Thursday, May 05, 2011

Живх



За энэ живхний ачаар их л ажил амжуулж байна дөө. Даавуу угаана гэж гүйхгүй, амар юм. Том зулзагыг төрж байхад чинь сургуулиа дөнгөж төгсөж байсан улс санхүү тал дээр бэл бэнчин муутай, бас тэр живх чинь монголд ховор нэлээд үнэтэй байлаа шүү дээ. Одоо ч бас л үнэтэй л юм шиг байна лээ, харин төрөл нь олширсон сураг дуулдсан. Том зулзага анхнаасаа хэрэглээгүйм болохоор хааяа нэг хэрэглэхээр гуя өвдөөд гээд дургүй байсан юм.
Харин жижиг зулзага өдрийн хэд ч сольж байна бүү мэд, 3 төрлийг хэрэглэж үзлээ. Хамгийн зүгээр санагдсан нь Merries. Материал нь их зөөлөн санагдсан. Харин энэ Pampers ширүүндүү бас хув хуурай байдаггүй л юм билээ. 3 дахь нь Гэнки гэдэг живх, зургийг нь авч амжилгүй дуусгачихаж.

Ээж аавын минь үед их л хэцүү байсан гэсэн. Өвөл орой ажлаа тарчаад цэцэрлэгээс нь аваад ирнэ, гэр хүйтэн, угаасан даавуу, шээстэй гудас нь хатаагүй гээд л хөөрхий муу ээж аав минь зүдэрдэг байсан гэнэ лээ. Хадмууд нойтон даавууг нь хатаах гээд л гэдсэндээ ороогоод л унтдаг байсан гэсэн.
Тэхэд бид бол хажууд нь жаргалтай мангар бацаанууд өө гэж, хэхэ.

Өө тийм, нэг юм мэдэж авлаа шдээ. Шээгээд баагаад энэ живх чинь норчихоороо тэр гадна талых нь шар зураасууд нь ногоон, цэнхэр энэ тэр болж өөрчлөгддөгийм байна. Эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаанаа гэдэг шиг эхэндээ мэдэхгүй тэмтэрч үзээд л байсан чинь. Ирээдүйд ээж аав болох хүмүүс мэдүүштэй л юмны нэг.

10 comments:

bubi said...

hi uuruu jpni haana amidardag hun be? bi tokyod, odoo 2dohoo turuuleh geed l bj bna, jil hagasiin umnu anhanihiga turuuled hehe,

naad jivhnuud bol yostoi huuhdiin onjogonii aris aliig ni taalj bna terniig ni l ih heregleh yum bile de, tomrood irvel bugsni aris ni behjij zuzaaraad hehe aliig ni ch hergelsen yalgagui sanagdsan, nyalh uyed ni pampers l ih hergeldeg bsan merries umsulher l bugs ni ulaachad bdag bla, pampers bolhor turud l hergelsen bolhor zuv zuger l bdag, harin naiz nar bugs merries hergeldeg bjiile,

Gutalchin said...

ter zuraasig n medmeeriin bn, mamatai boloh geseer btal martchihgui bol gsn hehe.

edna said...

охиноо 2 нас хүртэл нь хэрэглэж байна, хамгийн сайн нь мэррис санагдсан. дараа нь моони их зүгээр. памперс бол монголд номер нэг байдгаас японд бол биш юм билээ, монголд зардагаас шал өөршдээ, нарийхан салтаатай шээс дороо бөөгнөрөөд байдаг их сонин. хүүхдээ томрох хэрээр чанартайг нь гэхэсээ илүү дуртай баатрууд нь байгааг нь авч хэрэглэж байнадөө.

Sweet mommy said...

их хөөрхөн блог байна
шинэхэн ээжид хөөрхөн хүүхэдтэй болсонд нь баяр хүргье

анх удаа блогд нь зочилж байна

хэрэг болж магад миний блогоор ороод гараарай

luckylife.gblog.mn

Yuri said...

Hi, Merries ih sain shde. Er ni huurai l bailgadag yum. Bugdiig ni hereglej uzsen merries-dee unench

ZAYA said...

Амар юм даа даавуу угаахгүй, тээ

Anonymous said...

Hi,busguichuudee Mongold Merries-g zardag delguur baidag bolov yy? 6-n sard ohinoo avaad Mongol yavah gesen um.Minii ohin bas ene Merries-s uur jivh heregleheer bugs ni ylaagaad baidag um,bas myaraa ihtei bolohoor uur hatyy jivh holgood baih shig baidag um.Baahan jivh chireed yavahaar achaanii nemer boldog bolov yy gej sanaa zovood.Bayarlalaa.

Оогий said...

Bayarlalaa xeregtei medeelel bainaaa. tegexeer merries xamgiin dajgui yum bn gej oilgoloo zuw uu xexe

www.gegeen.com said...

merries japan-s oor orond bga gej naidahaas

byambaa said...

Ohiniig mini torohod bas shuud l pampers hereglej bsn, gehdee bid l merries-g hereglej ehleed l shutcheed bgaan. mgl geh met busad orond zarj buig ni sain medkuu bnaoo.