Wednesday, April 13, 2011

Гам барих?



Төрөөд л шууд япон хоол идсэн. Юун шар хар шөл, шар будаатай цай. Хэ хэ. Цагаан будаа, загас идээд л байлаа шүүдээ. Ядаж байхад эмнэлгийн тэр хоол нь их амттайг хэлэх үү. Болдог бол нэммээр л байдаг, даанч нэмж болохгүй. Монголоос ээж аав минь гам сайн бариарай, шөл энэ тэр хийж уугаарай л гээд байсан, би ч за л гээд байсан. ккк
Өө тийм. Хоолонд харин нээх хориод байх зүйл байдаггүйм шиг байна лээ. Аль болох шим тэжээл ихтэй хоол ид гэдэг юм билээ. Янзан бүрийн ногоо, жимс, жүүс хүртэл өгч байсан. Өглөөний хоолонд тараг байнга өгдөг юм билээ.

Би хувийн эмнэлэгт төрсөн. Улсынхаасаа нэг их мөнгөний зөрөө байхгүйм шиг санагдсан. Ганцаараа нэг өрөөнд байсан. Яг л зочид буудал шиг, бүх юм нь байна. Харин шүршүүрийн өрөө л тусдаа, нийтийх. Энд чинь төрөөд маргаашнаас нь усанд орчдын байна лээ. Хийсвэр бол мэдээж нэлээд сүүлд ордог байх. Ээж монголоос загнаад усанд орж болохгүй шүү гээд, тэгэхдээ би 2 өдрийн дараа нь тэсэлгүй орцон. Сувилагч нар нь усанд орсон уу гээд асуугаад байхаар чинь хэцүүм билээ, үнэр танар гэж аймаар байгаа байх гээд санаа зовоод байгаам чинь. Өө тийм өрөөний крант нь халуун усгүй, гараа угаах гэж үгээ хэлсээн. ккк. Тэр нь гэхдээ час хийсэн хүйтэн ус биш байсан л даа. Гэхдээ л гам бариад хүйтэн усанд гараа дүрмээргүй байдаг, Ус буцалгагчинд ус халааж байгаад гараа угааж байлаа гэж.

Эргэлт бол тэр өдрөөс нь эхлээд л оруулчдаг юм билээ. Мэдээж эргэлтийн тодорхой цагтай. Хуучин ажлын газрын найзууд, бас бус хүмүүс төрсний маргаашнаас л эргэж байна гээд ирцгээсэн.

Улаан шинэ маамууг бол төрсөн өдөр нь ээж нь ядарсан учраас тэр өдрөө тухтай унтаж амраг гээд сувилагч нарын өрөөнд хонуулдаг юм билээ, хэрвээ ээж хүсвэл шүү дээ. Би өө тэг тэг гээд өгөөд явуулцан. Тэртэй тэргүй эмнэлгээс гараад тувт цуг байх юм чинь гэж бодоод. Тэр хооронд хүүхэд уйлбал глюкозоор угжчихдаг юм билээ. Сүүлд тэр нь гэдсийг нь цатгахаа болиод ирэхээр нь хүүхдийн сүүгээр угжиж байсан. Эмнэлэгт байх хугацаанд нэг л өдөр цуг өрөөндөө унтсан. Бусад үед нь тувт цаана байсан. Тэр хооронд 3 цагийн зайтай ирж хүүхдээ хөхүүд гээд л өрөө рүү залгана. Хөхүүлэхдээ бас нарийн учиртай хөхүүлнээ, тэрийг дараа бичье.

12 comments:

Pro31 said...

sonirholtoi bichleg bna. ene uruu n yaaaamar ch GOGO umbdee.,. bi n bol endee barag l shoron shig gazar turj blaa, kkk. gehdee yahav ee, mongoldoo turluu geed muudsan um algoo gsen. nz n bas gam barij oilgohgui ih um bolj bsoon... ineedtei

naraa said...

Гам барихгүй байхын гайг сүүлд нь амсдаг юм билээ. Би толгойгоо боохгүй, чихээ хөвөнгөөр бөглөхгүй, хүйтэвтэр усанд гараа угаагаад байсан. Сүүлийн төрөлтөөс хойш 5 жил болж байна. Тэгэхэд одоо салхитай юмуу сэрүүн үед малгайгүй толгой нүцгэн явбал чихний уг руу янгинаж өвдөөд хүйтэн усанд гараа дүрэхээр яс нь янгинаж өвдөөд байдаг. Зүгээр салат навч ч юмуу ногоогоо хүйтэн усанд булхаад авч чадахгүй нөхрөөрөө угаалгадаг шүү. Тэгэхээр гам барих гэдэг чинь их учиртай юм билээ.

ZAYA said...

Манай нэг найз хүүхэн японд 3 хүүхдээ төрүүлсэн, манайхан шиг гам хийдэггүй л юм байна лээ гэж ярьж байсан.

peakfinder said...

