Thursday, March 14, 2013

Цэцэрлэгийн эцэг эхийн хурал

Ганцаарчилсан уулзалт гэх юм уу даа. Эцэг эхийнх нь боломжтой цагийг асууж байгаад уулзсан. Бага анги нь хэд хэдэн багштай байдаг тул голлон харьцдаг багш нь уулздаг юм байна. Цэцэрлэгтээ ямар байдаг, хоолоо хэрхэн иддэг, юунд дуртай иддэг, юуг нь идэж чаддаггүйг голчлон ярьсан. Мөн орчинтойгоо хэрхэн харьцдаг, хэн хэнтэй илүү дотно байдаг, хэн багшдаа их сайн, тэр багшаасаа жаахан айдаг гээд л ээжийн мэдэх юмсан гэсэн болгоноос л хэлж өгсөн.  Ээжийн зүгээс ингэвэл зүгээр байна гэсэн зүйл байвал нэрэлхэлгүй хэлээрэй, хойшдын үйл ажиллагаандаа тусгаж өгөхийг эрмэлзэнээ гэсэн. Би ч өө нээх юм байхгүй дээ, гэхдээ коршоконд суудаг уу? л гэлээ. Уг нь доторхой цагт хэд хэдээрээ 00 ордог. Гардаг ч үе бий, гардаггүй ч үе бий гэсэн.
Бага багаар томроод өдрийн 3 ширхэг энгэрэвч авч явдаг байсан бол  одоо зөвхөн өдрийн хоолон дээрээ л хэрэглэдэг болсон. Өдөр унтлагын цагаараа нойр нь хүрэхгүй бол хөөрхөн тэрүүхэндээ эргэж хөрвөөж байгаад л нэг мэдсэн унтсан байдаг гэнэ. Охиныг нялхад нь очиж хөхүүлдэг байхад бусад хүүхдүүд унтаж байхад уйлаад л, нэг бол босч гүйгээд л байдаг хүүхэд байдаг юм билээ. Бодвол багш нь тэгдэггүй гэж хэлсэн байх.
Үүнийг сонсчихоод том зулзага
-Ямар гоё юм бэ? Буцаад цэцэрлэгтээ явмаар байна, өдөр нь унтаж баймаар байна. Тэр үед ээж ээ, би унтах дургүй байсан шд. Миний дүү  2-улаа солигдоё л доо тэх үү?
гэсэн. Хэ хэ. Бид тэр үед сайхан байжээ гэж ярьдаг шиг л.
-Цэцэрлэгт байхад гоё байжээ. Тоглоод л байна, тоглох нь ажил тээ ээж ээ, одоо тэгсэн хичээл хичээл бас дахин хичээл...
гэсэн Хэхэ
Тухайн сард төрсөн хүүхдүүдээ цуглуулж зааландаа зохиодог уламжлалт өдөрлөг нь болж 3 сард төрсөн охин минь арай хийж миний ээлж болов уу гэсэн шиг их л додьгор байсан гэнэ. Бусад саруудад цэцэрлэгийнх нь бусад хүүхдүүд л бүгдийн өмнө гарч нэр ус, дуртай зүйлээ хэлж лаа үлээхэд охин минь ч бас үлээх хүсэл ихээхэн төрдөг байсан нь илт. Төрсөн өдрийн англи хэл дээрх дууг өөрийнхөө нэрийг оролцуулаад дуулна. Нагац ахдаа төрсөн өдрөөр нь дуулж өгсөн гэж байгаа.
Анги дээрээ яадаг бол гэж ээжүүд аавууд бүгд л төсөөлдөг шүү дээ. Ямар ч байсан тэд алзахгүй, хоолоо идээд л, тоглоод л өдрөөс өдөрт өсөөд л байдаг байх нь, бид л анзаардаггүй болохоос.

2 comments:

Piglet said...

Бүх шатандаа ажилаа хийсэн шиг хийх юмаа. Атаархах юм дуусахгүй юмаа хэхэ

Delgermaa Erka said...

myndag ymaa.. manai etseg ehiin hural bol tegeed l myy surdaguudiig n saihan muulaad l hun icheegeed l