Monday, February 04, 2008

Баабар ингэж єгvvлэв

За худалч хvнд би Баабарын номноос анх удаагаа уншиж байгаа хvн. Сонсоод л, хараад л яваад байсан уу гэхээс номыг нь хоёр гар дээрээ бариад, уншиж байсангvй ээ гэж... Бvр Баабарыг шvтдэг залуус ч байх. Юуг нь тэгж шvтээд байгааг єєрийн нvдээр шалгах гэж энэ удаад бvр зориуд энэ номыг авсан юм. Номун далайгаас шvv дээ. Цаашид ч ганц нэг номыг нь авч унших бодол байгаа. Ингээд єєрт таалагдсан гарчгийг оруулсугай.

Ийм нэг санал байна
Танил маань хавдар тусчихжээ. Эндээ хагалуулж эмчлvvлсэн боловч бvрэн эдгэсэнгvй. Ингээд нийтийн жишгийг дагаж Бээжингийн Хавдар судлалын эмнэлэгт очив. Тэнд хэвтээд хэдэн сар эмчлvvлбэл бvрэн эдгэнэ гэж хятадууд vнэмшvvлсэн тул хэлснээр нь боллоо. Yнэтэй vнэтэй тариа, шинжилгээ хийлгэсээр 2 сар єнгєрєхєд дээрдэх нь байтугай улам дордож байна. Сvvлдээ эмч нь зугатаагаад олдохоо ч болилоо. Улаам цайм практикийн оюутан оруулна. Ингээд ойлгомжтой болоод буцаад ирсэн дээ. Мєнгєє тухай бvрд нь эмнэлэг авчиж байсан болохоор явахад нь гаргаж ч єгсєнгvй, ууж бариарай гэж эм тан ч єгсєнгvй. Харин энэхvv 2 сарын хугацаанд тав зургаан мянган доллар тєлжээ. Жилдээ зєвхєн Бээжин, Хєххoтoд манай иргэд эмчлvvлэх зардал 30 гаруй сая доллар аваачиж тушаадаг гэсэн тооцоо гарчээ. Заримых нь vнэлж буйгаар 50 сая доллар ч хvрнэ гэнэ. Учир нь тэнд илvv бололцоотой нь явдаг учир дунджаар хэдийг єгч байгаа нь баримжаалахад хэцvv. Гэтэл энэ бол юмны зєвхєн нэг тал. Хvмvvс эрvvл мэнддээ асар их мєнгє зараад ирэхээр тvvн дээр нь ажиллах механизм олдож л таарна. Зарим эмч нар Бээжин, Хєххoтын эмнэлэгvvдтэй хоршиж ажилладаг болжээ. Євчтєнийг vзээд Бээжингийн тухайн эмнэлэгт очиж нарийн мэргэжлийн эмч нарт vзvvлэхийг зєвлєєд хаяг адрессийг нь єгнє. Цаад газар нь єєр рvv нь хичнээн євчтєн явуулснаар нь тооцож шагнал олгоно. Болдог л арга. Арга нарийсахаараа эрvvл хvнийг ч айлгаж байгаад "томилолт єгєєд" явуулчихна. Шал буруу онош хэлээд єєрийн холбоотой эмнэлэг рvv "цєлнє". Одоо бол аймаар байгаа биз? Бээжингийн эмч нар ажил мэргэжилдээ муу нэгнээ "монгол эмч шиг" гэж зvйрлэн хочилдог гэнэ. Євчтєн энд хийлгэсэн оношоо аваад очдог, тэр нь таарах нь нэн ховор. Сvvлдээ ч зарим нь албаар буруу оношилдог болсон юм шив дээ. Уул нь манай эмч нарын сvрхий, олон талт чадвартайг нь гадныхан гайхаад гайхаад учрыг нь олдоггvй гэсэн. Хєдєє сумын эмч шvд авахаас эхлээд эх барих, олгой авах, тэр байтугай сандарсан vед зvрхний мэс засал ч хийгээд хаяна. Бvр тєвд эм барина, еврoп эм найруулна. Харин асуудал нарийсаад, орчин vеийн тєвшин болоод ирэхээр суучихдаг юм гэсэн. Арга ч vгvй, сургуулийн чанар дорой, орчин vеийн багаж тоног ядруу, эмнэлэгийн систем зах зээлд ороогvй учир хариуцлага ч, сонирхол ч тєдий олигтой биш.
Эрvvл мэндийн салбарт хувьчлал явуулах тухай яриа гараад арван жил болж байна. 1996 оноос зарим эмнэлгvvдэд туршилтын журмаар менежментийн хувьчлал хийсэн боловч 2000 онд зогсоосон, бvр буцаасан. Бvтэлгvй болсон ганц нэгийг нь жишээнд татаж, ерєєс хувьчлал бол vндсээрээ буруу гэсэн номлол гаргаж ирсэн хэрэг.
