Thursday, October 08, 2009

ぼくのうちはゲル


Нэг дэх даваагаа давсан шүү.
Дээр хэлж байсан даа. Охиныхаа ангийн 30 хүүхдийн өөдөөс харж суугаад ном оо уншлаа даа. Дууссаны дараа охин минь над руу хараад хальт инээмсэглэж байна, за гайгүй л уншиж гэж бодоод харилаа. Орой нь охиноосоо асуусан чинь "very good" гэсэн.
Аргагүй ш дээ, 3 хоногийн өмнөөс ном оо зээлж авчраад уншиж гарсан, охиндаа шалгуулж байгаа нь тэр. Тэгсэн "гэр" гэдэг үгээ нэг л сонин хэлээд байна гэнэ дээ. Япон хэлээр гэрийг "гэрү" гэж бичдэг юм. Аятайхан хэлэхгүй бол мэлхий дуугарч байгаа юм шиг байна гэсэн. Хэ хэ. Учир нь японы мэлхий "гэро гэро" гэж дуугардаг юм.
Бас үсгээ буруу харж уншчих гээд л бага сага асуудлууд байсан.
Ямар ч байсан эхний удаад гэхэд түгдэрч барилгүй аятайхан давлаа гэж.
Японд байдаг хүмүүс номын сангаас зээлж аваад нэг харна биз, надад лав таалагдсан.
Зургийг Баасанжавын Болормаа,
Орчуулгыг Нагано Хидэко.
Номын ард бичээстэй байсан Болормаагийн тухай танилцуулгыг дараагийн бичлэгээр орчуулж оруулахыг бодноо.
Яг хэн зохиосныг нь хараагүйм байнаа, дахин харнаа. Гэхдээ япон хүн зохиосон болов уу гэж бодож байна. Үгүй бол Болормаа зохиосон ч байж магад.

8 comments:

yanzaga said...

お疲れ!
mgl hunii zohiol bsiimuu, いかにもjapanii huuhdiin nom bndaa gej bodson chini hehe.

Досу said...

mmmmm mongol nomiig orchuultsan bgaamuu yasna ayataihan yum

A.Амарсайхан said...

Үнэхээр сэтгэл гаргаж байгаа чинь мэдэгдэх юм аа. Хэрвээ би 2 хүүгийнхээ ангийн хичээл дээр очих болсон бол яах бол оо? Аягүй бол мартчихаад тууж явна. Хоёр жилийн өмнө юм даг. Аха хөтөл гэж даалгавар өгдөг юм байна. Багш нь утасдаж сануулсны хүчинд сандарч давхиж очсоноо санаж байна. Дараа нь хоёр хүүгээсээ аав нь хэр байсан бэ? гэж асуугаа ч үгүй. Ээжтэйгээ яриад л байх шиг байсан.
Бямбаа чи агуу ээж юм аа. Тэгтэл тэр аха хөтлөх тухай надад хэлэхэд би санаа зовох бүү хэл, яаж аргалаж худлаа хэлж өнгөрөөх вэ гэж бодогдсон.

Pro31 said...

Good mama!

Uujiim said...

oroin mend tani blog nadaa taalagdlaa odoo orj bna huu ohid busguichuud huuhnuudee minii blog ruu orood uzeerei tanid heregtei shuu

munkh said...

Blogoos chini gadaad hel gesen aygui heregtei blog olj absan shuu xo. Tnx.

byambaa said...

Yanzaga: jpn hun bichsen bhaa, bi dahij harnaa.

Docy: mgl nomiig orchuulaagui ee.

Amaraa ah: yamarvaa neg yumiig hiihdee setgel gargaj hii, chadahgui bol tatgalzaj bai gej neg nomnoos unshsaan, heregjuuleh sanaatai.

Pro: you are good mama too.kkk english surnaa.

Uujiim: tnx. chiniih bas taalagdlaa.

Munkh:Zugeeree. hereg boloh yum bsan bol yaamai daa.

Pro31 said...

bayrlaa! gehdee tsaadah chin bna aa ~ "da da motsenkoviin dargaa" gedeg shig ingesgeel good mood~teegee baihkuu uudaa, kkk