Friday, January 10, 2014

Бага зулзагын яриа

Аавтайгаа гэрлэнэ ээ гэж авдаг юм даа. Хэ хэ. Тэгснээ тэнд байсан бүх хүнтэй гэрлэнэ гэсэн. Онгироод.

Өчигдөр тэгсэн чинь
-Би хүүхэд гаргана аа. Их олон хүүхэд гаргана. Эмэгтэй, эрэгтэй гээд ярив.
-Тийм олноор яах юм бэ, ээжийн охин ядарна
гэсэн чинь гаргана гэж зүтгээд. Хэ хэ. Би за за тэг л гэлээ.
Өвөөд нь хэлсэн чинь хүүхэд зөнтэй байдаг юм, танайх бүл нэмэх гэж байгаа юм болов уу? гэсэн. ккк

Ээжийн төрсөн өдөр дууссан. Минийх эхлэнэ тэ гэснээ аав төрсөн өдрийн парти авч ирэхгүй юм байх даа гээд аавыгаа ажлаас ирэхийг нь хүлээгээд л... 3 сард болох төрсөн өдрийг одоо, эсвэл маргааш гээд ойлгочихсон. Төрсөн өдрөөрөө юу авах уу гэсэн чинь парти гэсэн. Ха ха. Ямар парти өгнө өө.

Орой цэцэрлэгээсээ ирэхдээ ээждээ нэг бэлэгтэй ирдэг юм. Тэр нь унасан навч, донгүри гээд модны үр, цэцгийн дэлбээ. Заримдаа бүр чулуу өгнө. Хэ хэ. Би өө зө баярлалаа гэж аваад нууцаар хаяна. ккк Ойрд хүйтэн бороо цастай гээд гараагүй, бэлэггүй л ирээд байна.

Энд хүүхдүүд усны гутал өмсөх их дуртай байх юм. Өглөөд яарч ядаж байхад усны гутал өмсөнө гэж уйлагнана. Бороогүй байхад чинь хэхэ.


1 comment:

  1. хөөрхөн юм бэ, мнай охин бас автобуснаасаа буухдаа гарт нь байнга донгүри, навч ч юмуу барьж бууж ирдэг бсан. багш нь бүр мэддэг болцон байнга нэг "бэлэгтэй" явуулдаг. тэгэд битгий хаяараай гэнэ, хэзээ хойно хаана бн гэж нэхнэ. нүдийг нь хариулж бгаад хаяад мартагнуулахгүй бол.

    ReplyDelete