Sunday, April 08, 2012

Хувийн болон хувьсгалын

Их завгүй 7 хоног байлаа. Бага минь гэрийнхээ ойрхон шинэ цэцэрлэгтээ шилжээд ирсэн. Том минь өнөөдрөөс бага сургуулийн 4 дүгээр ангид дэвшин суралцаж байна. Шинэ хүүхдүүд шинэ багш гээд л хурдхан шиг хичээл эхлээсэй гээд байсан, өдөр бөөн баяр хүрч ирэх байх даа.

Хэд хоног монголоос ирсэн хэсэг хүмүүст орчуулга хийж явсан. Бэрхшээлтэй зүйл их байсан ч олон зүйл олж мэдсэн тун дажгүй долоо хоног байсан. Янз бүрийн онигоо ч олж сонсов. Хэ хэ.

Нэг хэлэх зүйл гэвэл том дарга хүмүүс энд тэнд мэндчилгээний үг хэлэхдээ тухайн цаг үед тохирсон, эдний хэдлгээр агаар уншиж үгээ хэлж байвал зүгээр санагдсан. Манайхан нээх урт өгүүлбэр үг хэлэх дуртайм. Бас нээх их тоо хэлэх дуртайм. Мэдээж тоо баримт хэлэх шаардлагатай хурал цуглаан бол өөр хэрэг л дээ. Оройн хүлээн авалт энэ тэр дээр жаахан тохиромжгүй л санагдлаа.

Энд тамхи татдаг орчин их ховор болоод байгаам. Энэ удаад тамхи татдаг хүн их олон байсан. Хажуудах татдаггүй хүнээсээ зөвшөөрөл авч татаж баймаар юм аа. Эмэгтэй хүнээс ч зөвшөөрөл авахгүй. Утаагаа баагуулаад л байх юм.

Хүн юм яриад л тайлбарлаж байхад тоосон шинжгүй л зогсоод байх хүн байнаа. Сонирхолгүй сэдэв байсан ч цаад хүнээ хүндэтгээд анхаарлаа хандуулж болно ш дээ. Одоо үед чинь гэхдээ сонссон бүхэн илүүдэхгүй л баймаар юм.

Дураараа үйлдэл их ч гаргах юм. Зохион байгуулагч тал ямар их хүч хөдөлмөр гаргаж буйг хүндэтгэн үзэх ч үгүй.

No comments:

Post a Comment