Ийм нэг санал байна. Хавдар судлалын тєв гээд асар том байшин байна. Орчин vеийн технoлoгийн єндєр шаардлага тавьсан тендер зарлаад тэр байшингийн хагасыг хэн нэгэнд нь єгчих. Гэхдээ сайн эмчид биш, сайн компанид шvv дээ. Учир нь сайн эмч бол сайн л эмч, тvvнээс менежер биш. Юу шаардах вэ гэхээр оношлуур, эмчилгээний орчин vеийн тоног тєхєєрємж, гадаадын сайн эмч мэргэжилтэн, тєрєлжсєн сайн vйлчилгээ гэх мэт. Болхидуу хэлэхэд Бээжин, Сєvлйин аль нэг хавдрын эмнэлгийг Улаанбаатарт нvvлгээд аваад ир гэсэн санаа. Бээжинд авдагаасаа хавьгvй илvv цалин аваад хэдэн гадаад эмч нар ажиллаг л дээ. Ямар ч vнэтэй тоног тєхєєрємжийг манай компаниуд зээлээд ч болохноо оруулаад ирж дєнгєнє. Хэдэн арван сая доллар євєртлєєд хvмvvс мянга мянгаараа урагшаа цувсаар байна шvv дээ, ингэхлээр зах зээл болоод тєлбєрийн чадвар байна уу гэвэл байна. Гэхдээ хvмvvс мєнгє илvvдчихээд ингээд буй хэрэг биш, манайд байхгvй, байсан ч найдваргvй учраас арга барагдсандаа л тэр. Хvний сайхан сэтгэл, ард тvмнээ бодсон чин эрмэлзлэл, тєр засгийн мэргэн бодлого зэрэг нь аминд тулахаар тийм ч найдвартай зvйл биш. Сайн тєлбєр л илvv найдлагатай, илvv vнэмшилтэй.
Дэлхий дээр хамгийн арчаагvй менежер гэдэг нь нэгэнт тогтоогдсон Тєрийн систем ард тvмнийхээ эрvvл мэндийн тєлєє жилдээ 80 сая доллар зарцуулж буй боловч vр дvн нь улам л доройтсоор. Сайхан сэтгэлийнх нь ард цэвдэг мєс, ард тvмний тєлєєх яндашгvй эрмэлзлэлийнх нь ард хулгай, шамшигдуулал, Тєрийн мэргэн бодлогын ард хvнд суртал, арга барагдсан эмгэнэл байгаа нь хэний ч нvдэнд ил. Энэ бvхэн бол Тєрийн идэвхитэй оролцооны хариу юм. Дээрх толиолдолд Засгийн газар байшингаа зээлдvvлчихлээ, эмчилгээ хийх эрхийг нь олголоо, оруулж ирсэн тоног тєхєєрємж, урьсан мэргэжилтнийг нь онцгой тохиолдол буюу туршилт гэж vзээд татвараар дарж алахгvй хэмээн амлалаа, тэгээд л vл оролцох зарчим баримталчвал болж байна. Хувийн эмнэлгийн нэгэнт буй сайн жишээ байна. "Перфект" эмнэлэг, хэд хэдэн шvдний эмнэлэг, зарим сувилалын газрыг дурдаж болно. Харин улсын юм гэдэг ямар аймаар зvйл болохыг Гэмтлийн болон Сайд нарын 2 нэгдсэн эмнэлгээс харж болно. Бохир заваанаас эхлээд хариуцлага vйлчилгээ гэж авах юм байхгvй. Олон арван сая доллар зєвхєн оношлуурын зорилгоор гадагш гарч байна гэхээр тєр тєвтэй сэтгэхvйтэй дарга яахав гэхээр татвараар буй болсон хєрєнгєнєєс асар ихийг зарлагадан гаднаас арай ч дэндvv гэмээр vнэтэй тоног тєхєєрємж оруулж ирээд сайн гэж яригддаг нэг эмчийг эмнэлгийн дарга болгоод, шинэ тоноглогдсон эмнэлгийнхээ нээлтийг ёслол тєгєлдєр тэмдэглэн хэдэн орой тувт зурагтаар завьждана. Yр дvнд нь хvмvvс тэр эмнэлгээс нь урьдахаасаа улам их айж, дvрвэн зайлна. "Тєвєгтэй асуудлыг Тєр шийдэх аваас зєвхєн тэр шийдвэрээс нь болж улам ноцтой тєвєг чирэгдэл шинээр буй болдог" гэж Мильтон Фридман голоор нь олж хэлсэн байдаг.
2005.03.23

