Tuesday, December 09, 2008

Мэргэн үгс

Яг одоо уншиж буй Эмос клубээс гаргасан "Өөрийгөө хөгжүүлье" номноос түүж оруулав. Иймэрхүү зүйл цуглуулдаг юм хойно.

Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш.

Тэнэгийн дотор уужуу. (Энэ үгийг би ойрд их сонсож байгаам, тэгсэн энэ номонд бас байж байхаар нь оруулчихлаа)

Сайн худалдаачин эсвэл аж ахуй эрхлэгч болохын өмнө хүн эхлээд ХҮН болох ёстой.
Р.В.Эмерсон

Хүнд бурхнаас заяасан үндсэн ажил бол ХҮН болох явдал. Бэнжамин Франклин

Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно.

4 жил өөрийгөө зовоосноор 40 жилийнхээ жаргалыг зохионо.
Эрин М.Тулгат

Өөрийгөө хүндэлж, өөрийгөө мэдэж, өөрийгөө захирахуй,
Өндөр их суудал өөд залж өгөх нь гагцхүү энэ гурав билээ
(Self-reverence, self-knowledge, self-control
These three alone lead life to sovereign power)
Английн найрагч Теннисон

Бага залхуугаас их залхуу

Үргэлжлэл бий

2 comments:

  1. saihan ugs baina. tulgatiin zohioson ug ih yum bodogduulj bn shuu

    ReplyDelete
  2. наад номонд чинь над их нөлөөлсөн гайхалтай үгс байдаг шүү, санаж байгаагаасаа:

    "Жинхэнэ хүч гэдэг бол тэвчээр юм
    Жинхэнэ зориг гэдэг бол зөв үйлийг хийх явдал юм" Н.Иназо

    ReplyDelete