Monday, April 27, 2009

Анхны уран бүтээл





Дээрийн нэг бичлэгтээ кимэ коми хүүхэлдэй (kimekomi dolls-木目込人形) хийдэг нэг эмээгийн тухай хальт бичиж байсан даа. Гэрт нь 4 сарын эхээр очиж заалгаад тэр өдрөө дуусгаж амжаагүйгээ сая хагас сайн өдөр дуусгалаа шд. Анхных юм чинь жижгээс нь эхэлдэг баатар болсон чинь эсрэгээрээ жижиг нь илүү ур чадвар шаарддаг гэнээ. Эгчид их л амархан санагдсым л даа.
Зураг 4: модны үртсээр хийсэн эх загвар нь. Түүнийгээ зүлгүүрээр зүлгэж гөлгөр болгоно. Зүлгэх ажлыг охин минь хийсэн.
Зураг 3: Гөлгөр болсны дараагаар тусгай цавуу түрхэж торгоо наана. Зураас нүх рүү торгоо чигжэж өгнө. Торго болон даавууны зах нь мэдэгдэхгүй гэсэн үг.
Зураг 2: Иймэрхүү тусгай багаж хэрэг болдог юм билээ. Би багшийнхаа багажыг гуйгаад хэрэглэчихсэн.
Зураг 1: Хамгийн сүүлд нүдийг зоож хийгээд бэлэн болсон. Нүд нь нарийхан зүүтэй, хатгаад л болоо. Үүнийг бас л охин минь хийгээд, ээжтэйгээ хамтарч хийсэн гээд их додьгор аавдаа үзүүлээд байна лээ.
Эндээс өөр ямар ямар хүүхэлдэй байдгийг хараарай. http://www.win21.ne.jp/doll/

9 comments:

Chandmani said...

Гарын дүйтэй юм. Анхных нь ийм байгаа юм чинь цаашдаа ч гараад өгөх нь дээ. Сайн хийсэн байна. Хүүхэлдэйнүүдээс дутах зүйл алга аа.

Хүүхэлдэй гэснээс иймэрхүү урлалын бүтээлүүдийг бэлэг дурсгалын зүйлд өгч байвал их зүгээр авсаархан байдгийн. Манай Монголд бэлэг дурсгалын зүйлүүд үнэхээр дутагддаг.

Pro31 said...

huuh buun avyas! ireeduid ch bas bna. manai ohin harchaad namaig hii gej shaardav. minii bagsh bolooch dee duhuuu????~~~

arsun said...

Юм хийгээд дууссаны дараа бас гоё байдаг шүү. Амжилт хүсье.

A.Амарсайхан said...

Пөөх, уран хүн байна шүү

Бум said...

Үртэсээ зуурч байгаад ийм хэлбэрт оруулах юм уу?

yanzaga said...

yamar hoorhon yum be! hurganii hoorhon burjgar zoolon noosiig ih lag durselsen bn shd. yostoi uriin duitei busgui shuu.
amjilt husii.

sanasnaas tanai naad tottorisakyud elsen barimliin uraldaan bolj bgaa gesen uzsen u? tv r harsan chini lag goyo yumaa.

duraaraa said...

wow sempai yamar mundag yum beee. Laag goyo bolson bn shdee.

Damdaa said...

Хөөх ямар мундаг юм бэ.

Манай нөхөр намайг товч хадаж байгаагаар ч төсөөлж чаддаггүй, ккк. Дургүйгээ хүрвэл би ёстой юуг ч чадна за юу гээд л би өөдөөс нь пээдийгээд л мууж байдаг юм.

Үнэхээр хөөрхөн болжээ. Манай том хүү бас их гарын дүйтэй шүү.

byambaa said...

bugdeerend tnx. tailbar hiihgui bol ch...