Wednesday, December 24, 2008

Сүнс, чөтгөр, шулам байдаг болов уу?


Урд шөнө уншсан ном. Гарчигнаас нь харахад хүмүүст "оршдог, эс оршдог" гэсэн эргэлзээ төрүүлэхүйц. Би хувьдаа эдгээрийг байдаг гэдэгт итгээд байдаг юм. Байдаггүй байсан бол хүмүүс юу гэж ийм юм зохиогоод л явах вэ дээ тийм үү. Бас 10 жилд урлагийн үзлэгээр бүжгийн багш ирж бүжиг заадаг байлаа. Бүжиг давтахаасаа илүүтэйгээр аймшгийн юм яриулаад суучихдаг байснаа санадаг юм. Тэр үед 4 байна уу даа 5 дугаар анги л байсан... Нэг эрэгтэй багш хөдөөнөөс хотод ирсэн гэх, хөдөө хээр ээж аав, хамаатан саданд нь тохиолдсон элдэв сонин зүйлүүдээс ярьж өгдөг байж билээ. Санаанд үлдсэн юм байдаггүй ээ, санаж байвал энд бичмээр л байна. Бас сүнс дуудна гэж нэг том юм байлаа ш дээ. Ангийнхаа цонхны хөшгийг хааж байгаад л, хайч, өөр юу юу ч билээ дээ бэлдээд, дүрдээ итгэлтээ баахан бацаанууд сүнс дуудаад л...

