Sunday, April 12, 2009

Нээлт



4 сарын 8: Хичээлийн шинэ жилийн нээлт. Биеийн тамирын зааланд 2-6 ангийн хүүхдүүд зааланд эгнэж жагсана. Тэдний хоёр талаар тухайн дүүргийн дарга нар болон бас бус холбогдох хүмүүс цугласан харагдана лээ. Дохио өгөхөөр хэсэг хүүхдүүд өөрсдийн хийсэн зүйлээр 1-р ангийн бяцхан дүү нараа угтах бэлтгэлээ хийнэ. 1-р ангийн 3 бүлгийн хүүхдүүд анги даасан багшаа дагалдан зааланд орж ирэхэд алга ташин угтана. Эхлээд төрийн дуулал нь эгшиглэнэ, дараагаар нь сургуулийн сүлд дуу эгшиглээд л сүртэй л юм болдог юм байна. Бас хойморт нь төрийн далбаа, сургуулийн сүлд бүхий далбаа хадаастай. Захирал үг хэлнэ, хүрэлцэн ирсэн зочдоос үг хэлнэ, 6-р ангийн ах нар үг хэлнэ. Ингээд албан ёсны нээлт дуусаад, хүүхдүүд анги ангидаа орно. Эдний PTA (Parent-Teacher Association) гээч хурал боллоо. Эхлээд бөөнд нь баахан юм ярьж байснаа сүүлд нь анги ангиараа хуваагдаж нэг нэгнийгээ танилцуулаад, сугалаа сугалж хүн бүр нэг нэг бүлэгт хуваарилагдлаа. За за энэ талаар тусад нь бичьеээ. Арай хийж энэ хурал нь тараад хүүхдийнхээ ангид очиж баахөн л зураг дарлаа. Ширээн дээр нь нэрийг бичээд наачихаж. Охин маань хамгийн урд, яваандаа солиод байдаг гэсэн суудлыг нь. Багш нь мэндчилгээ энэ тэр хэлээд л, 1 жил хүүхдүүдтэй чинь хамтдаа хичээх болноо гэсэн.
Манайхан шиг багшдаа цэцгийн баглаа энэ тэр барьж очдоггүй юм билээ. Хүүхдүүд нь цэцэрлэгийнхээ төгсөлтийн баяраар өмссөн хувцастайгаа очиж байна лээ, учир нь тэр хувцас нь нэлээд үнэтэй дахин дахин шинэ хувцас авахад хүндрэлтэй. Ээжүүд дунд кимоногоо өмссөн хүн харагдана лээ, цэцэрлэгийн төгсөлтийн баяраас арай ялгаатай нь гэгээлэг өнгийн хослол өмссөн ээжүүд их байсан. Анхны үсэг заана гэсэн юм байхгүй тэр өдөр тэгсгээд тарчихсан. Тухайн өдрийн тэмдэглэж сүши энэ тэрээ иддэг гэсэн. Бид 3 бас яаж зүгээр байхав, тэмдэглэсэн.
Нээлт нэг иймэрхүү. Ялгаатай зүйлийг нь дараа дараагийн бичлэгээр

5 comments:

soulmate said...

ёсорхуу улс шүү тээ япончууд

манай охин ч гэсэн цэцэрлэгтээ яваад л цоо шинэ ертөнцийг өөртөө нээж л байгаа байхдаа

A.Амарсайхан said...

Охиндоо баяр хүргэж байна гэж хэлээрэй

byambaa said...

soulmate: harin tiimee. zarimdaa denduu ch yosorhuu, zarimdaa ch bas yosorhuu ni zugeer ch yum shig.

medeej shine ertunts,

Amaraa ah: heleed bgaa, bur ner ustai ni.

Damdaa said...

Аан, энэ нээлт үү, ээжүүд нь нэх их алчуур барьж зогсож байгаад л уйлдаг нь надад ер таалагдаггүй юм. Би болохоор тэд нарыг харангуутаа түй түй түй, яасан муу ёртой шаарнууд вэ, нулимсаараа эхлүүлээд гээд л бушуухан холддогийн, хэ хэ хэ.

byambaa said...

Дамдаа: би бас юун ч сүртэйм гэж бодсон чинь нөхөр уйлсан гэхээр бас л сонин санагдаад байгаам.