Sunday, March 06, 2011

Монголдоо хуулчихмаар


Монголдоо хуулаад хэрэгжүүлчихмээр зүйл энд зөндөө л байдаг юм. Тэрний нэг нь хотын харъяа номын сангаас явуулдаг "нүүдлийн номын сан". Номоор дүүргэсэн автобус тухайн хорооны саданд ирж зогсоно. Ээж аав нь завгүй хүүхдүүд номын сангийн картаа авч очоод дуртай номоо зээлнэ. 2 долоо хоногийн хугацаатай. Дараагийн ирэлтэнд нь буцааж өгөөд өөр ном зээлнэ гэх мэт. Ингэж ирэхдээ хүүхдүүдэд дохио өгч ая явуулна. Охин тэр аяыг нь сонсоод л суга үсрэн гэрээсээ гарна. Заримдаа 10 ном барьцан орж ирнэ. Заримдаа цөөхөн. Тэр өдөр нь өнөөдөр байгаад зулзага 4 ном барьж орж ирэв. Ээж та энийг хардаа, энийг нь уншиж үзээрэй, сонирхолтой ш дээ гэх. Ээжид зав гарах болов уу даа, хөөрхий. Яг одоо нэг өөр ном барьж аваад эхэлцэн байгаам. Гэхдээ зулзагынхаа санал болгосон номыг уншинаа. Ядаж л тэр номных нь талаар сэтгэгдлээ хуваалцаж ярилцах хэрэгтэй, охинтойгоо. Энд ингэж хүүхдүүдтэйгээ мэдээлэл солилцож байхыг зөвлөдөг юм билээ.

2 comments:

Arsun said...

Явуулын номын сан гээд манай энд бас яригдаад байгаа, хуулчихсан юм байх л даа.
Нэг япон хүүхэн номын сангийн зориулалтаар ашиглана гээд надаас нэг гэр авч билээ.

byambaa said...

Huulchihsan bna uu, Ter geriig ashiglana gedeg chin harin goy sanaa bna shuu.