Friday, January 21, 2011

Нойлын өрөөний бурхан

Саяхан ийм нэртэй кино үзээд. Их хөөрхөн кино. Дуу нь хит болж байх шиг байгаан. Охин минь байнга амандаа аялаастай. Би ч дагаж дуулах гэж үзээд л. Охиндоо бурууш дээ гэж загнуулаад л. Хэ хэ.
Нэгэн эмээгийн охин эмээгээ дурсаж зохиосон дуу. Эмээтэйгээ өнгөрүүлсэн олон дурсамжаа байгаагаар нь дуунд оруулчихсан. Эмээ нь ач охиндоо нойлын өрөөг цэвэрлэх юм бол нойлын өрөөний бурхан нь баярлаад тэгээд чи хөөрхөн болно гэж хэлдэг байсан гэнэ лээ. Тэгээд л байнга нойлынхоо өрөөг цэвэрлэдэг байсан гэнэ.
Тэгсэн манай охин жорлонгоо цэвэрлэнэ гэж дайраад, цэвэрлэж өгсөн ш дээ, ээж ч онгироогоод миний охин нээрээ хөөрхөн болчиж гээд л. Дахиж цэвэрлэж өгч байх юм гэсэн. Хэр удаан цэвэрлэж өгөх юм байгаан бүү мэд. Харж л байя даа.

9 comments:

Chandmani said...

Охидууд улам хөөрхөн л болохыг мөрөөддөг байхаа... Тэр киног чинь харин бага охиндоо үзүүлчих юмсан... Аягүй л бол би угийн хөөрхөн гээд тас намжирдаад өнгөрч магадгүй л байх.... хэхэ

Badman said...

Аргатай л ижий вайна.

Zulaa's blog said...

namuuhan ayalguutai goyo duu baina. duuniih ni utga ni yu gesen utgatain emee min l geed baigaamuu?

Cаарал said...

Нэг өглөө санамсаргүй энэ дууны тухай нэвтрүүлэг үзэж таарсан юм. Бас л сонирхолтой, онцлогтой дуу байна лээ. Дуучин нь өөрөө олон жил эмээтэйгээ хамт амьдарсан, эмээгийнхээ үгэнд орж гэрийн элдэв ажилд туслалцдаг дуулгавартай хүүхэд байсан бололтой. Харин ганц дургүй ажил нь жорлон цэвэрлэх байсан гэнэ. Тэгээд дээр өгүүлснээр эмээгийнхээ үгэнд итгээд байнга цэвэрлэдэг болсон юм байх.

Дуучин нь өөрөө 6 жилийн өмнөөс дуулж цомог гаргаж эхэлсэн боловч төдий л сайн нэрд гарч чадахгүй байсан гэнэ. Харин энэ дуу нь хит болж, үүгээрээ нэрд гарч байгаа гэнэ. Бас хит дуунууд тэр болгон төрж өгөхгүй, ашиг орлого муугаас уг дуучны дуу бичлэг, менежментийг хариуцдаг компани (шозокү жимүшо) нь хэзээ хэзээгүй дампуурах дээрээ тулаад байсан байна. Харин энэ дуу хит болж компанийг дампуурлаас аварсан бололтой.

Бас гэр бүлийн сэдэвтэй, тэгээд хөгшин залуу бүх насны үзэгчдийн дунд хит болж байгаагаараа онцлог юм гэнэ. Ихэвчлэн хайрын сэдэвтэй дуунууд залуусын дунд хит болсон байдаг. Гэхдээ үе үеийг төлөөлсөн иймэрхүү гэр бүлийн сэдэвтэй дуу хааяа төрж хит болж байсан гэнэ. Энэ дуу Кобүкүро (гокүбүри)-ийн Цүбоми (ээжийн тухай) -аас хойш хит болж байгаа анхны ийм сэдэвтэй дуу гэнэ.

Pro31 said...

Goy umaa!

ZAYA said...

Гоё дуу байна.
Охидууд хөөрхөн ш дээ, улам хөөрхөн болох гээд...
Гэтэл хөвгүүд яахуу? тоох ч үгүй ш дэ. ккк

Arsun said...

Бага охиндоо дуулгая байз.

Дeстини said...

Их хөөрхөн хүүхэн байна, нойлоо угаасаар ийм хөөрхөн болчихсон юм уу.

BorlaSQue said...

энэ дууг татаж сонсох юмсан их сайхан дуу байна