Thursday, October 22, 2009

Хүмүүн төрөлхтөн

Бага ангидаа хүмүүн төрөлхтөн, задгай цагааныг их бүжиглэдэг байлаа гэж. Ангийнхаа царайлаг бандитай таарч бүжиглэх юм сан энэ тэр гэж мөрөөдөөстэй. Хэ хэ.
За хадуурах ч яахав, блог анд Соронзонгийн хүсэлтийг биелүүлэх гэж оролдов.
Яг энэ дууны талаар хэний ч билээ блог дээрээс уншиж байсымаа. Блогчидын тоо олшироод толгой эргэдэг болоод удаж байна өө гэж.

Японд бүр Мэйжи-н (1868-1912 он)үед зохиогдсон дуу гэнэ. Нийт 5 хувилбартай?, 334 бадгаас? бүрдэнэ гэнэ. Тухайн үедээ японд хамгийн урт дуу байсан байна.
Шёова-н үе буюу 1937 онд шинэ төмөр замын дуу зохиогдсон байна. Төмөр замыхан галт тэрэг хөдлөх үед бусдад галт тэрэг хөдлөхөд бэлэн болсныг мэдэгдэх, галт тэрэгний доторх мэдээлэл явуулах зэрэгтээ ашигладаг байсан гэсэн.
Миний таниж мэдэх япон хүмүүс төмөр замын магтаал дуу гээд байсан. Төмөр замынхаа нэрсүүдийг дарааллаар нь хэлээд л дуулаад байдаг юм билээ.
Wikipedia дээр солонгост оюутан сурагчдын дуу, монголд хүмүүн төрөлхтний сэдвээр (feminism) эмэгтэйчүүдийн тэгш эрхийг магтан дуулсан дуу болон дэлгэрсэн байна гэж бичсэн байна лээ. За тэгээд Wikipedia дээр нь их л урт тайлбар байнаа, орчуулах гэсэн барахгүй юм шиг байна өршөөгтий.




Монголыг нь бас орууллаа. Хэ хэ. Яг ориг нь алгаа.

5 comments:

Soronzon said...

Хүсэлтийг минь цаараглалгүй хүлээн авч сонирхолтой сайхан бичлэг оруулсанд тун их талархаж байна аа.
Баярласнаа илэрхийлэхийн ялдамд /давраад/ 2 зүйл асууя.
-Энэ дуу зохиогдох үед/1937 онд/ төмөр замчид нь ямар дүрэмт хувцас өмсдөг байсан юм бол?
-Wikipedia дээр ямар нэрээр хайж үзэж болох вэ?

byambaa said...

Soronzon: tetsudou shyouka gej heldeg yum, yaponoor ni.
tumur zamchid ni yag yamar huvtsas umsdug bsniig medkuu bnaa, haij uzhiig bodoyoo.

ZAYA said...

Хэ хэ, би хэн нь хуулсан юм болдоо гээд бодоод байдгийн.

Anonymous said...

Manaihan yag ayiig ni huulaad duugaa hiisen bna.

Досу said...

aaan tegehdee uul ni humuun turulhtun chini nileen deer ueiin duu biz de zozo yamarch bsan japan duul yum bna