Friday, March 22, 2013

Эрт байна аа

сакүра цэцэглэх нь. 4 сар гараагүй байхад. Маргааш 2 зулзагаа дагуулаад сакүра үзнэ ээ. Бүрэн дэлбээлээгүй байгаа ч хүмүүсийн уур амьсгал ягаараад байна цаана чинь хэхэ. Бид бас юугаар дутахав. Явж ягаарахаас.
Шинэ юм нэхэж сурсан, юу гээч хүзүүний зүүлт. Ажлынхаа хүнээр заалгаад. Ойр хавийн хүмүүсээс өндөр үнэлгээ аваад байгаа хэхэ. Зааж өгсөн ажлын хүүхэн маань өндөр туранхай гоё хүүхэн байдаг юм. Тэр нэг өдөр цагаан сорочкон дээр хар пиджактай, тэгээд тэр хүзүүний зүүлтийг зүүчихсэн байсан юм. Шууд нүдэнд тусаад л нэг боломжоор нь ямар гоё зохио вэ гэсэн чинь
-Би өөрөө нэхсэн юм, жаахан урт болчихоод үзүүрийг нь ингээд кармаалчихсан.
-Хүүе, нэхсэн юм уу? Зааж өгөөрэй...
Ингээд л би гэдэг хүн чинь сурсан зүүлтээ аль уже 4-ийг нэхээд, нэгийг нь өөртөө, охиныхоо найз, өөрийнхөө найз өвөөгийн ач нарт бэлэглээд амжсан. Яг одоо том зулзагатаа нэхэж байна. Хажуугаар нь гэнэт блогоо санаад ороод ирлээ. Зураг дараа оруулна аа.

5 comments:

  1. Zurgiig ni oruulaarai. Bas yaj hiidgiig ni kkk.

    ReplyDelete
  2. сурмаар мэдмээр юм байнада зааж өгөрэй

    ReplyDelete
  3. сурмаар мэдмээр юм байнада зааж өгөрэй

    ReplyDelete
  4. Хүүе ямар гоё юм бэ, яаж нэхдэгээ зааж өгөөрэй :)

    ReplyDelete
  5. This comment has been removed by the author.

    ReplyDelete