Дэрстийн хөндий дэх саарал байшин (номын хэсгээс)
Олон жилийн өмнө бригадын тоо бүртгэгч согтуу будилж яваад нэг удаа тэр байшинд ороод гарсан гэдэг. Удалгүй морьноос чирэгдэж үхсэн тэр хүн амьд сэрүүн үедээ доорхи зүйлийг хүүрнэсэн аж. Гурван ч айлаар орж, шимийн архи халаалган ууж, нэлээн дөрөө чангтай мордсон тул орох замаасаа гажиж Дэрстийн хөндий рүү орчихжээ. Морь нь дэрсэнд бүдрээд байхаар нь согтуу ч гэсэн сохор ухаанаар нэг муу таамагласан болотой. Мориноосоо мууж газрын баримжаа хартал ойрхон нэг саарал байшин хөндөлдөн дүнсийж байхыг хараад хачин их гайхжээ. Насаараа энэ нутгийн дов толгодыг хэрж өссөн хүн хэзээдээ ийм байшин энд босчихдог байнаа гэж гайхсан нь зүйн хэрэг. Харин айж эмээх зүйл сэтгэлд нв орсонгүй. Ууж идсэн 2 шил архиныхаа хүчээр харин ч орж үзье гэсэн шүү юм толгойд нь буужээ. Гадаа нь очоод буувал морио уячих шон байсангүй. Нохой энэ тэр ч алга, ер нь эзэнгүй байшин шиг л санагджээ. Бууж морио тушчихаад хаалгыг нь түлхвэл онгорхой байлаа. Ортол өөдөөс нь галын пүнхийсэн дулаан илч, тогоон дээр буцлах усны чимээ дуулдажь асаж буй галын өмнө нэг хүн тонголзон юм хийж байх харагджээ.
Халамцуу тоо бүртгэгч "За сайн байцгаана уу?" гэж мэндэлвэл зуухны өмнө тонголзон байсан хүн айсан хоолойгоор хашгираад ум хумгүй цаад талынхаа өрөө рүү ухасхийжээ. Цаад өрөөнөөс нь бөгтийсөн хар чавганц майжигнан гарч иржээ. Хүн аймаар хоолойгоор тоо бүртгэгчийг дуугарах ч завдал өгөлгүй, муухай орилсноо урдаас нь дайраад ирсэн байна.
Нэг л мэдэхэд хаалгаар түлхэгдэн гарч тушаатай мориныхоо дэргэд зогсож байсан аж. Байшингийн хаалгыг дотроос нь түгжих чимээ гарчээ. Гайхсан, уур нь хүрсэн тоо бүртгэгч эргээд өнөө хаалгыг хамаг хүчээрээ мөргөвөл дотогшоо цөс үсрэн онгойж эрчиндээ газар мөргөн унах шиг болсон ч байшин дотор биш тушаатай мориныхоо өмнө ойчсон байлаа. Тэрээр бушуухан мордож ойролцоо бай ёстой нутгийн айл руу давхижээ. Хэдэн минуны дараа нутгийн залуустай буцан ирж, өнөө саарал байшингаа Дэрстийн хөндийг хэмжиж хайгаад ч олсонгүй. Хавар нь тоо бүртгэгч мориноосоо унаж амь насаа алдсан аж. Үүнээс ч өмнө хаа нэг хүмүүс үл мэдэгдэх саарал байшинг холоос харсан тухай, гадаа нь хүн мод хагалж байсныг дурангаар харсан зэрэг мэр сэр явсан яриа байдаг байв.
Тэр ч бүү хэл зудны жил комиссын гишүүд Дэрстийн хөндийн машинтайгаа суучихаад цас ухаж явтал ойролцоохон нэг саарал байшин харагджээ. Баярласан хүмүүс очиж цай уухаар алхсан боловч тэднийг ойртох тусам байшин алсалсаар сүүлдээ шуурган дунд орж алга болсон байна. Нэг үе овилгогүй залуус нэг нэгээрээ тохуурхан саарал байшинд орж хоноод гэж ярьж цаашлуулдаг байсан бол тоо бүртгэгч чад хийснээс хойш тэр талаар дуугарахаа ч байжээ.
Луу жилийн цаг хатуурсан хаврын нэг орой нэгэн 10 дугаар ангийн хүү дотуур байрнаасаа оргон гэр өөдөө ирж явжээ. Шөнө болмогц чоно таарвал яана гэсэн бодол түүнийг ухаангүй айлгаж байв. Алхсаар яваад Дэрстийг хөндийн зах руу ортол цагаан гэгээ тасарч гэнэ. Сандарсан хүү бут болгоныг чоно хэмээн айж явтал нэлээд зайтай гэрэл гялалзах нь харагдсан байна. Уг гэрлийг зүглэн явсаар байтал өнөөх домог болсон саарал байшинд тулаад иржээ. Хүү нутгийнхаа хүмүүсийн ярианаас уг хий үзэгдлийн тухай урьд өмнө нь сонсож байсан тул зүрх нь зогсчих дөхөв Гэвч эзгүй хээр чононоос айх айдас нь дийлсэн тул байшингаас жаахан зайдуу бутны нөмөрт суугаад авчээ. Сууж байгаад нэг хэсэг зүүрмэглээд сэртэл өнөө байшингийн хаалга яг өмнө нь тулж ирээд дотогшоо онгойчихсон байж гэнэ. Цаанаас нь хүн инээх дуу гарсныы "Чи яагаад орохгүй наанаа суугаад байгаа юм бэ?" гэсэн дуу гарчээ. Энэ дууг сонсмогцоо л хүү өөрөө ч мэдэлгүй огнорхой хаалгаар алхаад орчихсон байна. Байшинд дулаахан, асаж буй пийшингийн хажууд нэг эмгэнь түүний дэргэд хүүг 5 дугаар ангид байхад нь мориноос чиргүүлж үхсэн тоо бүртгэгч суугаад өвөр дээр нэг хүүхэн эрхэлж байх юм гэнэ. Эмгэн хүүд цай хийж өгөөд "манайх дөнгөж сая л энд нүүж ирээд хоолоо дуусчихлаа" гэсэн гэдэг. Хүү өглөө Дэрстийн хөндийд ухаан ороод гэртээ гүйн харьж энэ бүх болсон явдлыг ярьжээ. Эцэг эх нь түүнийг нийслэл хот руу шилжүүлэ, лам хараас асуувал "газрын сахиустай нөхцсөн бугийн гэрт орсон байна. 2 жлийн дотор сүнсийг нь дуудаж чадахгүй бол үхнэ" гэж хэлсэн гэдэг. 2 жилийн дараа хүүг нас барсны дараахан саарал байшинг холоос дурангаар харсан нутгийн эр байшингийн гадна 4 хүн зогсож байхыг харсан агаад тэдний дунд өнөөх талийгаач хүү, тоо бүртгэгч нар байхыг харсан гэдэг.
Өөрөөр хэлбэл энэ байшинд орсон хүн хэсэг хугацааны дараа нас барж өөрөө сүнс болон энэ байшиндаа хорогддог ажээ. Эдгээр 4 хүн бүгд зүв зүгээр явж байгаад энэ байшинд орсноос болж чөтгөрийн хорлолд өртөж талийсан нөхдүүд байжээ. Иймээс энэ байшингаар зочилж амь насаа алдаж нөгөө этгээдүүдтэй нэг ам бүл болох зоригтон одоогоор гарахгүй л байна.
Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвөөс зүүн тийш 60 км зайд байдагДэрстийн хөндийн өнөөх үл ойлгогдох саарал өнгөтэй байшин өнөө хүртэл оршсоор л байдаг ажээ.