36 comments:

  1. Baabariin bichseniig unshih durtai. Yumiig shuluuhan uneneer n' heleed baih shig sanagddag.
    Onoshlogoo emchilgee geed humuus uragshaa ih yavdag n' setgel emzegluueh asuudliin neg yah argagui mon. Manaih anagaagiin surgaltiin systemendee oorchlolt hiih zailshgui shaardlagatai bolson met. Baigaa sain tal deeree tushigleed bolovsrongui, orchin uyiin bolgomoor yum shig baigaa yum.
    Nogoo talaar ter ih mongo ureed uragshaa yavsan humuusiin emchilgee her ur duntei bolsoniig sain sudalgaa yavuulj nariin uzeh heregtei l dee. Zugeer l sain geed yavaad baih uchir dutagdaltai shuu.

    ReplyDelete
  2. Bi bas Baabariin nomnoos olj unshih uymsan gej bodood l yabdagiin. Odoohondoo unshaagui l bna. Yasan ch aimaar uym be dee obchin tusah uym bish!!!!

    ReplyDelete
  3. Баабарын номыг унших дуртай. Өөрөө хавьгүй илүү юм уншдаг гэдэг нь харагдаад байх шиг санагддаг.
    Бээжинд эмчлүүлээд дотор эрхтэнээ алдчихсан хүн байдаг гэсэн. Ямар аймар юм бэ? тээ...

    ReplyDelete
  4. Baabariig alivaa asuudald het tuilshralgui goliig ni olood bicheed baidag gej oilgodog. Manaihnii ooriigoo magtdag gants demii zan baina aa. Baabar neg udaa "bi said baih uyedee banknii shinechleleiig hamgiin zuv ehluulsen, minii l buyanaar banknii system odoo iim sain yavaa" geh mayagiin yariltslaga ogson baisan ni jaahan tiimerhuu sanagdsan.

    ReplyDelete
  5. Баабарын гуайн хувьд яг номнуудыг нь бүтнээр нь уншиж байгаагүй ч зарим зүйл дээр нэлээд санал зөрдөг. Зарим зүйл дээр үнэхээр санал нийлдэг, бас олон ч зүйлийг тусгаж авсан байх.

    Эрүүл мэндийн салбарын хувьчлалын тухайд бас одоохондоо мэдэхгүй юм?? Тэртээ тэргүй чадалтай боломжтой компаниуд нь хувийн эмнэлэг байгуулах боломжууд нээлттэй байгаа байх. Заавал эмнэлэгийг хувьчиллаа гээд сайн болно гэсэн үг биш. Ялангуяа хяналт муутай, мөнгө харахаараа хүн нь хүн биш болчихдог өнөөгийн нөхцөлд тийм том эмнэлэгээр хэн нэг нь тоглоод өнгөрөхийг байг гэх газаргүй.