За найз бүсгүйд юуны өмнө бүл нэмсэнд чинь баяр хүргэе. Гэртээ ээжийнхээ хажууд байхгүй л бол гам барих гэдэг чинь тийм амар биш юм байна лээ. Гэхдээ хичээгээрэй дээ, гам барих чинь их учиртай эд байна лээ шүү.

Pearle Deppsu said...

Пөөх, ямар сайхан юм бэ. намайг төрөхөд өрөөндөө 2лаа. за тэр нь гайгүй ээ. би чинь тэгээд 36 цаг өвдөж тамираа тасалж төрөөд. хүү бол надтай наалдаастай. ёстой ядарч үхээд гарч ирсэн шдээ. эмнэлгээс гарсан зургаа саяхан харсан чинь өөрийгөө мөн ч их өрөвдсөн дөө. нүд нь хөхрөөд, зовхи нь унжаад, гал нь унтарчихсан.

төрнө гэдэг чинь амар ажил биш байна лээ. сайн амаржиж, сайн амарч авсан бол яамай даа

баяр хүргье

dosu said...

hihihi bi bol tegel margaashnaas ni usand orool yavtsiishde emch ni ugaasaa orj bolno gehe rni userch orool tegeel gam mam geegui shde huiten usand ni gara ugaachaal kk ene uruu yasan goyo uruu ve namaig tusdaa iim uruund orhuu tusdaa 00 entertei gehe rni munguu hemneed niitiin uruund ortsoon kk

Anonymous said...

uu yun saihaniin. bi ene australiad tursun. tegsen eejteigee hamt baih yostio geed yorsoit emnelegt baih 3 honogt yadarch uhengee aldsan sh dee. suuldee buur emnelegeesee garayaa gej guih ni holgui yum bolson. huuhed maani shunujin uilaad untuulahgui dunguj turchihsun baisan bolohoor yostoi aimar yadarsan sh de

www.gegeen.com said...

naraagiin 2t bga comment heregtei ed bn

byambaa said...

sanaa tavisan ta buhendee talarhaj banoo.

RATTIGAN said...

hey, gazar gazriin soyl ondoogoos ih yum bolhiimaa. bi Taiwand tursun odoo turuud 7 l honoh gj bn. end bol emegteichuud n gam aa 1 sar baridag gj helsen tiim bolhoor sanaa zovoh ch asuudal uussengui, bas emenelg n neeree l goy tuhtai saihan shuu, nuhurteigee tuvtan hamt bsan emnelgiin hool n amttai goy ch gesen tsagaan budaatai bdag bolhoor n nuhruuruu gereesee hool zuulguud hun amitan irgej irseer baital bolson. harin huuhdiin huvid eejid n ugdiim bn lee, eej n tur avaad yavchih gevel baby room ruugee avaad yavchina. shunu huuhed n 5 min zogsohgui uiluul bas avch yavaad untuulaad neeh huurhun taivshruulaad irne. yur n asragch suvilagch nar n shidteim shig bgaan. barij avaal ulgiidunguut n manai ohin untaad ugnu. bolod bol ter humuusees negiig n huuhed asragchaar avchmaar. daanch zardliig n diilehgui l dee. bas neg aytaihan yum n ene Taiwan d huuhdiig 1 sar hurtel n ulgiiddiim bn lee. ter n bas aytaihan sanagdsan, guu bol bas hetsuu shd. ene huuhen huuhdee yaagad bn aa ch gj bodhiim biluu. zaza neg iimerhuu. Taiwand turuh bol yostoi taalagdsan. daraagiin huuhdee Europ d turuulnee. kkk

Anonymous said...

Жижигхэн цонхтой хулганы нүх шиг сонин л өрөө байна. Юу нь гоё харагдаад байгааг ойлгохгүй байна

Tsomo Otgonxuu said...

Bi solongost torson.Ovdood emlegt xevtsen tsagasa emlges garax xurtlee noxortoigo xamt l bsan. Torood 3xonog emlegt bxad xuu maani xuuxdiin oroond l bsan. Xuuxed serex ued namg duudaj xoxuuled l. Shono dudxu gej asuuna. Untmar sanagdval untmar bn gedgee l xelchvel shono xuxdig mani ugjad xonochin. Erno ix amar bsan shuu emlegt bxad. Emlges garad gam gedeg asuudal yrigdaj exelsen noxor eej 2 maani namg zagnad gam barix xeregtei ged. Bi bolxoro emchese asuuxad usand orj bolno tolgoigoo boox shaardlaga bxku gesen bolxor usandaa orood l bla. Zunii id xaluund tegj ix xolorj bj usand oroxku sar yvna gedeg unen baij bolomku sanagdsan shuu. Erno mongolchud mani gam gedeg oilgoltiig arai tsag uedee taaruulj oilgodog bolmoor ym. Usand orj boloxku gedeg ni salxi avxaas sergiilj xelsen zuiliig arai l buruu oilgood bx shig.