Thursday, April 21, 2011

Үргэлжилнээ

Нээрээ хөхүүлэхдээ хөхөндөө массаж хийдгийн байна лээ, тэгвэл сүүний гарц сайжирдаг гэсэн. Массаж хийх хөхнийхөө эсрэг гарыг хөхнийхөө доор тулж өгөөд нөгөө гараараа дотогш нь, дээш нь, ташуу шахаж өгдөг юм билээ. Санаа дагаад ч тэр юм уу сүү сайн гараад байгаа ч юм шиг.

Төлбөрийн хувьд засгаас 420,000 иен өгдөг юм билээ. Дээхэн энэ нь нэлээд бага байсан бөгөөд хүрэлцдэггүй, зөрүүг нь өөрсдөө төлдөг байсан гэсэн. Одоо бол хангалттай хүрэлцдэг гэсэн байх шүү. Миний хувьд засгаас өгдөг мөнгөнд багтсөөн.
Өө тийм, жирэмсэн болоод эмчийн хяналтанд ороход бас засгаас 10 хэд байлаа даа хуудас тусгай бичиг өгдөг юм билээ. Тэгээд 1 үзүүлэхдээ л 1 хуудсан дээр нь овог нэрээ, төрсөн он сар өдрөө, мөн төрөх өдрөө бичээд өгдийн, тэхээр үнэгүй үзэж өгдөг юм билээ. Нэмэлт эм бичигдвэл тэрнийхээ үнийг харин өөрсдөө төлнө. Монголтой харьцуулахад бараг үнэгүй төрчихөж байгаам. Уржнан жил хамаатны нэг хүн төрөхдөө сая гаран төгрөг зарцуулсан гэж байсан. Хаалгачаас нь авахуулаад л мөнгө өгөхгүй бол төрж чадахгүй гэсэн хэхэ.

Төрсний дараа хүүхдийнхээ эрүүл мэндийн даатгалыг бүрдүүлэх гээд хотын захиргаан дээр очиход хотын захиргаанаас баяр хүргэж 120 ширхэг хогны уут өгдөг юм билээ хэхэ. Учир нь живхийг өдрийн 10, 20-иор нь хэрэглэж хаядаг тул. Бас тусгай газраас очиж мод юм уу цэцэг очиж авах бичиг бэлэглэсэн. Бид модыг нь авах гэж байгаа, гадаанаа тарьж ургац хураанаа,ккк

За өөр чинь юу билээ, санахаараа бичнээ.

6 comments:

ZAYA said...

Бага гүнж өдөр өдрөөр өсөөд муухай болж байгаа байхдаа.
Манай энд ядаж эмнэлэгээ нэмэгдүүлж байвал барав болоод байнаа.
Одоо чинь өглөө төрөөд бие нь гайгүй бол оройдоо эмнэлэгээс гаргадаг болсон гэсэн.
Тэгэхгүй бол бараг дараагийнх нь хүн төрөөд нэг орон дээр хэвтэх шахдаг гэнэ лээ.
хэ хэ.

edna said...

хямдхан багтсан байнашд, манай энэ хавьд 500-600 болох юм билээ, зөрүү бол төлж л таарах юм шиг байгаан, энэ 3 сараас 350,000 болно гээд байсан хэвээрээ байнауу?

www.gegeen.com said...

350K bsan ihestsiimw

Pro31 said...

http://ihishgee.wordpress.com/

gerelgegee said...

neeren l haalgachaas ni avahuulaal shat shatandaa mongo zarah boldgiig biyeree medersen shuu. getsuu l yum bilee. hogjiltei gadgaad ornuud saihan yum daa hezee neg tiim setgeld hursen emnelgiin uilchilgee avch uzehiim bgaam.

torchood suu maani zangiraad bi ulamjlaltaar togsson emch egcheeree illeg massaj hiilgej bj havdah haluurahaas avragdsan sht suunii garts uneheer saijirdag odoo bol sadraad l bh ni ter kkk.

Saruul uhaan saihan bichlegeer duuren blog bnaa listendee nemj avlaa.
shinehen blogchin, zaluu eej, tanii unshigch :)

byambaa said...

humuusee setgegdel uldeesend tnx,