    Миний бодлоор эрүүл мэндийн даатгалын системийг өөрчлөх хэрэгтэй санагддаг. Эмнэлэгүүдийн төлбөрийг илүү өндөрсгөх, даатгалын системийг илүү өөрчилж сайжруулах хэрэгтэй байх гэж боддог. Бас энэ замбараагүй эм зардаг байдлыг зогсоох, жороор эм бичдэг болох гээд олон асуудал байгаа. Эрүүл мэндийн үйлчилгээ үнэтэй болохын хэрээр чанар нь сайжирна, хүмүүс ч эрүүл мэнддээ илүү анхаардаг болох болов уу гэж боддог юм. Үнэндээ бас яг чадалтай эмч нар нь ажилд орж чадахгүй өөр юм хийгээд явах тохиолдлууд ч зөндөө байдаг, танил тал энэ тэр гээд... Гээд л яриад байхаар асуудлууд ундраад байх юм даа...

    Эм, эмийн бэлдмэлийн тухайд маш их асуудал байгаа, хуурамч эм, эмийн замбараагүй хэрэглээ нь дор хаяж нянгийн мутацид нөлөөлж эмэнд дасалтай болгохоос эхлээд олон сөрөг талтай...

    Хүнсний аюулгүй байдлыг бас эрүүл мэнд ярихад хөндөхгүй байх аргагүй зүйл... За ингээд л бүгд л ер нь хоорондоо холбогдоод байна даа... Суурьнаас эхэлж гэхээр хаанаас нь эхлэх хэрэгтэй юм бол??? Хүмүүсий сэтгэхүйг өөрчилж, ТВ-ээр элдэв долоон сонин юмнууд гаргаж байхынхаа хажуугаар янз бүрийн лекц явуулах хүмүүсийг эрүүл мэнддээ анхаардаг, хоол хүнс, зан үйлдээ анхаардаг болгох талаар бүх ТВ-үүдээр зэрэг нэвтрүүлэг явуулдаг ч юмуу янз бүрийн байдлаар ухуулах маркийн аргуудаар л энийг шийдэж болох байх гэж боддог.. Бас буруу бодож байж ч магадгүй л юм...

    ReplyDelete
  6. Anonymous6:34 AM

    Ширүүн хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр Шинэхэн ногооны үнэртэй энх золгосоны баяр XVII жарны хотлыг баригч шороон хулгана жилийн Сар шинийн мэнд дэвшүүлье Хамаг бурхад авран нигүүлсч Хотол түмнээрээ амгалан жаргаж Ам цагаан хулгана жилдээ Ач буян нь арван зүгтээ дэлгэрч Аз хийморь дүүрэн байхыг ерөөе САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ. Iim saihan yero'oliig dewshuuliye. /irsen mendchilgeeg damjuullaa/
    Arsun

    ReplyDelete
  7. Sar shiniin mend devshuulj irj bui hulgana jildee az hiimori duuren baij, bayar hoor az jargal byalhan tsalgij baihiin yerool devshuulye!

    ReplyDelete
  8. Хотолыг баясгагч шороон ХУЛГАНА жилдээ алтан нар шиг аягандаа мөнгөн сар лугаа сүүгээр бялхааж, мөнх хөх тэнгэрийн өнгөт амар мэндийн цэнхэр хадаг юугаан танд болон гэр бүлийнхэнд чинь өргөн барья.
    Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

    ReplyDelete
  9. Atgasan shagai tani tulgiin deediig buulgaj, Az hiimori taniig ashid iveeh boltugai. Ta Saixan Shineleerei.
    Xundetgeliin tsenxer xadag barina zoligyo.
    Xundetgesen, OOGIINOO

    ReplyDelete
  10. Saihan shineleerei, ireh ondoo eruul enkh bayar huuruur duuuren baih boltugai

    ReplyDelete
  11. Ed bayalgaar arvin delger ene turulduu jargan suugaarai, Idee tsagaa elbeg delbeg enh mend saihan shineleerei, Undur tengertee suugee deejilj, Utgus deedestee hadagtai zolgoh, Unur Mongoliin mine zanshil Ueiin ued delgereh boltugai, Ireh jiliin ungu ni saihan, Itgelt andiin mine golomt ni tegshen, Uuduu zayat naizuud mine urgun delger saihan shineleerei !
    telmen bolon tuunii ger bul!

