Friday, July 23, 2010

Зуны амралт, даалгавар



Охины минь зуны амралт өнөөдрөөс эхлээд, 1 сар амарна. Даалгавар ч ихтэй юм шиг байна. Ерөнхийдөө 1 дүгээр ангийн даалгавартай нь төстэй юм билээ. Түрүү жил хичээлийнхээ нэг хэсэг болгож цэцэг тарьж байсан бол энэ жил улаан лооль тарьсан. Сургууль дээрээ очоод өглөө бүр тэрийгээ усладаг байсан бол одоо амралтаараа гэртээ аваад ирсэн өглөөд усладаг ажилтай. Заримдаа мартчих гээд бас л нэг үглэх ажил нэмэгдээд ээжид. Гэхдээ хөөрхөн ургацаа өгөөд байгаа шүү, тэр нь. Мини улаан лооль гээд нээх хөөрхөн жижигхэн юмнууд. Их амттай дээрээс нь Хэхэ.
Өглөө 6:30 гарч радиа гимнастикаа хийнэ, түрүү жил шиг. Ээж бас гарах л байх даа, нойроо харамлан харамлан.
Өнгөрдөг жил галзууралгүй хичээлтэй нь золгосын, энэ жил бас тэгэх байхаа, гүрийнэ дээ.
Нээрээ охин минь 2 дугаар анги болсон биш архаг болоод, 1 дүгээр ангид байсан шигээ юм юманд их нарийн хандаад байхаа больсон ш дээ, анги ахих тусам архагших шинжтэй шүү ер нь. Хичээл хийдгүй хүүхэдтэй болчуул яанаа гэж...

6 comments:

ZAYA said...

Хүүхдийн хичээл амрах сайхан шүү.
Хамаг ачаа багасаад л, гоё доо.
Даан ч наана чинь ганцхан сар юмдаа.

Гилийн хатан said...

чиний зураг тэмдэглэл сэлтийг чинь хараад Японд байхдаа бүх юмаа тэмдэглэж байхгүй гээд харамсах юм

The Red said...

hehe hoorhon yum aa ooroo iim ulaan looli tarisn yum uu mundag yum aa tanai ohin

Досу said...

goyol daalgavar ugdiin bna tegehdee odoo bas ter ugluu bosoj dasgal hiih ni daalgavar yumuu

MaShiMaRo said...

ih huurhun daalgavar baina. huuhdiig hudulmurch bas baigali-taigaa oirhon abilgaj surgaj baina sh de... mongolchuud zuraltsmaar yum baina shu

byambaa said...

Заяа: харин тиймээ, ганцхан сар нь жаахан тиймхэн...

Гилийн хатан: одоо байгаа газрынхаа тухай л оруулаад бай дөө...

The Red: тийм, мэдээж багш нь зааж өгсөн...

Досу: бараг л тийм, ер нь бүгд л гарч хийдийм байна лээ, зарим хэнхэг ээж аав нар бас гарч хийдийн...

MaShiMaRo : тийм байгааз, блогийн маань гол зорилго нь монголчууд маань авах юмыг нь аваасай гэж хүсдэгт оршиноо гэж...