Thursday, August 29, 2013

Анхаараарай

Ялангуяа японоос ирж очиж байгаа улсууд. Яасан гэсэн, өнөө өглөө дүү нар минь буцлаа. 3-уулаа байсан тул 60 кг ачаандаа багтаж л байвал хэдэн ч бондгор цүнхтэй байсан хамаагүй гээд 4 цүнх ачаатай байлаа. Тэгсэн 1 хүн 1 л бондгор ачаатай байх гэсэн заалт гаргачихсан байна. Нэмж мөнгө төл, үгүй бол нэгийгээ бусад 3-таа шингээ гэсэн. Шингээх гээд л үзэж тарсан. Зарим нэг багтахгүй зүйлсээ орхисон. Гар тээш нь ч их байсныг хэлэх үү?
Энэ заалт түрүү жил гараад, хэрэгжиж байгаа гэнэ. 1 чемодан ачаа 23 кг байж болно гэж өөрчлөгдсөн байна. Японы АНА, Солонгосын Дайкан лав ингэж өөрчлөгдсөн сурагтай. Шууд нислэгийг сайн мэдэхгүй байна. Манай хэд Инчёноор дайрч ниссэн.
Гэхдээ бодлоо, билет зардаг газрууд нь хэлээд өгч болно шүү дээ. Билетэн дээр нь бичсэн байж магадгүй ч тэр бүр англи хэлтэй хүн хэд билээ?

2 comments:

  1. хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа! ноднин бас 1 ачаа 27кг-с дээш байх ёсгүй гээд би бас юмаа янзалж байсан (лаг том цүнхтэй, 3-лаа болохоор хэмжээ хэтрээгүй ч). шууд нислэг байсан. ачаа хэтрээгүй ч нэг ачааны даацыг тэгж тохируулсан гээд билет авахад танилцуулаагүй юм яриад байсан.

    ReplyDelete
  2. би бас тийм туршлагатай хүн. ккк
    яасэн гэхээр ээж аав 2-гоо буцахад нь заасан хэмжээндээ л багтаж байвал гэж бодоод нэг ачаа нь 30 кг-аас дээш байсан юм. Тэгсэн болохгүй гээд бас л ухаж төнхөөд. Энэ удаад бас л ухаж төнхөөд хэхэ.

    ReplyDelete