Friday, January 10, 2014

Хэмнэлт

Шинэ оноор шинэ газар очиж үзсэн. Сайхан аялал болсон. Би ч хөдөө байдгаа мэдээд байдаг л даа. Аялаж очсон газар бас л төв газар билээ. Том сайхныг нь гайхсаар ирсэн.

Томчууд бид шөнөжин ярьж сууж уув. Хүүхдүүд биднийг дагаж шаагилдав.

2 кг нэмэгдсэн. Хасах гээд одоогоор барахгүй л байна. Орчин, нөхцөл нь нэг л бүрдэж өгдөггүй. Жаахан дулаарчихвал гарч алхмар аядмаар л байдаг.

Энд боонэнкай буюу хуучин оноо үдэх паарти дээрээ ирэх жилийхээ зорилтыг хэлдэг юм. Энэ жил би нь идэвхитэй л байх зорилт тавья дөө.

Гоё гоё нэхмэлийн номтой болсон. Нэхэж өгнө өө. Охиндоо угладаг ороолт нэхсэн. Яг одоо өөртөө малгай нэхэж байна. Малгай зохидоггүй юм. Тэгээд дэлгүүрт нэгийг өмсөж үзсэн чинь ванлий шүү. Жаахан үнэтэй санагдаад. Нэхвэл үнэгүй болох гээд. Дээр үед хүн утас өгсөн байсныгаа ашиглахаар шийдэв.

Бие биедээ илгээдэг шинэ оны мэндчилгээг хүлээж авч баясаж байна. Энд 1 сарын 1 цагаан сарын шинийн нэгэн гэж үздэг тул аль хэзээний морь жил гарчихсан. Мэндчилгээнүүд нь янз бүрийн морь л зураастай. Монгол явж байсан улсууд нь тал нутагт минь морь унаж авахуулсан зургаа оруулж мэндчилгээ хийлгэсэн нь их байлаа. Монгол мориор минь гоёсон улсууд.

Өөр юу билээ?  За санахаараа бичнэ ээ. Аав аа хэхэ. Бас зураг үзүүлнэ ээ.

Гарчигаа хэмнэлт гэж нэрлэлээ. 4 сараас НӨТ нэмэгдэнэ. Хэмнэлт хийж сурна аа. Жишээ нь үнэтэй малгай авсангүй. Хэ хэ. Өөр юу яаж хэмнэснээ хэлнэ ээ.
Цалин нэмэгдэхгүй юм байх даа...

1 comment:

edna said...

өө нөат нэмэгдээд эхэлцэн үү? шатлалтайгаар нэмээд 10 хувь ч билүү болгоно гэж аль 2011 2012 онд ярьж бсан. хамгийн гол нь ард иргэдийнх нь 70-80 хувь нь нэмэхийг зөвшөөрсөн гэсэн судалгаа тв-гээр нь гарч бсан. манайх бол бүгд шууд эсэргүүцэх бхдаа хэхэ