Saturday, December 21, 2013

Баярла

Ёстой сайхан газар эмэгтэй болж төрсөндөө дахин дахин баярлав. Охидын боловсрол, хүмүүжил, эрүүл мэнд дээгүүрт тавигддаг эх оронд төрсөндөө талархаад ханашгүй.
Том зулзагатаа уншуулдаг санаатай зээлж аваад, санаандгүй өөрөө эхлээд уншсан чинь сээгс, кондом энэ тэр гээд бичсэн байхаар нь яадаг юм билээ гээд бас эргэлзчихэв. Арай л эрт юм болов уу гээд.
Нууцаар энд тэндээс өөрөө олж уншаад, мэдсэн тохиолдолд яг ч ээж рүүгээ халдаж асуухгүй болов уу? Хэрэв үүнийг унш гээд өгчихвөл
-Ээж ээ?
-Өөв
-Энэ с... чинь юу вэ?
-Энэ к..... чинь юу вэ?
Яг ингэж асууна гэж бодоод, би нь юу гэж хариулахаа мэдэхгүй самгардана гэж айгаад байна. хэ хэ.
Африкт төрсөн охидыг бас үнэн хэцүү хувь тавилан хүлээж байх. 10 хэдхэн насандаа айлын эхнэр болно. Сургуульд явахгүй. Хэрэв санхүүгийн асуудлаас болоод аль нэг хүүхдээ сургууиас гаргана гэвэл хамгийн түрүүнд охин хүүхдээ л гаргадаг гэнэ. Гэрийн ажил л хийх үүрэгтэй. Ус түлээнд явна. Хүчирхийлэлд өртөж хүсээгүй хүүхэд гаргана. ДОХ тусна.
гээд бичээд байвал их.

3 comments:

  1. Эндхийн номнууд нээрээ үнэн атаархмаар шүү. Энэ номыг чинь захиалж уншуулнаа. Сүүлийн үед асуултанд нь хариулж дийлэхгүй болох шинжтэй. Охиндоо хүний биеийн тухай ном авч өгсөн. Маш ойлгомжтой тайлбарласан, ихэвчлэн зургаар илэрхийлсэн байсан. Би ч гэсэн мэдэхгүй үгнүүдээ цээжлээд авахад зүгээр санагдсан.

    ReplyDelete
  2. heleed yuhev. nomnuud ni gogy. bugdiig ni l avaad bmar te, utga aguulga ged l...

    huuhdiihee nomnoos unshaad bval ug ih tseejildeg yum bilee. ehon bsn ch hamaagui.

    ReplyDelete
  3. heden nastaigaas ni ene s.. k... eteriig zaaj ehlej baina?

    ReplyDelete