    ReplyDelete
  12. Anonymous4:44 AM

    Byambaa duu mini saihan shineleerei.
    Sanasan zorison buhen chini buteh boltugai.

    ReplyDelete
  13. Ирж буй хулгана жил ажилд тань амжилт амьдралд тань аз жаргал авчрах болтугай, олон сайхан блог бичиж мань хэдийгээ дандаа баясгаж байгаарай гэж ерөөе. Архиа бага айргаа ахиухан хүртэж сайхан шинэлээрэй гсн :P...

    ReplyDelete
  14. Аа тийм... Баабарт авах ч юм бий хаях ч юм бий. Авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй боловуу гэж...

    ReplyDelete
  15. Хотлыг баригч хэмээх шороон Хулгана жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй...

    ReplyDelete
  16. Yahav Baabariin bichiglel niit unshigchidiin 20% ch yumuu 50% ch yumuu hesegt n yag niitsdeg buh hunii sanaand taardag bichigch gej mash hovor l doo.

    Tegeed ch nobeliin shagnalt zohiolchid gej zarim n bas l sain bish humuust ogson baidag ooroor helbel evropchuuddaa het havtgairuulj ogloo gesen sanaa ih tsuhalzdag.

    Niigmiin uhamsar suuliin 15 jild 180 grads oorhcilogdohod hamgiin tsag hugatsaand turuulj mederch chadsan n Baabar baij magadgui harin jinhene uran ba durslen bicheechid guitseed hogjood ireheer unshigchidiin huvid Baabar guaig mash olon ontsgoos harah bolomjtoi bolno baihaa.

    ReplyDelete
  17. Sar shinedee saihan shineleerei! Irj bui hulgana jild ug tani uran uzeg tani ulam hurts baig ee! Blog anddaa yu sanasan yesun tsagaan husel ni biyeleh boltugai elgeeree enh amgalan turluuruu tuwshin amgalan baigaarai gej yereeye!

    ReplyDelete
  18. Sar shinedee saixan shineleerei. Sanasan bu'xen tani setgegchlen bu'tej olz omog, ed bayalag, amjilt bu'teel, bayar bayaslaar arvin baix boltugai.

    ReplyDelete
  19. irj bui hulgana jildee sanasandaa hurch sarvaisnaa avah boltugai. bichlegiin huvid uneheer chih tavij, sanaa zovj yavdag asuudliin neg yah argagui mon baina daa.

    huviin hevshliig heviin ajillah bolomjoor hangah tal deer tor jaahan muu ajilladag shig sanagddag. eruul mendiin daatgal oodtei noloogui, huviin salbaruudad barag heregjdeggui, deer ni tatvar ondor tatdag, bas zeeliin huu ondor zereg olon berhsheeliig davan tuulj baigaa gaigui gegdeheer gazruud bii l baih. er ni bol hetsuu, gehdee davna daa geed l chadlaa hureh hemjeegeer hicheegeed l yavj baidag shig baigaa yum.

    ReplyDelete
  20. Sar shiniin mend dewshuuliye.

