Monday, August 05, 2013

Санаандгүй "Шүгдэн"-г

олж уншлаа, хэхэ. Хүнд бэлгэнд хүн өгч явуулсныг эзэндээ хүрэхээс нь өмнө хэлэлгүй түрүүлээд уншчихсан. Интернэт ертөнцөөр хэсэж явахдаа өнөөх diary -даа тэмдэглээд авсан байсан юм. Ерөнхийдөө таалагдсан. Зохиогчийн эрхийг хатуу хамгаална гэсэн тул бичиж төвдсөнгүй. Ер нь сүүлийн үед хатуу хориглоно гэсэн тохиолдол их байж болжээ. Түүнээс ганц нэг жишээ дурдмаар л байсан шүү.
Та нар минь өөрсдөө олоод уншина биз дээ.  Эсвэл уншчихсан ч байж мэднэ.
Шүгдэн гэж Доржшүгдэн гэдэг бурханы нэр юм гэнэ.  Дарамбалын сүнс тамд очдог хэсэг ёстой аймар. Буян л үйлдэж байх минь. Хэ хэ.  Мянган жилийн тарчлаан...
Хүн зөв явахад сүсэг бишрэл хамаагүй.
Өдөр алгасалгүй бурханд мөргөдөг хэрнээ мууг сэддэг сүсэгтэн олон гэж ээ.

6 comments:

MRowan said...

Хэхэ Чойжин ламын сүмд байдаг Шүгдэнд хүмүүс айхтар мөргөдөг, хадаг яндар мөнгө төгрөг өргөдөг болсон байна лээ. Энэ ном гарснаас л хойш ккк

Julia said...

Энэ номыг уншаагүй ч, дүгнэлт нь таалагдлаа. 'Зөв явахад сүсэг бишрэл хамаагүй'.

Delgermaa Erka said...

мундаг зохиол... би бас энэ номыг уншаад тэмдэглэл хөтөлсөн нь бий

E. Erhtsas said...

Нана, та хоёрын бичлэг энэ " Шүгдэн "-тэй танилцах хүслийг ихээр төрүүлэв.

Сүрэн said...

Review bichihed ish tataad bichij bolno shuu dee, uund zohiogchiin erh hamaagui. Yamar huulj hevleed, esvel butneer ni yumuu hesegchlen PDF file bolgoj taraah gej bgaa bish...

byambaa said...

Ta nartaa bayarlalaa, orj garch bdgt...