Tuesday, November 26, 2013

Урлагийн үзлэг

Том зулзагынх эхний ээлжинд. Энэ арга хэмжээний тухай нэлээд хэдэн жилийн өмнөөс л бичиж байна дөө. Тэ
1-6 дугаар ангийхан нэг жилд сурсан мэдсэнээ тайлагнах зорилготой.
Хөтөлбөрийг танилцуулбал
8:50 нээлтийн ажиллагаа
Сургуулийн бүх сурагчдын найрал дуу
1. Нээлтийн үг
2. 2-р ангийн тайлан
3. 4-р ангийн тайлан
4. 5-р ангийн тайлан
Завсарлага
5. Захирлын мэндчилгээ
6. 1-р ангийн тайлан
7. 3-р ангийн тайлан
8. 6-р ангийн тайлан
9. Төгсгөлийн үг: Сурагчдын төлөөлөл
Бүх сурагчдын найрал дуу. Их хөөрхөн хоолой салгаад дуулсан.

За нэг иймэрхүү дараалалтай. Тухайн жилдээ зугаалгаар явсан бол тэр тухайгаа тайлагнана.  Тийм газраар тэгж яваад гээд л болчихгүй, ийм ийм зүйл сурч мэдэж авав гэж ирээд л чанга чанга дуугаар хэлнэ.
Гэрийхэнд нь зориулж хөтөлбөрөө урьдчилан өгнө. Тэрийг харж байгаад хүүхэд нь хэдийд гарч ирэхээр байна, тэр цаг минутанд зургийн аппарат, видео камераа бариад л урагшаа зүтгэнэ. Хаа очиж ухамсраараа өөрийх нь хүүхдийн хуваарь дууссан бол ухраад бие биендээ зай тавьж өгнө. 
Эдний энэ эмх замбараатай байдлыг л сурмаар, хэрэгжүүлмээр санагддаг юм.
Хувцаслалтын тухайд их амар. Заавал тийм хувцас энэ тэр гэхгүй. Том зулзагын дүр энгийн хувцастай байж болно гэсэн учраас бүр л амар байлаа. Мэдээж нэг хэсэг дүрүүдэд тохирох хувцас шаардана л даа. Гэхдээ аль болох эцэг эхэд нь хүндрэл багатай байхыг чухалчилна.  Тайз засалт, цугласан хүмүүст 00-н өрөө хаана байгааг заах зэрэг ажлуудыг бүгдийг нь 6-р ангийн хүүхдүүд хийнэ. 6-р ангийн хүүхдүүд иймэрхүү арын албаны үүрэг давхар гүйцэтгэх тул бүгд шар өнгийн подволкоор ижилссэн байв.
Нэг атаархмаар нь хөгжмийн иж бүрэн зэвсэглэл байна. Сургалтанд хэрэгтэй гэсэн бүхэн байна. Эцэг эхчүүдээс гадна эмээ өвөө, ах эгч нар нь үзэхийн зэрэгцээ хүндэт зочид бас байна. Энэхүү хүндэт зочдод: тухайн сургуулийн байрлах газрын хорооны дарга, тухайн хорооноос сонгогдсон хотын иргэдийн хурлын төлөөлөл лав ирдэг. Миний мэдэхийн. Өөр тэгээд зөндөө л эмээ өвөө нар ирсэн байдаг. Бодвол их л чухал үүрэгтэй хүмүүс болов уу. Өө тийм нэг зүс мэдэх эмээ байсан. Зун том зузага тэргүүтэй сургуулийн хэсэг хүүхдүүд бүжгийн парадад  оролцоход голлох үүрэг гүйцэтгэж бүжиг заасан эмээ байсан. Гэх мэтчилэн сурагчдын сургуулиас гаднах нийгэмд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэдэг улсууд байдаг шиг билээ.

2 comments:

Piglet said...

Би бас охины сургуулийн урлагийн үзлэгийг үзээд ирсэн. Нэг бодлын бүх хүүхдүүдийг оролцуулаад эрх тэгш зүгээр ч юм шиг. Нэг бодлын ганц гол дүртэй байх нь дээр ч юм шиг. Ноднин байхаа оросын манжин гэдэг үлгэрээр зохиомж хийсэн чинь бүх хүүхдээ оролцуулах гээд хэдэн ч нохой, хэдэн ч хулгана, хэдэн ч ач охин байв даа. Гэхдээ үзэх дуртай, хөөрхөн, эмх цэгцтэй, хүлээцтэй, ёс журамтай байдгийн. Хүүхдүүдийн нүүр хагараад жил ирэх тусам ичиж сандрахаа больж байна.

byambaa said...

хэхэ. тэгэхээр чинь оролцоогүй хүүхдүүд нь өөрсдөдөө итгэлгүй, бүр ч хойрго болоод, хэдэн идэвхитэй гэсэн хэд нь в гүйгээд байна шдэ ккк