    ReplyDelete
  21. Anonymous7:03 PM

    Сайхан шинэлсэн үү.
    Зочон ирсэн Jerry жилдээ ажил үйлс нь бүтэмжтэй, зорьсон нь бүтээстэй, эрүүл энх байгаарай. Танд болон танай гэр бүлийнхэнд сар шиний мэнд хүргий. :)

    Баабрын өгүүллэг болон бичсэн хэлсэн нь илүү их мэдээллэл дээр /бидэнтэй харьцуулыал/ тулгуурлан дүгнэн хэлсэн байдаг тул бас их уншууштай байдаг юм. Бас их зөв зүйлсийг хэлж шүү :)

    ReplyDelete
  22. Манайхны энэ балай зан уу? Бас нэг балай юм бий. Энэ нь орос сургуульд хүүхдээ сургах гэдэг. Өчнөөн хахууль өгөөд "орос 3"-т хүүхдээ өгнө. Тэгтэл хүүхдэд нь Хэнтийн Дадалтай залгаа Агийн районы Кира тосгон /Манайхаар бол газрын мухар/-оос ирсэн улаан хацартай бүдүүн буриад хүүхэн хичээл орно.

    ReplyDelete
  23. Сайхан шинэлсэн үү?
    Баабар чинь өөрөө энд эмчлүүлж байгаад элэгний вирус авчихсан гэсэн шт тэгээд яг өөрөө урагшаа явсан тиймээс энэ талаар занаж байгаад бичсэн байх.

    ReplyDelete
  24. Валентины баярын мэнд хайр нь ариун хайрт нь мөнх байг

    ReplyDelete
  25. za ene busgui koomon zavgui baigaa bololtoi. yasan be, yu bolvoo. onoo 2too yum nehehiig zaagaad zavgui bolchihov uu. bas sanaj sarvaidag kums baidgiim shee.

    ReplyDelete
  26. Нээрээ Бямбаа хаачваа хүмүүс ээ? Хамгийн идэвхитэй блогчидийн нэг маань сураг байдаггүй шүү. Горьдоод л ороод ирэхийм. Тун чиг завгүй байгаа болтой.

    ReplyDelete
  27. Neegeel harna Baabar, Neegeel harna Baabar, Neegeel harna Baabar

    ReplyDelete
  28. Neegeel harna Baabar, Neegeel harna Baabar, Neegeel harna Baabar

    ReplyDelete
  29. Бямбаадаа болон гүнжид нь олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.

    ReplyDelete
  30. Emegteichuudiin Bayariin Mend xurgiye

    ReplyDelete
  31. Сайн уу багшаа хаагуур яваад байна ааа, удаан уулзсангүй юутайч танд Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баярын Мэнд Хүргэе!

    ReplyDelete
  32. Emegteichuudiin bayariin mend hurgej sain saihniig husen eorooyoo.

    ReplyDelete
  33. olon ulsyn emegteichuudiin bayryn mendiig uud uud n urgun bariya. saihan bayarlaarai, pc ee hurdan zasuulaad blog yurtuntsduu hurdan ireerei.

    ReplyDelete
  34. Anonymous4:18 AM

    Гэвч Төрийн_оролцоо = 0 байснаас болж одоогийн энэ эдийн засгийн хямрал үүссэн гэдгийг дийлэнх мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрөөд байгааг бас бодууштай. Тиймээс ч "даварсан капитализм" гэсэн нэр томъёо гарч ирээд байгаа. Хямрал нэгэнт дэгдээд, нуралтын "гинжин урвал" эхэлсэн тохиолдолд хүссэн хүсээгүй төр л оролцож таарна. Мильтон Фридман чинь би буруу санаагүй бол нөгөө Хайкийн онол гэдгийг нь баримталдаг хүн байсан байх аа. Хайкийн онол, Кейнсийн онол аль аль нь тодорхой цаг үе, орон зайд үйлчлэх давуу болон сул талуудтай байх. Сори, эмнэлэг энэ тэртэй шууд холбоогүй ч байж мэдэх баахан юм нуршив. "Төр хамгийн муу менежер" гэсэн дүгнэлтийг зарим талаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохоороо баахан нуршлаа хэ хэ хэ.

    ReplyDelete
  35. Anonymous11:50 AM

    Как говорилось на Seexi.net Четыре года назад я вышла замуж,сейчас от этого брака малыш 3г.В начале все было прекрасно., а сейчас понимаю чт о мой благоверный не силен в сексе, а точнее он его избегает ,от силы раз в месяц 5 мин и все,инициативы о него 0. Мне 36 лет ему 48. Что делать?

    ReplyDelete