань л vvрэг гvйцэтгэнэ дээ.
ReplyDeleteArsun haachih ni ve? /Aimaar heregt durlasan/... hehe.
ReplyDeleteУуц гэснээс эцгийгээ бийд ууц тавьдаггүй гэдэг билүү ? Өвчүү ч гоё шүү идэхэд ч гэсэн.
ReplyDeleteУул нь заншилаараа хийдэг бол сайхан баяр. Даанч манайхан завхруулаад завааруулаад байдиймаа.
ReplyDeleteMinii hayag: batsuuri8@gmail.com shuu, bicheerei.
ReplyDeleteGanaa: Moskwa yawah geel, sar garui bolno.heregt durtaii, hehe.
Tsagaan saraar Mongold ochno geed gaihuulchihval yahav.
ReplyDelete