PS: Арайхийж дууслаа хэхэ. Бичиж байсан өөрөө нэг мэдсэн нээх сонин болцон сууж байна.
Яагаав бас өнөө Говийн зэрэглээ гэдэг кинонд тоглосон жүжигчид бараг бүгд шахуу нас барсан гэдэг яриа. Тэр нь тэдгээрийг замд явж байтал гэр тааралдахаар нь орсон, тэгсэн тогоонд буцалж буй цайнаасаа хийж өгсөн, тэр цэл хүйтэн байсан, бүгд гайхаад харин нэг хүн л тэр цайнаас уугаагүй, тэр нь одоо амьд гээд л яриад байдаг даа. Тэрэнтэй нээх адилхан санагдчлаа. Айгаад байнааааааааааааааааа

6 comments:

ganga said...

Зул сарын болон шинэ жилийн баяр хүргэе.

Ганаа_бж said...

Ene nom manaid bas baigaa shd, hehe.

Zul sariin mend hurgeye. Duudee bolon ger buld ni az jargal huseye.

Tsoomii said...

10 jild urlagiin uzlegt beldene gedeg ni hereg deeree aimshgiin yum yarih tsag gargaj ugdug baisiin sh dee. yarij yarichihaad aigaad huvguudeer ortsondioo hurguuleed bi lav bur mayaglaad zaaval geriinhee uudend hurtel garguulj avdag baisan gejuugaa, aihad argal hudlunu gedeg, aimaar sanagdaj bilee, er ni bol suns baidag gedeegt itgedegee bi.

Barimalch said...

youtube.com deer yanz buriin sunsnii videonuud bii zarim n ch huuramch baih zarim n unen baij magadgui ee.

Anonymous said...

[color=#336688]Музыканты [url=http://dejavu-group.ru/artist.php]Deja Vu[/url] - это коллектив заслуженных вокалистов и музыкантов.
[url=http://dejavu-group.ru/svadba.php]Дежа вю[/url]- лидер в области проведения и организации торжеств, музыкальных мероприятий, корпоративок .
В репертуаре группы Дежа вю более 3000 произведений.
Живой звук. Ретро, хиты 70-80-90-х, джаз, диско, поп, современная музыка, европейские хиты, фоновая музыка, шансон.
ВИА Дежа вю обладает мощной качественной аппаратурой, позволяющей заполнить приятным и плотным уху звуком как маленькое помещение (фуршет), так и огромное помещение (корпоратив до тысячи человек).

Игорь +7 916 623 4047 [/color]

Anonymous said...

[color=#336688]Музыкальный ансамбль [url=http://dejavu-group.ru/index.php]Deja Vu[/url] - это коллектив виртуозных вокалистов и музыкантов на праздник.
[url=http://dejavu-group.ru/svadba.php]Deja Vu[/url]- законодатель в области музыкального оформления музыкальных мероприятий, свадеб, юбилеев.
В копилке Музыкантов Dejavu-group более 3000 произведений.
Живой звук. Ретро, хиты 70-80-90-х, джаз, диско, поп, современная музыка, европейские хиты, фоновая музыка, шансон.
Музыканты на праздник Дежа вю обладает мощной качественной музыкальной аппаратурой, которая позволяет заполнить плотным и приятным уху звуком как маленькое помещение (фуршет), так и огромное пространство (корпоратив до тысячи человек).

Андрей +7 910 483 8294 [/color]