Thursday, July 15, 2010

Дарсан гүйлс буюу үмэ боши







Жаахан байхад өргөст хэмх дараад л, дунайский салад хийчихээд түүгээрээ дайлдаг хүмүүсийг хараад ямар аймаар мундаг юм бэ гэж л боддог байлаа шдээ. Харин би одоо өөрөө тийм аймаар мундаг болчих уу ккк. Ганц нэг хүмүүс тэгж бодох ч юм билүү?

Энэ удаад гүйлс жимсийг даршилсым. Япончууд ингэж даршилсан гүйлс жимсийг жилийн 4 улирал хүнсэндээ хэрэглэдэг. Өвөл ялангуяа ханиад хүрэх нь бага байдаг гэсэн. Энэ жимсээрээ бас дарс хийнэ, ундаа хийнэ гээд л, тэр нь их амархан юм билээ. Харин даршилж хадгалах нь нэлээд ажил шаарддагым байна. 3 жилий өмнө хийдэг баатар болоод асуусан чинь чи чадахгүй ээ гэж унтрааж байсын нэг өвөө, одоо бодоход уур хүрээд байгаан. Чадаж л байхад ккк.
Дарах аргыг нь бичих гэсэн зарим нэг япон үгийг орчуулах гэсэн чадахгүй байнаа. Жишээ нь энэ хүрэн навчийг японоор нь 紫蘇 (шисо) гэдгийг юу гэж орчуулах вэ? гээд л. Англиар нь perilla гэдэг юм шиг байна. Энэ навч нь тухайн жимсийг ийм улаан хүрэн өнгөтэй болгоно. Болоод ирэхээр зургийг нь оруулнаа. Навчийг ишнээс нь салгаж аваад угаана, давсанд үрнэ. Жимсээ дарсан цуунаасаа бага зэрэг аваад навчаа базна, тэгээд цуутай нь хамт жимсэн дээрээ хийнэ.
Энэ шилтэйгээ 1 сар гаран байлгаад, 8 сарын дундуураас бас яадаг ч гэчивээ, тухайн үед нь зааж өгөх юм гэсэн. Тийм ч амархан аманд орчих зүйл биш болтойдог шүү.

3 comments:

Mishaa said...

bi guzeelzgene yamar amttai bgiig medmeeer bh yumaa

ZAYA said...

Үмэ бооши-д би их дуртай ш дээ, ккк
Монголоор гүйлс гэдэг юм уу? нэг юмны нэр мэдэж авлаа.
Баярлалаа.

byambaa said...

Миша:гүзээлзгэнэ ч гоё шүү, дуртаймшдээ.

Заяа:тийм үү, би ч бас сүки сүки. би л тэгээд орчуулцан ш дээ, хэхэ