Monday, June 25, 2012

Удахгүй...

Өнгөрдөг мягмар гарагт томынхоо нээлттэй хичээлд очлоо. 1-6 дугаар ангиуд тус тусдаа сэдэв нь өөр. 4 дүгээр ангийнхны сэдэв нь эрүүл мэндийн хичээл. Эднийхээр бол эрүүл мэнд гэдэг хичээл 3 дугаар ангийн сүүлийн хагас жилээс эхлэн орж эхэлсэн. Энэ удаагийн сэдэв нь шилжилтийн насны тухай байлаа. Хэдэн наснаас эхэлж эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн биенд өөрчлөлт ордог болохыг заасан. Сурах бичиг болон тусгай үзүүлэн ашиглан их дэлгэрэнгүй заажбайна лээ. Нүцгэн эрэгтэй эмэгтэй хүүхдийн, нас биенд хүрсэн нүцгэн эмэгтэй эрэгтэй хүний үзүүлэнг самбарт наангуут л анги жиг жуг гээд л явчихаж байгаам. Хүүхдүүд тэрүүхэндээ бас л ичицгээж байнаа. Ямар ямар өөрчлөлт ордог. Ялгаатай тал нь юу байна гээд л. Багшийн ярьсан гол агуулга нь:
Суга болон бэлэг эрхтнийг тойроод үс ургана.
Охидод эм бэлгийн эс бүрэлдэж эхэлнэ. Энэ нь хүүхэд тээж төрүүлэхэд бэлтгэгдэж байна гэсэн үг. Эм бэлгийн эс нь хаана бүрэлддэг вэ гэхээр умайнд. Умай нь эмэгтэй хүнд байна. Умайны ачаар амь бүрэлдэнэ. Амь бүрэлдэхэд бас нэгэн чухал зүйл бий. Тэр нь умай нь амийг тээхэд зориулагдаж зузаардаг. Ингэж зузаарах явцдаа хэрэгцээгүй болсон ялгадсыг гаргадаг. Энэ сард нэг удаа цус болон гадагшилдаг. Үүнийг сарын тэмдэг гэнэ. Нэг ёсондоо ээж болоход бэлтгэгдэж байна гэсэн үг.
Хөвгүүдэд эр бэлгийн эс бүрэлдэж эхэлнэ. Амь бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Аав болоход бэлтгэгдэж байна гэсэн үг.
Охидууд бондгордуу галбиртай болж эхэлнэ.
Хөвгүүд тэвхийсэн галбиртай болж эхэлнэ.
Дээрх шинж тэмдгүүд хүн болгонд адилгүй, зарим нь хожим илэрч байхад зарим нь эрт илэрнэ. Тийм болохоор минийх эрт, орой байна гэж сандрах хэрэггүй. Гэрийхэнтэйгээ нээлттэй ярилцах хэрэгтэй гэсэн.
гэх мэтчилэн заасны эцэст мөн хүүхдүүдээ ойлгосон эсэхийг нь бататгаж гар өргөсөн сурагчийг нэр цохож асуусан. Мөн тараах материал тарааж түүн дээр сурагчдын сэтгэгдлийг бичүүлж авсан. Энэ бүгдийг сонсоод, харж зогсохдоо охин минь том болж байна даа. Нэг л өдөр ээжээ миний... гээд ороод ирэх байх даа л гэж бодож зогслоо.
Сурах бичигт нь анх энэхүү өөрчлөлтүүдийг ороход гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан тухай ээжийн, аавын, ахын, эгчийн сэтгэгдлүүдийг бичсэн байсан. Даан ч охин минь эртээдээс хойш
-Ээж ээ танд дээрх шинж тэмдгүүд хэзээ илэрсэн бэ? гээд хэл ам сугалчих гээд байсан энэ хичээлд бэлтгэж байсан юм билээ. Гэрийнхнээсээ асууж ирээрэй гэсэн багшийн даалгаврыг онц сайн биелүүлж байсан юм билээ. ккк
Энд хүүхдийнхээ ийнхүү томорч буйн анхны шинж тэмдгүүд илэрсэн үед гэрийнхээ бүх гишүүдэд хэлээд гэр бүлээрээ тэмдэглэдэг гэнэ. Хоолонд орох ч юм уу, тусгай хоол хийж идэцгээх ч юм уу, ямар ч л байсан бяцхан хэмжээний баяр тэмдэглэдэг гэнэ.
Би жаахан байхдаа ээжээс бусад гэр бүлийн гишүүдээсээ үхтлээ нуудаг байснаа санаад байдаг юм. ккк Одоо ч мэдээж өөр болсон байх л даа, сайн мэдэхгүй байна. Эсвэл хаагдмал сэдэв хэвээрээ юу?

5 comments:

ZAYA said...

За бараг нээлттэй болсон юм болов уудаа, манай охин надаас бас тиймэрхүү юм шалгаагаад байсан, хичээл дээр нь заадаг гэсэн.

byambaa said...

Цаг үе өөр болоод нээлттэй болж байгаам байна тээ. Охидтойгоо сайн ярилцаж байх юмсан л гэж боддын. Гэхдээ бас томрохоороо зарим нэг юм аа нуух гээд байдаг болчихдог юм шиг байна өө, тийм үү?

chuups said...

bas zaaval buh zuilee yarij bai geed baih ni demii baihaa, bidnuus ch bas bagadaa hedii eejdee yaridag ch gesen nuuj barih yum gardag l baisan shuu dee. gol ni chuhal yumaa l zaaval yariltsaj baih estoig l oilguulah ni zov boluu

byambaa said...

tiim l de, tertei tergui ed nar nuuna oo kkk. tiim bolohoor ali boloh yarij bai l gehgui bol tag goliigood suuchihdag bolchihno kkk

naraa said...

Өө манай охин нэг айхтар зурагтай ном барьж ирээд байсан арай энэ хичээл ороход бэлдээд байгаа юм биш биз дээ ккк. Би зөв л гэж боддогий шд. Энэ Японы сургалтын систем нээрээ үнэн сайхан юм билээ. Би бүр шүтээд байгаа шд. Дараа нэг заваараа харьцуулсан пост хийе гэж бодоод байна. Монгол сургуулийн туршлагатай болохоор. Бас цэцэрлэгийн тухай ч гэсэн бичнээ, манай хүү цэцэрлэгт явж байгаа.